20. Анхны цас

313 42 0
                                    



"Анхны цас орсон болохоор чамд бэлэг өгье. Миний сэтгэл юм шүү"

Анхны цас.....

Энэ нь хэн нэгэнд хайраа илчлэх боломжийг олгодог бол харин нөгөө нэгэнд нь хайрлах боломжийг олгодог тийм л ариун тунгалаг цагаан өнгөтэй зүйл.

Анхны цастай дагалдуулан олон ч зүйл ирдэг. Хүйтэн төрх, өөрчлөлт.....

Дахэ өөрийгөө юу юунаас илүү өөрчлөгдөж байгааг мэдрээд олон хоногийг ардаа үджээ. Тэр яг л дэлхийн төгсгөл ирчихсэн юм шиг л урвуу царайлж үргэлж газар ширтээстэй байдаг болчихов.

Бэлтгэлд үл сууж гартаа байх тэр нэгэн номоо л байнга ширтэнэ. Өнөөх л цоожтой ном.....

Дахэ урьдын адил л тэр номоо ширтсэн хэвээр уулын жимээр алхаж байлаа. Түүнийг хулгайлах хүртэл!!

Түүний нүдийг хэн нэгэнд дарж аманд нь ямар нэг хурц үнэртэй зүйл тулгана. Түүний нүд анилдаж байна.

.......

:-"Түүнийг яая гэж бодож байна?"

:-"Жонгүгт өгчихье. Тэр тамлаад алчих байлгүй"

:-"Бурхан минь Лиса чи яагаад одоо хүртэл ухаарахгүй байгаа юм? Тэр чамайг ашигласан, тэрнийг ч бас ашиглана. Тэр чамаас илүү хүчтэй болохоор мэдээж тэрнийг илүү их хайрлах болно. Тэр чинь зүгээр шулаач шдээ. Ухаарч үз охин минь!"

:-"Тэгвэл Жонгүгын мэдэхээс өмнө алчихья"

:-"Бид чамайг онцгой болохоор илүү ухаалаг гэж бодсон юмсан?? Гэтэл чи яагаад ийм тэнэг шийдвэр гаргаад байгаа юм. Бид Алах биш харин ч Жонгүгын эсрэг зэвсэг болгох хэрэгтэй биздээ. Тэхён алга болчихсон ,одоо түүнд хамгаалагч байхгүй. Энийг далимдуулж Жонгүгыг алья!"

:-"Чи тоглоод байна уу Тау!! Тэр чинь дэлхийн бараг л хамгийн хүчирхэг хүн шдээ. Тэглээ ч бид тэрний төлөө цусаа өргөцгөөсөн хүмүүс. Хэрвээ тэр үхэх л юм бол бид ч бас үхэх болно"

:-"Айш!! тэгээд яах гэж наад нэг юмаа хулгайлсан юм. Одоо тэгээд яахын бэ?"

:-"Зүгээр л сэртэл нь хүлээцгээе"

Дахэ тэдний яриаг сэмхэн сонсчхоод гараа чангаар атгах нь тэр. Тэрний зүрх цээжнээсээ гарахнуу гэлтэй түргэн цохилж хар хөлс нь цувж байв. Аргагүй дээ. Хэн л хэн нэгэнд хулгайлагдчихаад тайван байна гэж?

Дахэгийн байрлах өрөөнд өнөөх ярианы эзэд орж ирэхэд Дахэ тэдэнрүү харцаа чиглүүллээ. Айсандаа нүдээ аньсангүй. Зугтах гэж оролдсонгүй. Зүгээр л тэдэнрүү харна.

Special |Completed ✅|Where stories live. Discover now