Зохиогчийн талаас
"Ёстой гоё байна шүү." хэмээн Жүхэ дээш бүрхэг тэнгэр лүү ширтэн "Цаг агаар ийм байхад гэртээ гоймон чанаж идээд суух мөн ч сайхан даа."
Хусог хачин царай гарган "Чи дандаа хоолны тухай л бодож байх юм аа?"
"Ер нь бол ихэнхдээ л." гэж Жүхэ үнэнээ хэлэв.
Жин "Жүхэ яг миний төөрөлдсөн дүү байхаа." гээд гараа өргөн Жүхэтэй цохилцов.
"Тэгвэл надтай хамт оройн хоол идэх үү?" хэмээн Жимин Жүхэгийн мөрөөр тэврэн "Өнөөдөр идвэл ямар вэ?" нүдээ ирмэв.
"Аа тэг-"
"Үгүй." Хуби халбагаараа Жиминий толгойг цохилоо.
"Яа бид нар хоол идэж байна. Чиний наад нүд мүдээ ирмээд байгааг чинь хараад яг бөөлжих нь."
Тэхён үг нэмэн "Чамаас болоод хоолоо ч залгиж чадахгүй нь."
"Ёооё хён!" гэж хөөрхий Жимин толгойгоо илэн "Өвдөж байна шдээ!"
"Яа бид хамтдаа гараагүй удсан байна." гэж Намжүүн ярианы сэдэв өөрчлөн "Бас Жүхэг анх удаа Сөүлд ирснээс хойш авч гарсан ч үгүй."
Жонгүк "Нүна танд очиж үзмээр байгаа газар байна уу?"
"Хоол л байвал хаашаа ч болно." гэж Шюга Жүхэгийн өмнөөс хариулав.
Жүхэ инээн "Хөөх сонбэ та намайг сайн мэдэж байна шүү."
"Наадахыг чинь бид нар бүгдээрээ л мэдэх байх шүү." гэж Хуби үг нэмэв.
Согжин "Хэзээ явцгаах уу?"
"Энэ амралтын өдөр!"
Жүхэгийн талаас
Лекцийн танхимаас гарч ирэхэд ангийн нэг хүүхэд "Хөөх........гадаа ширүүн бороо орж байна." гэлээ.
Би "Ааа~ энэ үнэрийг ээ." бороо орж байхад үнэртэх энэ үнэр миний хамгийн үнэр. "Ёстой гоё байна."
Нэг охин "Доггбуггитай гоймон ч ийм үед янзтай даа."
Тийм үү?"Хөөе Жүхэ өнөөдөр бид нартай цуг гадаар хооллох уу?" гэж охид асуун "Чи хамт явах хэрэгтэй! Бид нартай хамт хооллоогүй удсан шдээ."
Би хурдхан толгой дохиод "Тэгье!"
"Жүхэ чи Хусог уббаг ч гэсэн урих хэрэгтэй шдээ!"

ВЫ ЧИТАЕТЕ
(Дууссан) BTS |Min Yoongi| Хөрш
FanfictionТовч агуулга: Тэр нүдээ хагас нээн "Сайн уу? Хөршөө!" гээд инээв. Гэтэл Юнги одоо л түүнд ам нээн "Манайхаас гар!" Зохиолч: @Suga_Kim Орчуулагч: @Daismyli