16. Түнэр харанхуй

345 44 1
                                    




"Харанхуй орчинд байгаагаа мэдэх хүртэл та хэр удах бол. Нүдээ нээж эргэн тойрноо харах хүртэл та Тас харанхуйд автсанаа анзаарж чадахгүй. Тиймээс яг одоо нүдээ нээ!"


.......

Хайрт минь! хөөх энэ үгийг хэлэлгүй ямар их удаа вэ? Бидний бодож байгаагаас ч удаж Тийм үү?
Чиний минь надад анх хэлж байсан тэр домог гэнэт санаанд орчихлоо. Тэр үед чамайг ямар гэнэн хүн бэ гэж бодож билээ. Цаг хугацаа ямар хүчтэйг би ойлгосон. Бид биенээ их хурдан олж мэдсэн. Эсрэг тал гэдгээ ч бас. Тэр үед чи миний нулимсыг хараад юу гэж хэлснээ санадаг үү? Би л лав тодоос тод санадаг. "Зүгээр өөрт ноогдсон багахан хугацаандаа хамт байцгаая". Тиймээ чиний зөв байсан. Бидэнд хугацаа хомс. Тун хомс. Харин энэ өчүүхэн бага хугацаанд чамтайгаа их зүйлсийг хийж чадсандаа баярладаг. Гэхдээ миний чамайг мартах ёстой цаг одоо тулаад ирэв бололтой. Би эсэргүүцсэн, тэмцсэн, эцэст нь гар хоосон үлдэж байна. Би цуцаж байна, ядарж байна. Гэхдээ чамайг мартахгүй байна. Энэ бүхэн үнэхээр тийм хэцүү юм гэж үү?

Чамдаа хэлэх зүйл хэмжээлшгүй их ч энэ цаасны хэмжээ хэтэрхий жижиг юм. Зүгээр л чамд хэлэхийг хүссэн зүйл бол чи мартагдаж болохгүй юу? Эргэн тойронд минь үзэгдээд байлгүй яваад өгж болохгүй гэж үү?"

Тэхён инээмсэглэсээр энэ захидлыг уншиж дуусгалаа. Тэр захиаг ямар нэгэн далд утга санаатайг уншаад л ойлгосон. Харин одоо түүний орон дээр Ханбёл тайван бөх гэгч нь унтаж байна.

Тэхён:-"Энэ бүхнийг буруу гэдгийг би мэдэж байна. Гэхдээ ганцхан удаа өөрийгөө бодоод нэг алхам хийчихье"

Тэрээр Ханбёлын дэргэд суугаад түүнийг харсаар байгаад үүр цайлгасан юм. Дэнлүү тайван унтах дүр төрх Тэхёныг зүгээр явуулж зүрхлээгүй юм. Тэрний царай сарны гэрэлд тодрон харагдаж улам л түүнийг үзэсгэлэнтэй харагдуулна.

Special |Completed ✅|Where stories live. Discover now