Бүх зүйлүүдэд залруулга хийсэн нь дээр гэж бодлоо. Та нар эхлээд миний өгүүллэгүүдийг тайван удаан унших хэрэгтэй шүү. Хурдан уншихаар ойлгогдох юм юу ч алга.За тэгэхлээр Онцгой төрөлтөн гэж байдаг. Мөн хүчтэнүүд ч байгаа. Тэдний яг юу хийж яаж чадах, Хүчнийх нь талаар одоохондоо гараагүй байгаа. Тэгээд онцгой нэгэн бол 2 давтамжтай төрдөг. 100н жилд нэг төрдөг онцгой бол зүгээр л хүчнээс цаашгүй. Харин 1000 жилд төрдөг нь мөнх наслах хувьтай мөн хүч чадлын хувьд илүү их. Сайн бөгөөд муу тал гэж байдаг бөгөөд үргэлж хоорондоо дайтсаар ирсэн.
Жиминыг бол сайн талын хүн гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа бизээ. Тэрний аав бол Пак өвгөн. Мөн тэрээр Дахэгийн бага настай холбоотой байсан ч Дахэ санахгүй байгаа. Энэ бүхний зангилаа удахгүй тайлагдана. Тэрний туслах, хамгаалагч,сайн найз нь юнги. Мөн Сайн талын нэг том хүчтэн бол манай Ханбёл. Тэрнийг яагаад онцгой цэцэг гэж нэрлэсэн учир нь ч бас удахгүй тайлагдана.
Муу талыг эзэгнэгч бол Жонгүг. Тэр анхны онцгойтой нягт холбоотой байсан. Анхны онцгой бол Харү. Харин энгийн жирийн хүн яаж яваад мөнх наслаад байгаа юм бол?? Жонгүгийн сайн найз,хамгаалагч бол Тэхён. Тэхён Ханбёл 2 холбоотой. Тэдний харилцаа удахгүйг тэд мэдэж байсан. Тэд салахаар болсон. Гэвч бие биенээ мартаж чадаагүй. Мөн муу талын дайчид ч бий.
Лиса, наёон, юүгём, Намжүн, Тао. Тэд мөн хүчтэдүүд. Харин лиса бол Дахэгээс өмнөх онцгой. Тэгэхээр давтамжаараа бол 100н жилд нэг удаа төрдөг нь. Жонгүг тэрнийг өөртөө дурлуулж муу талд оруулсан. Дахэг ч бас тэгэх гэж оролдсон. Эра бол сайн талын хүн байсан ч багад нь аав нь түүнийг муу талд зарчихсан. Юнги Ханбёл Эра. Энэ 3 багадаа их сайн найзууд байсан боловч тэд одоо бутарсан. Эрагийн анхны хайр бол Юнги. Тэр хэзээ ч Юнгиг мартаж байгаагүй. Гэхдээ нэгэнт өөр тал болсноос хойш тэд бие биенээ бүтэхгүй гэдгийг мэдэж байгаа. Эра Дахэгийн бага насны төсөөллийн найз хэмээн гардаг. Учир нь тэр Дахэгийн сайн найз байсан ч муу талд орсон болохоор хүн болгон тэрнийг чиний төсөөллийн найз гэж хэлдэг байсан. Гэхдээ Дахэ багадаа Ханбёлтой ч бас найзалдаг байсан атал тэрнийг санахгүй байна яагаад???
Дахэ. Түүний аав болон ахынх нь үхэл одоо хүртэл нууцлагдмал байгаа. Тэр өөрийнхөө хүчээс айдаг. Тиймээс ч тэр эмгэнд өөрийн хүчээ өгдөг. Харин эмгэн тэрний хүчийг эргүүлж өгөхдөө нэгэн амлалтыг авдаг. Яагаад заавал Жонгүгыг амьд үлдээх юм бол??
Төсөөллийн ертөнц. Онцгой хүчтэнүүд, дахин давтагдах төрөлтнүүд нь төсөөллийн ертөнцөд оршин байж болдог. Тэд өөрсдийн толгойд бий болгосон, өөрсдийн хүсдэг буюу төсөөлийн ертөнцтэй. Харин Дахэ үргэлж Жонгүгын бага насны төсөөллийн ертөнцөд аялаж байдаг. Яагаад заавал тэрнийх гэж?
Хувь заяаны төөрөг. Онцгой хүчтэн болгонд ном байдаг талаар би дурдсан. Гэхдээ Дахэ ганцхан номыг онгойлгож эс чадна. Тэр номны талаар ч бас удахгүй гарах болноо.
Харү. Дахэ Харүгийн талаар олж мэдсэнээс хойш Харүд тохиолдож байсан зүйлс зүүдлэгддэг. Бүр эртээр Харү түүний биед орсон талаар гарсан. Энэ ч бас одоогоор нууцлагдмал байна.
Мөн та нар анзаарсан бол Жон хүү төсөөллийн ертөнцдөө өөрийгөө онцгой хүчтэн хэмээн ярьдаг. Гэвч эртний үедээ бол тэр энгийн л хүн байсан. Бас тэр ээжээсээ маш их айж байна хэмээн ярьдаг боловч хэсэгхэн гарсан Дайны хэсэг дээр түүний ээж түүнийг хамгаалж суманд амиа өргөдөг.
За тэгээд ингээд харахаар өгүүллэг маань талдаа ч ороогүй байна. Тиймээс намайг илүү ихээр хайрлаж дэмжээрэй манайхаан. 💕
/Dahe_Ed/
YOU ARE READING
Special |Completed ✅|
خيال (فانتازيا)Чиний надруу зоох хутга илүү гүн орвол чи намайг мартана гэж амлах уу? Хэлээч дээ! Хурдан! Учир нь би үхэж байна. Since:2017-11-09 End:2018-01-04