Төвөгтэй байдал.

2.9K 259 20
                                    

Зохиогчийн талаас

"Ажуши удахгүй White Day (Валинтений өдрөөс хойш 1 сарын дараа буюу 3 сарын 14-нд эрэгтэй нь эмэгтэйдээ бэлэг өгдөг) боллоо." гэж Жүхэ Юнгид хандан хэлэв.

"Тийм үү тэгээд юу гэж?" гээд Шюга үргэлжлүүлэн өдрийн хоолоо иднэ.

"Хөөе 'тэгээд юу гэж?' гэдэг чинь юу гэсэн үг юм? энэ өдөр чинь эрэгтэй нь эмэгтэйдээ бэлэг өгдөг юм хён." Жонгүк түүнд тайлбарлав.

"Гэхдээ би бол тэгж чадахгүй. Найз охин байхгүй учраас." гэсээр Тэхён худлаа уйлна.

"Чи Хубидаа бэлэг авж өгч болно~" гэж Хусог бараг дууны мөрт зохион дуулна. "Яг Рэпмон Жин хёнд тэгж байсан шиг."

Тэ ярвайн "Аахх хён больж үз."

"Тэгэхээр танд юу хэлэх гээд байна вэ гэхээр" хэмээн Жүхэ дахин Юнги руу хараад "Магадгүй та тэрэнд ямар нэгэн юм бэлэглэх хэрэгтэй байх."

Түүний 'магадгүй' гэж хэлсэн үг нь нэг талаараа түүнд туслахыг хүсэх ч нөгөө талаараа үгүй ажээ.

"Чи яагаад дандаа өөрийнхөө булшийг ухаж байдаг юм бэ?" гэж Жимин Жүхэд шивнэн хэлэв. Харин тэднийг анзаарсан Юнги хөмсгөө өргөн сууна.

"Миний сэтгэлийг мэдэх юм шиг битгий аашлаад бай." гэж Жүхэ Жиминд хурдхан хариу хэлэв.

Шюга ямар ч хувиралгүй цварай гарган харсаар "Та хоёр юу яриад байгаа юм?"

"Аан би асууж байлаа л даа яагаад тэр данда-" гэх Жиминий үгийг таслан Жүхэ амыг нь дарав.

"Юу ч бишээ. Та тэрэнд яадаг ч байсан нэг юм өгөө. Нэг их хэтрүүлэлгүй тохируулаад л өг." Жүхэ хурдан шулганасаар ярианы сэдэв өөрчлөхийг хичээнэ.

"Сайн хамгаалалт байна." гэж амаа хөдөлгөх Жиминий нүүрэнд мушилзалт тодорно.

Жин "Та хоёр чинь яагаад байгаа юм бэ?" гэж бусад залуус Жимин, Жүхэ хоёр луу анхааран харан зуур асуув. "Уур амьсгал энд нэг л өөр байх чинь ээ~"

"Ү-үгүй ээ!" Жүхэ гэнэтийн буруу ойлгоцолд сандран инй залруулахаар үгүйсгэн хэллээ.

Юнги тэр хоёр луу хүйтнээр ширтэж байхад Жимин гэмгүй инээсээр "Би зүгээр тэрэнд туслах л гэж байсан тийм биз дээ Жүхэ?"

Туслах аа? Яахлаараа Жүхэд энэ муу золигийн тусламж хэрэг болдог юм? Юнги бодно.

Жонгүк "Танд хэн нэгний тусламж хэрэг болоо юу нүна? Бид нарт хэлэхгүй юм уу? Магадгүй бид тус болж чадах ч юм билүү."

(Дууссан) BTS |Min Yoongi| ХөршМесто, где живут истории. Откройте их для себя