"Twinkle...twinkle...little...LOVE"Дахэ гар дах энгийн түлхүүрийг удаан ширтсэний эцэст зориг гарган өнөөх хар хуучин номын цоожонд хийж орхилоо.
......
Жонгүг Дахэд нэгэн тарни хэлж өгж байхдаа гарт нь нэг зүйл атгуулж орхив. Жонгүг эргэн харан алхаж эхлэхэд Дахэ түүний ардаас дуудаж амжлаа
:-"Энэ түлхүүр юу юм бэ?"
Жонгүг гараараа баяртай гэж хэлж буй мэт даллаад
:-"Чиний бэлэг шүү! Гамнаж яваарай"
Дахэ өнөөх түлхүүрийг хэд хэд эргүүлж харан сонжин байхдаа нэг зүйл санасан юм. Өнөөх хар ном.
......
Дахэ эхний хуудсыг эргүүлмэгц л учир битүүлэг үгс гарж ирлээ. Яг л дадал болсон мэт. Дахэ хуудас болгоныг эргүүлэн уншиж энэ Жонгүгын ном болохыг ойлгож амжсан юм.
Тэгэхээр Жонгүгын өнгөрсөн түүхтэй танилцацгаая .
........
Бүгд худал байсан. Хатан эх намайг өөрөө хатнаа сонгоно гэж хэлсэн байтал одоо миний сүйн ажлыг өөр хүнтэй хийхээр бодож байна. Шударга биш гэж үү? Тэр өдий болтол надад хэлдэг байсан. Өдөр бүр шүү. Тэр надад энэ дэлхийн үнэхээр өнгөлөг сайхан гэж хэлдэг байсан. Тэр ч бүү хэл аз жаргалаар дүүрэн гэж хэлсэн..
Гэвч...
Худал...
Хайр худал. Хайр гэх мэдрэмж үргэлж хүнийг барьж иддэг хэмээн надад хэлсэн..
Гэвч....
Бас л худал...
Тэр надад Харүг эргэж ирнэ гэж нэг домог ярьсан ч бас л..
Худлаа..
Харү яваад аль хэдийн сар гаран хугацааг ардаа үджээ. Түүний ардаас уйлан хоцрох би. Зөвхөн түүний төлөө андгай тангараг өргөн хайрлана гэж амласан ч , маргааш би өөр хүний эр нөхөр болох болно. Энэ хорвоог үзэн ядаж байна.
YOU ARE READING
Special |Completed ✅|
FantasyЧиний надруу зоох хутга илүү гүн орвол чи намайг мартана гэж амлах уу? Хэлээч дээ! Хурдан! Учир нь би үхэж байна. Since:2017-11-09 End:2018-01-04