Гуанжү (4)

2.9K 280 36
                                    

Зохиогчийн талаас

Жүхэ машинаа байрлуулан зогсоод хөдөлгүүрээ унтраан түлхүүрээ сугалан авав. Тэгээд хажуудаа унтах Юнгиг ажиглан харна. Түүний үл ялиг хөдлөх нүд сормуус, гэрэлтсэн цагаан арьс, уруул ам гээд бүгдийг нь нэг бүрчлэн хэсэг ажиглахад дотроо энэ дур булаам царайлаг төрхөнд нь хальж урсахын зэрэгцээ сэрэх үү? эсвэл хэсэг энд нь ингээд унтуулах уу? хэмээн бодно.

Жүхэ түүн рүү бага зэрэг ойртоод "Ажуши~" гээд мөрөн дээр нь хөнгөхөн товшсон ч сэрсэнгүй.

"Мангар минь босооч!" гээд энэ удаа түүний гар луу цохин орилон сэрээв.

"Өө....." Юнги эвшээснээ цонхоор гадагшаа харснаа "Бид хэдийн ирчихсэн юм уу?"

"Тиймээ явцгаая!" гээд Жшхэ машинаасаа түрүүлж буулаа.

Юнги сэвэлзэх салхинд бага зэрэг гараа үрэн "Энэ ямар газар юм?" гэж асуув. Мөн түүнд модны навчис сэржигнэх чимээ сонсогдох ажээ.

"Гуанжүгийн төв цэцэрлэгт хүрээлэн. Гоё биш байна уу?"

Юнги толгой дохисоор эргэн тойрно харвал тэр хоёр өндөр моддоор хүрээлэгдсэн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд байж байх нь тэр. Тэдний эргэн тойронд нэг их хүмүүс байхгүй байх бөгөөд энэ үзэсгэлэнтэй газраар хоёулханаа алхах нь Юнгид романтик алхалт хийх юм шиг санагдана.

Тэд цэцэрлэгт хүрээлэнгийн замаар алхаж байхад "Үнэнийг хэлэхэд би чамайг хамгийн гоё газар нь авчрахыг хүсч байсан юм. Даанч бид хоёулаа залхуу болохоор арай ойрхноор ийшээ ирсэн. Тэгээд ч бас л гайхалтай газар шүү." гэсээр Жүхэ инээв.

Юнги "Одоо бол би хол алхаж чадна гэж бодож байна. Чиний төлөө Сөүлд зөндөө гүйсэн." тэд замаар хоёулханаа алхаж байлаа.

Жшхэ түүнийг юу гэх гээд байгааг асууна.
"Чи.....миний төлөө гүйсэн гэнээ?"

"Тиймээ. Чамайг явсны дараа чамайг хайж хаа сайгүй гүйсэн." гээд Юнги хуруугаараа түүний хацар луу тоглоом хийх маягтай хатгаад "Бас энэ тэнэг бүр утсаа ч аваагүй."

"Уучлаарай." Жүхэ амандаа бувтнаад "Гэхдээ энэ чинь миний буруу биш. Тийм гэнэтийн юм харахыг хүсээгүй. Дээрээс нь над руу бичсэн тэр мессежэнд чинь итгээд чамтай уулзах нь гэж бодоод л очсон ч та хоёрыг харчихсан шдээ."

"Би тэрийг явуулаагүй ээ тэнэг минь." Юнги санаа алдаад "Тэр тэгсэн."

"Өө....." Жүхэ хэлэх үггүй болов. Мэдээж тэр охин л тийм зүйл хийнэ. гэж дотроо бодлоо.

(Дууссан) BTS |Min Yoongi| ХөршМесто, где живут истории. Откройте их для себя