Бонус

313 37 0
                                    


"Гэхдээ ааваа. Энэ газар намайг айлгаад байна"

Дахэ орилсоор аавынхаа урт бор шаргал хүрэмнээс зууран хэлэхэд Аав нь нэг том санаа алдаад ачаа тээшээ аван

:-"Аав нь чамайг уйлахаа больвол чихэр авж өгнө шүү! Тэгэх үү?"

Дахэ толгой сэгсрэн

"Би эраг санаад байна. Тэр намайг хамгаалана гэж амласан шүү дээ"

:-"Тэгвэл би Эрагийн оронд амлалт өгж болох уу?"

Дахэ нулимстай нүдээр Жимин рүү хараад

:-"Надад хамгаалах үгүй нь хамаагүй ээ! Хамгаална гэж амлах л юм бол би уйлах аа болино"

Жимин түүний өндөрт тааруулж суугаад

:-"Болж байна. Би амлаж байна. Харин чи надад дахиж уйлахгүй гэж амлана шүү"

Дахэ инээд алдан Жимины чигчий хурууг атгаад

:-"Таныг анх удаа харж байгаа ч та надад таалагдаж байна"

:-"Чи ч бас надад таалагдаж байна. Би том болоод эхнэртэй болчихвол чамайг хамгаалж чадахгүй байх даа. Одоо яаанаа"

Жимин бага зэрэг урвайхад Дахэ түүний гарыг чанга атгаад

:-"Үгүй ээ! Тэгвэл би эхнэр чинь больё"

:-"Амлаж байна уу?"

Дахэ толгойгоо дохиход тэдний сүй батлагдсан юм.

..........

:-"Үгүй ээ!"

Жимин хар дарсан зүүднээсээ арай ядан сэрээд эргэн тойрноо харахад түүний дэргэд сүйт бүсгүй гэж нэрлэх хүн нь байсангүй.

:-"Дахэ"

Орь ганцаардал дундаа төөрж явахдаа тэр хэн нэгнээс тусламж гуйхийг хүссэнгүй. Ганцхан нэрийг амандаа аяархан шивнэнэ.

"Дахэ"

Юунд түүний нэрийг дахин дахин дуудна вэ? Тэр одоо тэнгэр дээр гялалзах сар болсон байтал юунд цөхөрсөн хоолойгоор дуудна вэ?

"Дахэ"

Би түүнийг хайрлах нэгэн биш. Тэрний төлөө ямар нэгэн зүйл хийгээгүй атлаа надад тэрний ардаас гашуудан шаналах эрх байхгүй.

"Дахэ"

:-"Та дэндүү чимээтэй юм?"

Жонгүг толгойгоо барьсаар босож ирээд Жиминыг нэг нударснаа

"Үргэлж хажуугийн оронд чинь хэн нэгэн унтаж байгааг мартчих юмаа"

Жимин бодлоосоо салан инээх ядаад

"Харин тийм ээ! Бүр нэг хэсэг өстөн дайсан байсан хүнтэйгээ хамт байгаагаа мартчих юм"

"Та намайг өдмөөр байна уу? Тэгвэл би таныг надаас намхан гэдгийг сануулна шүү"

Жонгүг зэвүүнээр инээснээ Жимины хажууд хэвтэн

"Битгий шанал даа. "

Тэд зүрхэндээ нэгэнт нүхэлсэн ан цавтай болжээ. Насан туршид нь дагах биз. Насан турш гэхлээр үүрд мөнх байх.

"Би маргааш болзоотой л доо. Гэхдээ өмнөх өдөр нь урьд нь хайртай байсан хүнээ бодоод байвал маргааш Хэминд алгадуулах байхдаа"

"Хэмин эгчийг урьчихсан хэрэг үү? Та ч аймар юмаа. Энд сурж байхад хэдэн ч эмэгтэй сольчихов"

Жимин муухай хараад "3"

Жонгүг үсийг нь сэгсийлгэхэд Жимины муухай харц түүнийг барьж идэхэд аль хэдийн бэлэн болсон байлаа.

"Одоо хоюулаа дахиад ганцхан жил сураад л хуульч болно. Энэ Дахэгийн нэг хүсэл болохоор заавал шалгалт андаа тэнцэнэ шүү. Бид хүн шиг амьдрах хэрэгтэй"

Хаа сайгүй тархсан энэ түнэр харанхуй хэзээ дуусах юм бэ? Чиний аваад явсан гэрэл гэгээ хэзээ эргэн ирэх бол? Магадгүй үүрд мөнх гээч зүйлийн дараа юу??

Special |Completed ✅|Where stories live. Discover now