"Сар чамд зориулан энэхүү захидалыг бичнэм би. Ганцаардал дунд төөрөх намайг чи тэр тэнгэр дээрээс харж байна уу? Чиний төрх орой болгон улам л үзэсгэлэнтэй болоод байх юм. Гэтэл би энд улам л өнгөө алдсаар"Дайн дуусаад аль хэдийн 3 жил өнгөржээ. Цус урсгасан дайн дуусч бүгд эмх цэгцэндээ орсон. Мэдээж нэг зүйлээс бусад нь.
Дайн дууссан нь баярлууштай хэрэг ч хүмүүс бүгд л нулимстай нүдээр тэнгэрлүү ширтэнэ. Учир нь тэд саранд нэр өгсөн.
Сун Дахэ....
Түүний байгуулсан гавьяа болгоныг нь үнэлж, тэрний хийсэн болгоныг нь хүндэтгэж саранд Дахэ хэмээн нэр өгсөн.
Хайртай хүнийхээ төлөө амиа өргөсөн.....
Түүгээр ч зогсохгүй дайныг сайнаар төгсгөж чадсан.
Гэвч тэр одоо дайны дараах мандан бадарч буй амьдралын нэг хэсэг болж чадсангүй. Аргагүй шүү дээ, тэр сар болон хувирсан учраас.
:-"Эр хүний нулимс үнэ цэнэтэй байх ёстой юм шүү"
Гэнэтийн дуунд цочсон Жонгүг нулимсаа шувтран өнөөх хүнлүү харлаа. Аав....
Жонгүг:-"Гэхдээ тэргэл сар тэнгэрт мандсан энэ үед би нулимсаа түүнээс харамламааргүй байна"
Өнөөх хүн бол нэг үгээр аав. Бага зэрэг хөгширсөн ч одоо болтол чадал тэнхээтэйгээ байгаа нь харагдаж байлаа.
Аав:-"Алив би харъя"
Сар луу хараад хэн ч гуниглахгүй байж чадахгүй. Сар бол бидэнд гэрэл гэгээ бэлэглэсэн хүний илэрхийлэл.
Аав:-"Өнөөдөр охин минь сайхан харагдаж байна гээч."
Аавын нүдээс ч бас нулимс дусалж байлаа.
Жонгүг:-"Тэр ямар байгаа бол? Даарж байгаа болов уу?"
Аав нь түүний гарыг атган
:-"Тэр саран дээр аз жаргалтай байгаа гэдэгт би итгэж байна"
Сар бол Дахэ.
YOU ARE READING
Special |Completed ✅|
FantasyЧиний надруу зоох хутга илүү гүн орвол чи намайг мартана гэж амлах уу? Хэлээч дээ! Хурдан! Учир нь би үхэж байна. Since:2017-11-09 End:2018-01-04