17. Мартагдсан ой санамж

335 42 39
                                    



"Дэлхий яг л өөрөө нарыг тойрон эргэдэг юм шиг аашилдаг. Гэхдээ тэр зүгээр л нарын бас нэгэн дагуул. Дэлхий хэзээ ч өөрийг нь тойрон эргэх сарыг тоож хараагүй."




Дахэ Эратай хөөдөлцөж тоглож байлаа. Харин тэднийг Пак өвгөн харан инээнэ. Дахэ Эрагаас зугтаж байгаад хөл алдан уначихав. Өвдөгнөөс нь цэнхэр өнгийн цус олгойдон гарж байсан ч Дахэ тэрнийг анзааралгүй дахин гүйнэ.

Эра:-"Дахэ!! Зогс!!"

Мэдээж тэрний энэ хурдан гүйлт удаан үргэлжлээгүй юм. Өөдөөс нь машин гараад ирэх хүртэл шүү дээ.

........

Эра гараа чанга атган байдаггүй гэж боддог байсан бурхандаа залбирна.

"Гуйя бурхан минь. Түүнийг минь амьдруулж өгөөч"

Дахэгийн нүүр бүхэлдээ цэнхэр цусаар бүрхэгдсэн байдалтай тэрээр Эрагийн өмнө байрлах хаалгаруу ороод удаж байгаа билээ. Эра гараа чанга атгасаар байхад бяцхан Юнги түүний дэргэд ирсэн байжээ.

Юнги:-"Зүгээрээ. Тэр эдгэрэх болно. Заавал эдгэрнэ"

Юнги түүний хөрсөн гарнаас атган тайвшруулах мэт нуруун дээр нь хэд товшилоо. Гэвч Эра огтхон ч тайвширсангүй. Яагаад гэвэл саяхан Дахэ түүний нүдний өмнө осолдсон болохоор тэр байх.

Эра:-"Түүнийг минь эдгээж өгөөч"

........

Жимин ухаангүй хэвтэх бяцхан Дахэг харан санаа алдаад түүний дэргэд байх Согжин эмчрүү харан

:-"Тэр эдгэрэх болов уу?"

Согжин эмч нүдний шилээ аван санаа алдаад

:-"Мэдэхгүй л юм даа. Энэ удаа бид нар шинжлэх ухаан биш домогт итгэх нь зүйтэй байх"

Сайн талын эзэн нь болж төрсөн Жимин Дахэгээс хэд дахин хөгшин байх. Гэхдээ тэр онцгой хүчтэн болохоор огтхон ч хөгшрөөгүй аж.

Special |Completed ✅|Where stories live. Discover now