Зохиогчийн талаас
Жүхэ гэж ядарсан амьтан өглөө эртлэн босоод зуршил болсноороо хурдхан шүршүүрт орлоо. Өнгөрсөн шөнө түүнийг сайхан амарсан гэвэл худал хэлсэн болно. Тэр Мин Юнги гэх хүний тухай хором секунд ч алдалгүй бодсоор шөнийг орондоо хөрвөөж өнгөрсөн юм.
Гэвч Юнги, Жисү нар үерхэж байгаа бөгөөд Жүхэгийн Юнгиг гэх сэтгэл ч хэвээр. Үнэндээ түүний энэ сэтгэл нь өчигдөр оройноос хойш улам ихээр нэмэгдэж байлаа.
Жүхэ толинд өөрийнхөө дэндүү их уйлсан нүүрийг олж харлаа. Одоогоор түүний гадна төрх цонхигор, ядарсан бас уймарсан байлаа.
Удалгүй тэр замбараагүй болсон үс, уйлсан нь илхэн харагдах нүдээ арай дээр болгож янзлаад сургууль руугаа явахаар цүнхээ аван мөрөндөө тохоод гэрээсээ гарахаар хаалгаа нээв.
"ЧИ-"
Жүхэ өөдөөс харан зогсох хүнийг хараад гацах шиг болов. Тэр энэ хүнийг энд ингээд зогсож байх юм гэж хэзээ ч санасангүй. Юнги бишээ. БиТиЭс-н гишүүд ч биш. Харин Жисү юм.
"Чи яагаад энд?....." гэж Жүхэ гайхан асуув.
"Би Юнгигийн найз охин. Энд байх эрхтэй шүү! Бас чи яагаад энд амьдарч байдаг юм?!!"
"Энэ миний гэр...."
"Би чамд түүнийг тайван орхиод өг гэж хэлээгүй билүү? Чамайг түнээс холд гэж хэлээд байхад одоо түүний хажууд амьдардгаа надад хэлээд байгаа юм уу?!" гэж Жисү дээд зэргээр хардаж бас атаархана.
"Тэгээд юу гэж?" хэмээн Жүхэ нүдээ эргэлдүүллээ. Тэр өглөө боссон даруйдаа л ийм төрлийн драма үзэхийг хүсэхгүй байгаа хэдий ч Жисү тэрнийг тайван явуулахгүй байв.
"Чи муу өлөгчин сонбэним-ийгээ яаж дуудахыг мэдэхгүй юу?!" гээд Жисү гараараа Жүхэгийн ар нуруунаас хүчээр татахад түүний хурц хумс нь хөөрхий охины арьсанд шигдэнэ.
"Би чамайг нүү гэж байна. ЯГ ОДОО""Чи галзуу юм уу?" гээд түүний гарыг холдуулан муухай харсаар
"Энэ чинь миний гэр. Би яагаад явах ёстой гэж?""Намайг чамд тийм зүйл хийхээс өмнө яв гичий минь." гэж Жисү хараал хэлэв.
"Хмм тэгээд чамайг тэгэхийг чинь харъя л даа." гээд Жүхэ догь байхыг хичээнэ. Зэвүүн хэрнээ догь, зөв эерэг бодолтой байх зан чанарыг Хуби, Жүхэ хоёр гэр бүлээсээ сурсан. Энэ мэт муу хүмүүсийн дор орохгүй гэсэндээ.
ВЫ ЧИТАЕТЕ
(Дууссан) BTS |Min Yoongi| Хөрш
FanficТовч агуулга: Тэр нүдээ хагас нээн "Сайн уу? Хөршөө!" гээд инээв. Гэтэл Юнги одоо л түүнд ам нээн "Манайхаас гар!" Зохиолч: @Suga_Kim Орчуулагч: @Daismyli