Болзоо

2.7K 249 9
                                    

Жүхэгийн талаас

"Уйдаад байна шдээ!! Одоо гадуур гарцгаах уу? Тэгэх үү?" хэмээн сургуулиас гарах зуур Жин сонбэ асуув.

Хуби "Самгёбсал идье ээ. Бодохоор л шүлс гоожоод байна!" 

"Гэхдээ.......би хурганы махан шорлог идмээр байна." Жонгүк хүндээр санаа алдав.

Намжүүн Жонгүкт "Шюга хён чамд авч өгнөө."

Жимин "Тэр чадахгүй ээ. Хён бид нартай хамт явахгүй. Аль түрүүн завгүй гээд явчихсан."

"Өө тийм тэр Жисү нүнатай болзоотой." гэж Тэхён нэмж хэлэв.

Жисү, энэ нэрийг сонсохоос залхаж байна шүү.

"Аахх хёнд ч сайн юм болжээ. Гэхдээ тэрэнд сайн охидуудыг бодохоор тиймхэн л байна." гээд Жимин над руу жуумалзан харав. Аашш энэ залууг дээ.

"Тэд яг одоо атаархаж байгаа даа тийм ээ Жүхэ?" Жимин надаар тоглосон байртай мөрөөр тэврэн зогслоо.

Би "Ямар охидуудаа яриад байгаа юм? Түүнийг золбоонд явсанг бид нараас өөр хэн ч мэдээгүй байгаа шд." 

"Мм харин чи?" хэмээн Жимин чихэнд шивнэв.

Пфф яагаад би атаархана гэж? Тэр хоёр болзоонд явсан нь сайн хэрэг ч гэлээ надад энэ үнэхээр хамаагүй!

Шюгагийн талаас

Тэд кино театраас орж гарахад Жисү "Аа~ гоё кино байлаа!" гэж баярлан хэлэв. Үнэндээ үнэхээр уйтгартай байсан. би бараг унтахаа шахсан.

Жисү "Юнги-яа! Одоо явж хоол идэх үү?"

"Тэгье ээ." гээд би толгой дохиод "Юу идмээр байна нүна?"

"Намайг нүна гэж дуудахаа болио. Зүгээр Жисү гэж бай. Зүгээр за юу?" гээд тэр инээмсэглэлээ. Үнэхээр биширмээр.

"Аа ойлголоо Жисү."

"Сайн байна! Тэгвэл хоёулаа жажангмён идэх үү?"

Жажангмён? Ххм манай хөрш энэ хоолонд их дуртай.

"Явцгаая!" гээд Жисү гэнэт гараас минь салаавчлан атгахад би цочирдов.

"Яагаад ингэж их гайхаад байгаа юм бэ?" тэр инээн "Зүрх чинь догдлоод байгаа болохоор уу?~"    

Миний зүрх үү?

"Харанхуй болж байна. Явъя Жисү." Энэ мэдрэмж.........нэг л таагүй.

"Аа чамаас нэг юм асуухаа мартчихаж." хэмээн биднийг ойролцоох рестарон руу явах замд асуулаа.

(Дууссан) BTS |Min Yoongi| ХөршМесто, где живут истории. Откройте их для себя