"Энэ бүхэн зүүд болохоор сэрмээргүй байна. Үүрд, ингээд, жаргалтай байхсан"Дахэ даарсаар босохдоо хоолой хэсэгтээ маш их өвдөлт амсаж буйгаа анзаарав. Түүний өвдөлт багахан хөдлөх тоолонд өвтгөж мөн тарчлааж байлаа. Гэвч тэр өчнөөн олон жил ирэхийг хүсэж байсан цөөрмийнхөө өмнө хэвтэж байсан юм. Гайхамшиг гэлтэй Дахэгийн өмнө олон жилийн тэртээ ор сураггүй алга болсон тэр эмгэн зогсож байв.
:-"Чи тохиролцоогоо цуцлахыг хүсэж байгаа хэрэг үү?"
Дахэ хурдан хурдан толгойгоо дохин
:-"Эцэг болон ахыгаа эргүүлэн авж л байвал онцгой нэгэн байсан ч хамаа алга"
Эмгэн цаанаасаа л дургүй хүргэм инээмсэглэн
:-"Гэхдээ аав болон ах чинь чиний тохиролцооноос чинь болж өөд болоогүй бол яах вэ?"
Дахэ хормын дотор л бодолд автлаа. Энэ олон жил тохиролцооноос болсон хэмээн бодсон боловч одоо бол эргэлзээтэй байна.
:-"Чиний аав бас ах чинь тохироцооноос чинь биш чиний чадварт шунан дурлах чөтгөрүүдээс болж нас барсан. Мэдээж бид тохиролцоогоо цуцалж болно. Гэхдээ энэ үнэгүй биш"
Дахэ эмгэний өмнө босоход яг л зүүдэн дээр гардаг шиг дүр зураглал бий болжээ.
:-"Тэгээд та юу хүсэж байгаа юм?"
:-"Чи өөртөө итгэлтэй болсон цагтаа эргэн ирээрэй"
.......
?:-"ДАХЭ?? ДАХЭ???"
:-"Гуйя ээжээ дахиад 5хан минут"
?:-"Бурхан минь тэр амьд байна"
Сурагчид Дахэг тойрон бөөгнөрч харин Ханбёл тэр дунд үзэгдсэнгүй.
Багш:-"Хэрвээ та нар багш нарт хэлэлгүй ой модруу орвол араатан амьтдын хоол л болох байх. Дахэг харж байгаа биздээ"
Багш орилсоор Дахэг түшин өрөөнд нь орууллаа. Харин тэднийг өрөөнд ормогц л өрөөнийх нь хамтрагч болох Ханбёл шөнөжин унтаагүй бололтой нүдэн доогуур нь хөх зураас татаж үс нь арзайсан байлаа.
Багш дахин мэдэгдэлгүй гадагш гарж болохгүй гэж баахан загнаж байснаа ашгүй нэг юм тэднийг орхин
гарлаа.Ханбёл:-"Би харсан"
Дахэ:-"Юуг?"
:-"Эраг!!"
YOU ARE READING
Special |Completed ✅|
FantasyЧиний надруу зоох хутга илүү гүн орвол чи намайг мартана гэж амлах уу? Хэлээч дээ! Хурдан! Учир нь би үхэж байна. Since:2017-11-09 End:2018-01-04