Түүний

2.9K 265 23
                                    

Жүхэгийн талаас

"Хөөх үзэсгэлэнтэй юмаа." эргэн тойронд байх гэрлийг харна биширнэ. Орой Сөүлийн янз бүрийн олон дэлгүүрээр дүүрсэн энэ гудамж үнэхээр биширмээр гайхалтай нь тодорхой шүү дээ.

"Юнги-яа~ намайг хүлээж бай л даа!" гээд Жисүг урд алхах найз залуу дээрээ гүйцэж очих гэж байхдаа намайг мөрлөчхөв. Мэдээж тэр энэ боломжийг алдахгүй. Новш гэж...

"Чи сая харсан уу?" гэж би хажууд алхах Жиминд хандан "Энэ bitc- Жисү намайг албаар цохисон."

Жимин "Битгий тоо. Тэр зүгээр хардсан байх."
Юуу?? Надтай хардаад байх хэрэг юу байна? Бурханы ивээлээр тэр одоо Юнгитэй үерхэж байгаа хшн нь байж.

"Тэгээд чи тэр хёнтой ямаршуухан байна даа? Энгийн харилцаж байгаа юу?" гэж Жимин асуув.

"Хичээж л байна." Гэхдээ энэ муу тэнэг мэдрэмж түүнтэй ярих гэхээр л гарч ирээд байх юм. Одоо л яагаад нэг талын өрөөсөн хайр ийм хэцүү байдгийг ойлгож байна.

"Та хоёр хэний тухай яриад байгаа юм?" гэж Хубиг яриан дундуур гэнэт орж ирэхэд би багахан цочлоо.

"Аан........хэнийг ч бишээ!" гээд би толгой сэгсрэв.

"Чи ойрдоо үнэхээр хачин байгаа шүү." хэмээн Хуби миний аав аятай л хэлэв.

Тэхён "Одоо хэдүүлээ хаашаа явах уу?"

Бид нар хүн ихтэй гудамжны голд хоорондоо ярьж болохоор ойрхон явцгаана. Залуус энэ газар байгаа охидын анхаарлыг татахаас зайлс хийж байгаа нь тодорхой байлаа.

Би "Хоол идэхээр явцгаая!" гэж санал болголоо.

"Үгүй ээ эхлээд дэлгүүр хэсэцгээе." гэж Жисү эсэргүүцэв. Тэр лав дэлгүүр хэсэхийг хүссэндээ биш зүгээр л надтай маргах гэсэндээ ингэж хэлсэн биз. Залуусыг өөр тийш юм харж хараагүй байх үед Жисү над руу үнэхээр муухай харж байхыг анзаарав.

"Нөгөө......." залуус яахаа шийдэж чадахгүй байгаа юм шиг таагүй харагдана.

Жин "Та нар яахыг мэдэхгүй байгаа ч би хоол идэхээр явцгаая гэж бодож байна." Вууаа миний удаан төөрөлдсөн ах минь~~

ТэГүк "Яасан ч бай бид хоёрт зүгээр."

"Юм идэцгээе. Одоо хүртэл би юу ч идээгүй явж байна." гэж Хубиг хэлэхэд Жисү дурамжхан царай гаргана.

(Дууссан) BTS |Min Yoongi| ХөршМесто, где живут истории. Откройте их для себя