13. Төөрөгдөл

388 48 0
                                    



"Төөрдөг байшинд хэзээ ч гарц байгаагүй. Хүмүүс зүгээр л гарц бий гэж өөртөө итгүүлэн тийшээ дуртай нь аргагүй зүглэдэг. Гэхдээ нэг л орсон бол, гарах боломжгүй"

Бүгд төөрөгдөлд автсан байлаа. Өөрийнхөө төгсгөлийг харсан Дахэ энэ би биш гэж өөртөө итгүүлэх авч төөрөгдөлд унана.

Дахэ Харүтэй хичнээн ижилхэн байсан ч Энэ бол Харү биш гэж өөртөө итгүүлэх Жонгүг ч бас төөрөгдөлд автана.

Зөв үйлдэл хийж байгаа гэж бодсон Эра өдөр болгон сулбайх Жонгүгийг хараад шийдвэрээ өөрчлөхийг хүснэ.

Өөрийн сүйт бүсгүй гэж бодсон хүн нь өөрийг нь огтхон ч санахгүй байх нь Жиминыг төөрүүлж байлаа.

Тэд бүгд яг л унтарж буй галын дөл шиг ямар ч эрч хүчгүй болж байв.

Дахэ:-"Тиймээ. Хүн үхэх нь үнэн шдээ. Тэглээ ч..."

Хормын дотор л Дахэгийн нүднээс нулимс бөмбрөн гарлаа.

Дахэ:-"Би хэтэрхий залуухан байна. Юу ч хийж бүтээлгүйгээр үхэх юм гэж үү? Жонгүгын гарт уу?"

Дахэ уйлсаар ширээгээ дэрлэн зүүрмэглэж орхилоо. Гэхдээ дахиад зүүдэнд нь учир битүүлэг зүйлс орж ирнэ гэж санасангүй.

.........

Харү хичнээн их зовж шаналж байсан ч Жонгүгээс бүгдийг нуухыг хүссэн бололтой. Учир нь тэр яг одоо банздуулж байлаа.

:-"Ханхүүгийн биед дураараа хүр хэмээн чамайг хамгаалагчаар томилсон гэж бодоо юу муу харц албат минь! Анхнаасаа л эмэгтэй хүнийг хамгаалагч болгох хэрэггүй байж"

Хатан эх ууралсаар л Харүг илүү ихээр банздах тушаал өгнө.

Харү өөрт ирэх бүх өвдөлтийг ухамсарлан зүгээр л түүний дэргэд үлдэхийг хүсэв бололтой юу ч хийсэнгүй.

Тэрний дараа өдөр нь тэр доголон алхаж явсаар ханхүү дээр ирэхэд ханхүү хорионд орсон байлаа.

Харү:-"Санаж байна. Уулзмаар байна!"



:-"Ханхүү таны бие зүгээр биздээ?"

Special |Completed ✅|Where stories live. Discover now