Зохиогчийн талаас
"Тэр хаана байгаа юм болоо......" хэмээн Жүхэ нүдээрээ найз залуугаа хайх ч харамсалтай нь байсангүй.
Өнөө оройн хоол энгийн нэгэн оройн хоол биш бөгөөд тэд 3 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа юм. Үүндээ зориулж Жүхэ гоёмсог даашинз, өндөр өсгийт, энгийн гоёл чимэглэл зэргийг тохирсон нүүр будалттай хослуулсан байлаа.
Жүхэ дахин санаа алдан Юнгиг байхгүй байгаад гайхна. Эсвэл магадгүй түүнд хийх ёстой компанийнх нь чухал ажил байсан байх гэж бодно. Ингээд Юнгигийн урьдчилж захиалга өгсөн рестораны үүдэнд Жүхэ түүнийг хүлээсээр.
Гэтэл араас нь Юнги бэлхүүсээр нь гараа зөөлөн оруулан тэврээд авахад Жүхэгийн хацар улайгаад л ирэв.
"Намайгаа үнэхэээээр уучлаарай~" хэмээн Юнги албаар хүзүүд нь уруулаа шүргүүлэн хэлээд хүзүү дээр нь шоб хийн үнсээд "Зам түгжрээтэй байлаа."
Тэд үерхээд удаж байгаа хэдий ч Юнги одоог хүртэл Жүхэг анхны болзоон дээрх шигээ догдуулсан хэвээр. Хийж байгаа багахан үйлдэл нь ч Жүхэд хэмжээшгүй их жаргалыг өгнө. Юнги бол Жүхэгийн сул тал бөгөөд хайртай залуугынхаа өмнө түүний зүрх хайлж урсдаг.
Жүхэ "Зүгээр ээ."
Юнги зүүн гараараа түүний бэлхүүсээр тэврэн хойш эргэж алхахдаа инээмсэглээд Жүхэгийн өмссөн хувцас руу доош сэм харав. Юнги түүнийг энэ өдрийг тэсэн ядан хүлээж өөрийгөө сайтар бэлдсэнг мэдээд нүүр дүүрэн мишээнэ.
Юнги зүрхээ даран худлаа баашлан ярвайсаар "Ёооооё"
"Яасан бэ? Юу болсон? Бие чинь өвдөөд байгаа юм уу?" Жүхэ сандран түүн рүү санаа зовсоор харна.
"Үгүй ээ.....чи дэндүү хөөрхөн байгаа болохоор зүрх минь өвдөөд байна!" гээд Юнги үргэлжлүүлэн жүжиглэв.
"Ээишш!" хэмээн чавга шиг улайсан хацартай Жүхэ түүний мөр лүү нудран "Ингэж тоглохоо боль."
Жүхэ түүн рүү хартал Юнги ч мөн онцгой өөр харагдаж байгааг сая нэг анзаарав. Тэр хэн нэгэн алдартай загвар зохион бүтээгчийнх юм уу гэмээр маш үнэтэй бас тансаг чамин хослол өмссөн байлаа. Энэ нь түүнийг алдартан шиг харагдуулах ч бас нөгөөтэйгөөр Жүхэд залхуу найз залуу хэвээрээ харагдана шүү дээ.
Жүхэ "Харин чи л үнэхээр царайлаг сайхан харагдаж байна. Яг л байнга байдаг шигээ."
Баярлалаа гэж хэлэхээс илүүтэйгээр үүнийгээ илэрхийлэх өөр нэг арга Юнгид байгаа. Өдөр болгон үнсдэг үнсэлтээсээ илүү чангаар Жүхэгийн уруул дээр үнсээд "Одоо орцгоох уу?"
ВЫ ЧИТАЕТЕ
(Дууссан) BTS |Min Yoongi| Хөрш
FanficТовч агуулга: Тэр нүдээ хагас нээн "Сайн уу? Хөршөө!" гээд инээв. Гэтэл Юнги одоо л түүнд ам нээн "Манайхаас гар!" Зохиолч: @Suga_Kim Орчуулагч: @Daismyli