Зохиогчийн талаас
Юнги хэдэн мянган удаа бугуйн цаг руугаа харна. Тэр өглөөнөөс хойш л Жүхэгийн хаалганы үүдэнд суусаар хэдийн 2 цаг өнгөрчээ. Хөөрхий залуу Жүхэг хэдийн яваад өгснийг ч мэдсэнгүй.
"Тэнэг минь зүгээр л Жисү намайг үнсэж байхыг харснаас болоод хичээлээ тасалж байгаа юм уу?" хэмээн өөртэйгөө ярина.
"Пфф надад сайн гэж хэлчхээд миний дуудлага, мессежийг ч авахгүй юм. Жүхэ чи үнэхээр сонирхолтой охин." гэсээр Жисүгээс ирэх дуудлага, мессежүүдийг үл тоох ч байн байн ирээд байсан болохоор дахин тэвчиж чадалгүй дугаарыг нь блоклов.
Гэтэл '4 давхарын шатны дэргэд хүрээд ир. Чамтай ярилцах хэрэгтэй байна.' гэх танихгүй мессеж утаснаас нь явсан байхыг хараад санаа алдан толгой сэгсэрнэ. Энэ Жисүгийн хийсэн ажил бөгөөд утсаа хайхралгүй орхисон өөртөө л уурлана.
/Утас дуугарах/
Хубигаас дуудлага ирэх ба Юнги удаахнаар утсаа авлаа.
"Хён! Хаана байна?"
"Та хүний санаа их зовоож байна шүү!"
"Найз охин чинь хүртэл таныг хайгаад байна!"
"Хаа нэг тийшээ явах гэж байгаа бол ядаж бидэнд хэл л дээ хён."Хэмээн БиТиЭс-н залуусын үглэлт, гомдоллоор Юнги бөмбөгдүүлнэ. Хамгийн эхлээд л түүний толгойд Хусогоос үеэл нь хаана байгаа тухай асуух бодол орж ирсэн учраас юу болоод байгаа талаар залууст тайлбарлахыг хүссэнгүй.
"Хуби Жүхэг хаана байгааг надад хэлж чадах уу?"
"Яасан хён? Тэр таныг харахыг хүсэхгүй байгаа." гэхэд БиТиЭс-н залуус чимээгүй болов.
"Чи түүнийг хаана байгааг нь мэднэ тийм биз дээ?" Юнги санаа алдаад "Зүгээр надад хэлчих."
Хуби ахынхаа ядарч цөхөрсөн хоолойг сонсоод "Тэр Сөүлээс явчихсан."
"ЮУУ??!!" Юнги гэнэтхэн сэргэн хурдхан босож ирэв.
"Тэр яг хаана байгаан??" гэж утасны цаанаас орилоход бусад гишүүд нь цочисхийв.
"Би хэлж чадахгүй ээ." гэж Хуби царайны хувиралгүй хэлээд "Намайг уучлаарай гэхдээ таныг түүнтэй уулзуулж чадахгүй. Тэр хангалттай шаналж байгаа хён."
"ТЭР ХААНА БАЙНА?" гэж Юнги дахин хашхиран гараа чанга атгана.
"Тэрнийг ганцааранг нь орхи хён." хэмээн Хуби хоолойны өнгөө огт өөрчлөлгүй хэлнэ. "Одоо ярьж чадахгүй нь ээ. Хичээл эхэлж байна."
ВЫ ЧИТАЕТЕ
(Дууссан) BTS |Min Yoongi| Хөрш
FanfictionТовч агуулга: Тэр нүдээ хагас нээн "Сайн уу? Хөршөө!" гээд инээв. Гэтэл Юнги одоо л түүнд ам нээн "Манайхаас гар!" Зохиолч: @Suga_Kim Орчуулагч: @Daismyli