Нэг сар

2.6K 242 26
                                    

Зохиогчийн талаас

Утсан дээрх жорыг харсаар Жүхэ духан дээрх хөлсөө арчин гүнзгий амьсгаа гарган зогсоно. Амралтын өдөр бөгөөд тэрээр бялуу хийхээр шийдсэн нь энэ байв. Юнгитэй уулзсан цагаас хойш Жүхэ зөвхөн түүний хийсэн хоолыг идэж байгаа бөгөөд хариуд нь өөрөө нэр ч удаа Юнгид ямар нэгэн хоол хийж байгаагүйгээ мэдсэн юм.

Жүхэ хоол хийхдээ муу ч гэлээ ядаж түүнд бялуу хийж өгч чадна гэдэгтэй итгэлтэй байсан билээ. Амралтын өдөр тул Юнги БиТиЭс-тэй уулзаж байгаа Жүхэ түүнд гэнэтийн бэлэг барих завшаантай болсон юм.

Урд байх ширээн дээр байх орднуудаа аван жорын дагуу хэмжин бүх орцоо хийгээд модон халбагаар зөөлөн хутгасаар зогсоно.

Ингээд бялууны зуурмаг бэлэн болж хэвэн дээр асгаад шарах шүүгээд хийн кексээ бэлэн болох хүртэл бялууныхаа чимэглэлийг бэлдэхээр болов.

Цаг гучин минут орчим хэртэй кексээ гарган хөргөөд бялууныхаа чимэглэлээ бэлдэж дуусав. Тэрээр бялуун дээрээ 'Happy One Month' гэж бичихээ ч мартсангүй. Тэгээд бэлэн болсон бялуугаа хөргөгчдөө хийн Юнгиг гэртээ ирэхийг нь хүлээлээ.






Хэдэн цаг БиТиЭс-тэ хамт байсан Юнги тэднээс салан эртхэн гэртээ харихаар шийдэв. Түүний байдал ядарсан харагдах ч залуус бүгд л түүний харих гээд байгаа жинхэнэ шалтгааныг нь мэдэж байлаа. Юнги өглөөнөөс хойш найз охиноо хараагүй тул түүн рүүгээ яарч байна нь гарцаагүй юм.

Хэдэн хором хүлээсний дараа цахилгаан шатны хаалга онгойж Юнги тэндээс буулаа. Тэгээд хурдхан алхсаар түүний гэрийн үүдэнд ирээд хаалгыг нь тогшив.

"Жүхэ! Би чамд юм авчирсан~" Юнги залуустай явж байхдаа түүнд зориулж нэг зүйл худалдаж авсан байлаа.

Нэг их удалгүй жаргалтайгаар инээмсэглэх Жүхэ үүдээ нээн "Юнги ороод ирээ!" гээд түүний гараас татан оруулаад хаалгаа хаав.

Юнги нүдийг нь таглах найз охиныхоо үйлдэлд хөхрөн инээн "Юу хийгээд байгаа юм бэ?"

"Чамд зориулсан гэнэтийн бэлэг байнаа!" гээд Жүхэ баярласаар бялуу байх гал тогоо руу түүнийг аваачина.

"Та даан~!" гээд Жүхэ гараа авахад тэдний урд гоёмсгоор чимэглэсэн бялууг байх ажээ. Юнги бейкэригээс бялууг авчиръя гэж бодож байсан нь биелэлээ олжээ.

"Уаа энийг чи хийсэн юм уу??" Юнгигийн нүд нь томрон жаргалтайгаар малийн инээн зогсох Жүхэ рүү харан "Ааввв......"

(Дууссан) BTS |Min Yoongi| ХөршМесто, где живут истории. Откройте их для себя