Жинхэнэ төгсгөл

3.3K 313 19
                                    

Зохиогчийн талаас

Юнги цээжинд нь түргэн цохилох зүрхээ чагнасаар сандран яахаа мэдэхгүй зогсоно. Яг л энэ мөч хүн бүрийн хувьд хүн болж төрсний гол утга учир хэмжээлшгүй их аз жаргал нь байдаг ч Юнгид энэ мөч жаргалтай гэхээс илүү санаа зовнил мэдрэгдэж байлаа.

Сүүлийн хэд хоног тэр ажил төрөл бусад бүх зүйлсээ орхин эхнэрийнхээ хамт төрөх өрөөнд байгаа юм. Гэвч өнөөдөр л нэг юм удаан хүлээсний эцэст Юнгид хүүтэйгээ анхны удаагаа уулзах боломжтой гарчээ. Харин өрөөгөөр дүүрэн түүний хэзээ ч сонсож байгаагүй үгсийг Жүхэ хэлэн орилох нь тэр.

Юнги хайртай эхнэрийнхээ арай хийн амьсгаа аван эмчийн хэлснээр аль болох хурдан хүчтэй дүлэхийг хичээх ба өвдөн орилохыг харж байлаа.

"МИН ЮНГИ! ЭНЭ БҮГД ЧАМААС БОЛЖ БАЙГАА ЮМ ХӨГИЙН АМЬТАН МИНЬ! МАШ ИХ ӨВДӨӨД БАЙНА!" гэсээр Жүхэ өвдөлтдөө тэсгэл алдан хашхирсаар хажууд байх Юнгигийн гараас чанга атган базлах бөгөөд үснээс нь ч мөн зулгаан орилно.


Ингээд сүүлийн удаа хүчтэй дүлж Жүхэ хойш налан хэвтэхэд тэр өрөөгөөр дөнгөж ээжийнхээ гэдэснээс гарсан бяцхан хүүгийн уйлах дуу сонстлоо.

Энэ л мөч Юнги, Жүхэ хоёрт хэзээ ч мартагдахааргүй агшин бизээ. Хүүгийнхээ эсэн мэнд төрөн уйлахыг сонсоод Жүхэ одоо л тайвшран суух нөхрийнхөө гараас зөөлөн атгав. Тэгээд Юнги хүүгээ тэвэрсээр Жүхэгийн духан дээр үнслээ.

Эмнэлгийн коридорт тэдний өрөөний үүдэнд хаалганы цонхон дээр шавааралдах хэдэн залуус баярлан зогсоцгооно. Энэ бол мэдээж БиТиЭс.

Жин жижигхэн цаасан дээр нэг нэр бичээд сувилагчид харуулахад сувилагч толгой дохиод хүүг орон дээр нь тавив. Тэгсэн нөгөө хэд шинэхэн төрсөн бяцхан хүү рүү бөөнөөрөө гараа даллан шуугьцгааж гарав.

Жин баярласаар "Өө сайн уу! Би чиний загалмайлсан ээ- бишээ аав чинь байна!"

"Хэдүүлээ энэ тухай ярьсан шиг санагдах юм. Би загалмайлсан аав нь! Та биш." гэж Жимин хэлэв. Юнги, Жүхэ хоёрын хурим болоод хэдийн 2 жил болсон ч залуус энэ тал дээр одоо ч маргалдсаар.

"Вууаа тэр яст мэлхий аавтайгаа үнэхээр адилхан юм." гэсээр Тэхён толгойгоо хажуу тийш гилжийлгэн хүү рүү нүд салгалгүй харна.

Гэтэл Намжүүн Тэхён руу харан түүнийг дагздаад "Хөөш чи яаж ийм гайхалтай амьтныг бүхэл бүтэн яст мэлхийтэй харьцуулдаг байнаа?!"

Хусог хэт их баярласандаа сэтгэл хөдлөлөө барьж ядсаар "Oh my gawd. My heart is.... my heart is.... omg."

Жонгүк "Яааххх! Ингэж нэг юм хамгийн жоохон нь байхаа болих гэж!"

Намжүүн "Тэр бяцхан залууг хараад байгаарай~ Яг одоо Юнги хён өөрөөрөө их бахархаж байгаа байхдаа... ийм царайлаг бяцхан чөтгөрийг хийсэндээ!"

"Сайн уу бяцханаа! Авга ах Тэхённи чинь байна!~" гэсээр Тэхён хүүхэд рүү тэнэг царайлан харсаар "Үнэхээр эгдүүтэй юмаа~"







Жүхэ аажмаар нүдээ нээхэд түүний бие маш их сульдсан байхыг тэрээр мэдэрлээ. Тэгээд толгойгоо хажуу тийш эргүүлэн гараа дэрлээд хэвтэн харвал орны хажууд сандал дээр Юнги gummy инээмсэглэлээ гаргасаар сууж байлаа.

"Өглөөний мэнд Жүхэ." хэмээн Юнгиг мэндлэхэд хариуд нь тэр сулхан инээмсэглэв.

Хаалга онгойн хүүг ээжтэй нь уулзуулахаар сувилагч орж ирэв. Сувилагч хосуудтай мэндлээд хүүг тэвэрсээр дөхөн очиход Жүхэ өндийхийг хичээх ба Юнги босоход нь түүнд тусалж байлаа. Ингээд бяцхан хүү ээжтэйгээ уулзах бол Юнги ээжийнхээ энгэрт тэврүүлэн хөөрхөн нүдээ цавчилах хүүгээ харан инээмсэглэсээр.

"Хүү маань яг аав Юнгигийн жижиг хувилбар~" хэмээн Жүхэг хэлэхэд Юнги тэдний хажууд суугаад хүүгийнхээ жижигхэн гарыг зөөлөн илсээр нүд салгалгүй ширтэн мишээнэ.

"Шөнийн 3 цаг 09 минутад эрүүл саруул 3кг 600гр төрсөн." Юнги Жүхэгийн хацар дээр үнсээд "Миний эхнэр сайн ажиллаа шүү~"

Гэсэн хэдий ч тэр гурвын тайван байдал удаан үргэлжилсэнгүй. Гаднаас дуу чимээ болсоор хүүгийн 6 авга ах нар өнгө өнгийн бөмбөлөг, бэлэг барин орж ирцгээв. Залуус Жүхэд Юнги санал тавьж байсан өдрийнх шиг л их чимээ шуугиантай байлаа.







Юнги "Амьдралд тавтай морил миний хүү Мин Юнхо."

🎉 Вы закончили чтение (Дууссан) BTS |Min Yoongi| Хөрш 🎉
(Дууссан) BTS |Min Yoongi| ХөршМесто, где живут истории. Откройте их для себя