Ухаарсан нь

2.8K 290 12
                                    

Жүхэгийн талаас

"Яагаад ийм хурдан явах гэж байгаа юм бэ? Энэ чинь хэтэрхий гэнэтийн байна!" гээд ТэТэ муурын нүд гарган над руу харав.

"Тийн нүна! Хичээл ч хаагдаагүй байхад."

"Уучлаарай яах ч аргагүй нь ээ. Би гэрээ маш их санаж байна." гээд хүслэн инээхийг минь Хуби, Жимин хоёр хараад санаа алдана.

Жин "Замдаа болгоомжтой яваарай Жүхэ."

"Заа тэгнээ." гээд толгой дохилоо. Хичээлээ тараад маргааш явах галт тэрэгний тасалбар авахаар төлөвлөсөн юм. Тиймээс явахаасаа өмнө залууст баяртай гэж хэлэхээр шийдсэн.

Намжүүн "What the hell. Жүхэ ээнд бидэнд баяртай гээд байж байхад тэр Юнги хён хаана байнаа?"

"Найз охинтойгоо байгаа биз." гэж хэнэггүйхэн Тэхёныг хэлэхэд Хусог түүний мөр лүү цохив.

"Эргэж ирэхэд чинь одооноос хамаагүй дээр жаргалтайгаар инээх шинэ Жүхэг хүлээж байх болно шүү би." гэж Жимин надад зөөлөн хэлэв.

Би инээн "Заа тэгнээ."

"Май" гээд Хуби надад хоёр тортой юм өгөөд "Нэгийг манай аав, ээжид харин нөгөөгийнх нь танай аав, ээж хоёрт шүү."

Би өгсөн юмыг авсаар "Юу юм бэ?"

"Хүн орхоодой. Тэдний дуртай сайн чанарынх." хэмээгээд Хуби мөрөн дээр гараа тавиад "Бас тэдэнд уббагаа санаж байна гэдгийг хэлээрэй."

"Тэгнээ!" гээд хурдхан толгой дохив.

"За жоохон байж байгаад уулзъя. Шүүгээндээ юмнуудаа хурдхан хийх хэрэгтэй байна." гээд юмнуудаа бага зэрэг өргөн тэдэнд харуулахад тэд толгой дохицгоов. Цайны газраас гарах гэж байтал халаасандах утас минь чичрэв. Утсаа аваад хартал Юнгигээс мессеж ирсэн байлаа.

Swag ажуши: 4 давхарын шатны дэргэд хүрээд ир. Чамтай ярилцах хэрэгтэй байна.

Санаа алдсаар утасны дэлгэц рүүгээ ширтсээр түүнийг юун тухай ярих гэж байгааг бодно. Утсаа буцаан далд хийгээд юмнуудаа шүүгээндээ хийчхээд очихоор болов.




Зохиогчийн талаас

Жисү аягатай ус барин ирэх Юнгиг хараад утсыг нь хурдхан буцааж тавив. Мэдээж тэр түүнийг усанд явуулсан юм.

"Шуудхан гол юмаа ярь. Нүна" гэж Юнги ямар ч хувиралгүй хэллээ.

"Юнги намайг үнэхээр уучлаарай......" Жисү түүнтэй харц тулгарахаас зайлсхийн доош гартаа барих аягатай ус руу харна.

(Дууссан) BTS |Min Yoongi| ХөршМесто, где живут истории. Откройте их для себя