"Сарны туяанд энэхүү захидлыг бичнэ. Хүссэн хүн минь уншаасай хэмээн залбирна"Түүний ой санамж арилсан. Тэр Ханбёл, Жимин,Юнгигийн талаар бүгдийг мартсан. Тэгснийхээ ачаар тэр аврагдаж чадсан юм. Бүгд л түүнийг аврагдсанд туйлын баяртай байдаг ч түүнтэй дахин уулзаж чадаагүй.
Дахэ уйлан аваасаа чанга зууран
:-"Би энэ газраас явмаар байна Ааваа! Энд дэндүү их аймшигтай байна. Бас би дахин хэзээ ч энд ирмээргүй байна"
Дахэг ийм байдалтай бүхэл бүтэн 7 хоног уйлахад нь аргагүйн эрхэнд аав нь сайн талын газар нутгаас явахаар болсон юм.
:-"Охин минь ! Чи бэлэн биздээ"
Дахэ хавдсан нүдээ арай ядан нээн толгой дохилоо. Бүгд л тэднийг гаргаж өгөн үүдэнд зогсоцгоож, зарим нь Дахэг сайн яваарай гэж сургааль үгсээ айлдаж байхад Дахэ зүгээр л доошоо харна. Тэр хэн нэгнийг хүлээж байсан юм болов уу?
Эра Ханбёл 2 тэднийг явахыг модны ардаас харан зогсоно .
Ханбёл:-"Үнэхээр Дахэтэй очиж уулзаж болохгүй гэж үү? Тэр явах гэж байна шдээ"
Эра:-"Хэрвээ тэрэнтэй уулзчихвал тэр энд хорогдоод үлдэх юмтай болчихно шдээ. Тэр энэ газраас айж байна гэж зөндөө уйлахыг чи харсан биздээ. Тиймээс хоёулаа холоос хараад л авчихья"
Эра энэ нь Дахэтэй уулзаж буй хамгийн гэгээлэг мөч байж болохыг мэдсэнгүй. Үүнээс цааш Эра түүнийг хар бараан талаас нь харахаас өөр аргагүй болчихсон юм.
Жимин Дахэ болон түүний аавруу дөхөн очоод Дахэд сарнай цэцэг өгөөд
:-"Дахин уулзалдах тэр өдөр чамд энэ цэцгийг дахин өгөх болноо. Тэр хүртэл хүлээцгээе бяцхан жаалаа!"
----
Сарны дуу хоолой дэлхий даяар цуурайтна . Харин сонсох нэгэн нь маш ховор. Тэрхүү дуу хоолойг сонссон нэгэн нь хамгийн ихээр өгүүлж буй хүнийгээ сонсож байгаа аятай л баясана.
YOU ARE READING
Special |Completed ✅|
FantasyЧиний надруу зоох хутга илүү гүн орвол чи намайг мартана гэж амлах уу? Хэлээч дээ! Хурдан! Учир нь би үхэж байна. Since:2017-11-09 End:2018-01-04