"Өөрийнхөө хувь заяаг харсан болохоор одоо хэзээ ч буцаах боломжгүй болсон"1 хоног....
2 хоног....
3 хоног....
7 хоног... Дахэ сэрэлгүй бүхэл бүтэн 7 хонолоо. Тэрний зүрх цохилж байгаа ч тэр одоо болтол ухаангүй хэвтсээр. 7 хоног болсны дараа тэд ямар нэгэн зүйлийг хийхгүй л бол тэр энэ маягаараа үүрд унтчихаж магадгүй гэж бодон Пак өвгөн нэг зүйл хийхээр болжээ. Тодруулж ярьвал түүний оюун санаанд нэвтрэх явдал юм.
Өчнөөн олон жилийн турш энэ шидийн хүчийг хүмүүс ашиглахаас эмээдэг байсан. Харин одоо тэд хийх гэж байна.
Дахэг улаан бүтээлгэн дээр хэвтүүлж эргэн тойронд нь лааны сууриуд тавих аж. Жимин болон Юнги нар Пак өвгөний дэргэд нэгэн хавтастай ном тавихад тэрийг нээж үзвэл Дахэгийн хувь заяаг харуулдаг өнөөх ном байлаа. Пак өвгөн сүүлчийн хуудсуудыг чангаар уншихад асаалттай байсан Лааны гэрлүүд нэг нэгээрээ салхинд унтрана.
Пак өвгөн:-"Бурхны бүтээлийн оюун санаа агуу их уудам бөлгөө. Харин түлхүүр нь зүрх сэтгэлд нь орших аж"
............
Дахэ зогсолтгүй унасаар. Тэр нүдээ нээж эргэн тойрноо харвал зөвхөн цагаан тал. Доошоо унаж байхдаа эхэндээ айж байсан ч хаашаа ямар зорилготой унаж байгаа нь түүнийг улам л айлгаж байлаа.
Гэнэтийн гарсан дуу хоолой түүнийг багахан цочоож орхилоо.
?:-"Түлхүүр нь зүрх сэтгэлд нь орших аж"
.......
Пак өвгөн Дахэгийн хүв хүйтэн гарыг атгаад нүдээ анин амандаа ямар нэгэн үл мэдэгдэх үгсийг шивнэнэ. Тэр номын дараагийн хуудсыг мөн л чангаар уншина.
:-"Ирээдүй нь түүний өмнө дэлгээтэй. Харин харах нь хязгаартай"
.......
Дахэ төсөөлж байснаасаа ч зөөлхөн газардав. Тэр хэт зөөлхөн, хүүхдийн арьснаас ч зөөлхөн зүйл дээр унаж буйгаа мэдрэв. Арай ядан хөл алдчихгүйг хичээн босож ирвэл тэр нэгэн үл мэдэх газар байлаа. Ой мод гэж хэлэхэд хэцүү. Сүйрсэн газар гэж хэлэхэд хэцүү. Энд тэндээ шатаж, зарим газартаа сүйрсэн ч нэг л газар ногоороо онцгой харагдана.
.........
Пак өвгөн хүүрүүгээ дохиход Жимин тэдэнрүү дөхөв. Пак өвгөн Жимины чихэнд уруулаа ойртуулаад.
YOU ARE READING
Special |Completed ✅|
FantasíaЧиний надруу зоох хутга илүү гүн орвол чи намайг мартана гэж амлах уу? Хэлээч дээ! Хурдан! Учир нь би үхэж байна. Since:2017-11-09 End:2018-01-04