Жүхэгийн талаас
"Төвлөрч.чадахгүй.нь.ээ" сүүлийн нэг цагийн турш номын санд гоншигнон суулаа.
Улиралын шалгалт ойртож байгаа тул бид хичээлээ давтахаар болсон юм. Гэсэн ч энд хэтэрхий их шуугиантай байна. BTS-г ийм чимээтэй гэж хэн ч надад хэлээгүй бас энэ охидууд тэд нарыг харах л гэж ирсэн бөгөөд Жиныг сэлфи хийхийг гөлрөн харцгаана.
"Жонгүк анхаар л даа!" Намжүүн хөмсгөө зангидан хэлээд "Чи дараагийн англи хэлний шагалтаа сайн хийх хэрэгтэй."
"Айн?" Жонгүк Хубитай шугамаар сэлэм хийж тулалдаж тоглож байснаа болин шугамаа доош тавьлаа. Намжүүн бол түүний англи хэлний хувийн багш.
"Хөөе чи надтай тогло-"
"Битгий надаас асуу." гэж хурдхан хариулаад Хуби руу харахад Жимин түүнтэй тоглоё гэж байв.
Би "Хөөе" хэмээн бага зэрэг түлхэхэд нэг юм Юнги ширээн дээрээс толгойгоо өндийлгөлөө.
"Би хэр удаан унтсан бэ?"
"Өөрийг чинь үхчихсэн юм байх л гэж бодлоо. Та бүтэн цаг унтлаа."
"Аах сайхан болчихлоо. Одоо харин хичээлээ хийх цаг." гээд Юнги эвшээн суниаснаа цүнхнээсээ дэвтэрээ гаргав.
"Өө чи хэдийн 17 асуултандаа хариулчихсан юм уу?" гэж Тэ надаас асуугаад дэвтэрээ дэлгэн ямар нэг юм сараачин бичнэ.
"Яасан?" гээд би нүдээ хэд цавчлан Тэхён рүү хартал тэр илт миний хариултуудыг хуулж байв.
"Хөөе хуулахаа боль." гээд гараараа дэвтэрээ нуухыг хичээнэ. Үнэндээ Тэхёнд хариултаа өгөхөд асуудал байхгүй ч яг одоо түүнээр тогломоор санагдаад байсан юм.
"Энийг чинь профессор багшид хэлнэ дээ!"
"Гуйж байна шдээ~ Өөрөө хийнэ гэхээр зөндөө их залхуутай байна." Тэхён гэмгүй инээн гарыг минь холдуулахыг хичээнэ. Тэр хүчтэй юм.
"Үгүй ээ тавь л даа!"
"За би чамд юм авч өгье." гэд Тэхён дөрвөлжин амаа гарган инээсээр үргэлжлүүлэн гар холуудах гэлээ.
"ЯА! Тэрэнд битгий хүрээд бай!" гээд хэн нэгэн Тэхёны толгой руу баллуур шидлээ.
Юнги?!
"Ёооё л доо хён! Яаж байгаа юм?" Тэхён хөмсгөө зангидан ах руугаа харав.
"Өөрөө хийгээч чи." .....Юнги яг одоо маш ууртай харагдана.
ВЫ ЧИТАЕТЕ
(Дууссан) BTS |Min Yoongi| Хөрш
FanficТовч агуулга: Тэр нүдээ хагас нээн "Сайн уу? Хөршөө!" гээд инээв. Гэтэл Юнги одоо л түүнд ам нээн "Манайхаас гар!" Зохиолч: @Suga_Kim Орчуулагч: @Daismyli