Эвгүй байдал

2.8K 288 22
                                    

Зохиогчийн талаас

"Залуусаа амралт дөхөж байна." хэмээн Жин тэдний анхаарлыг татаад "Бүгдээрээ хамт хаа нэг тийшээ явцгаах уу?"

"Би чадахгүй ээ. Надад хийж дуусгах зөндөө ажил байгаа." гэсээр Хуби гунигтайхан хэлэв.

Жүхэ "Би Гуанжү явах байх."

Тэхёний нүд сэргэн "Би чамтай хамт явж болох уу?"

J-nope "Үгүй шүү." гэхэд Тэхён хошуугаа унжууллаа.

Жонгүк "Бусан руу гэрийнхэн лүүгээ явна."

"Чи дахиад намайг дуурайж байна!" Жимин уулга алдаад "Чамайг тэгэхээс өмнө би Бусан явъя гэж байсан юм."

"Чи дандаа миний юу хийнэ тэрийг дуурайдаг. Би эхэлж Бусанд төрсөн тэгтэл чи бас Бусанд төрсөн." гэж ахынхаа тэнэгтэхийн сонсон Жонгүк инээнэ.

"Амралтаар зөвхөн та бид хоёр л хамт явж чадах нь дээ хён." гээд Намжүүн инээмсэглэв.

"Тэгвэл Юнги яах юм бол?" гэж том ах нь асууна. "Тэр ер нь энд байна уу?"

Хуби "Магадгүй Жисүтэй байгаа биз.
Одоо тэр найз охин нь болсон юм чинь."

"Юуу??!" гэж Хуби, Жүхэ хоёроос бусад нь дуу алдах ба энэ үед Жүхэ бодол санаагаа тайван байлгахыг хүснэ.

Хусог "Тэр та нарт хэлээгүй юм уу?" гэснээ "Тийм ээ тэд үерхээд эхэлчихсэн."

"Яа." Жимин түүний мөрөн дээр хөнгөхөн цохин "Чи зүгээр үү?"

Жүхэ толгой дохив.

"Хён хар даа!" хэмээн Жонгүк дөнгөж цайны газрын үүдээр орж ирэх тэдэн дохив. Тэд бүгд ширээ рүү нь ойртон ирэх нөгөө хоёр луу харцгаана. Охин хөнгөн мишээх бол залуу нь байнга л гаргадаг хувиралгүй төрхөө харуулах ажээ.

"Тэр Жисүг энд ирж бидэнтэй суух  гэж битгий л хэлээрэй дээ...." Намжүүн бувтнана.

"Сайн уу? Залуусаа!" гэж Жисү Жүхэгээс илүү БиТиЭс-н гишүүдтэй мэндлэв. Юнги санаа алдаад байнга суудаг газраа суулаа. Юнги уг нь Жисүтэй байх залууст тухгүй, эвгүй гэдгийг мэдээд өөр газар суухыг хичээсэн ч Жисү зөрүүдэлсээр ирсэн юм.

Жисүг Юнгигийн хажууд суухад залуус эвгүй гэгч нь инээн "С-сайн уу? Нүна!" БиТиЭс-д энэ бүгд их гэнэтийн байх бөгөөд яг яахаа ч үл мэднэ.

Жүхэ толгойгоо өргөн тэдэн рүү харахад Жисү дургүй хүргэм харцаар хальтхан түүн рүү харав. Яг одоо ширээн дэх уур амьсгал нам гүм, эвгүй байдалтай байх ажээ.
Жимин үе үе Жүхэг зүгээр эсэхийг шалгахаар Жүхэ рүү харна.

(Дууссан) BTS |Min Yoongi| ХөршМесто, где живут истории. Откройте их для себя