"•Гарц• гэсэн бичгийг л дагаад байвал гарж чадна гэсэн үг биш"......
....
....
....Би Дахэ байна"
Dahee's P.O.V
Би харү биш.
Би бол зөвхөн Дахэ.
Би Жонгүгын таних тэр Харүгийн ой санамжийг дэндүү сайн мэднэ.
Дотор нь ороод гарчихсан юм шиг.
Гэхдээ би Харү биш.
Учир нь бидний ой санамж холилдчихсон.
Яагаад гэдгийг мэдэхгүй ч гэнэт л нэг өдрөөс эхлэн миний ой санамж минийх биш болж эхэлсэн. Харин шөнө болгон өөр хүний биед орчихсон юм шиг үйл явдлуудыг зүүдэлдэг. Энэ бүхэн даамжрах тусам миний оюун ухаанд Харү бүрэлдэн бий болж буйг би хожуухан ухаарсан юм.
Би бол Дахэ....
Бас Жонгүгт дурласан сайхан сэтгэлт нэгэн.
Би өөрөө өөрийгөө танихаа байж эхэлсэн. Аль нь би аль нь Харү гэдгийг таньж чадахгүй байна. Би төөрөлдчихсөн. Харин одоо эндээс гарах гарц нэгээхэн ч үзэгдэхгүй байна.
Яагаад? Өөрт тохиолдсон бүх л зүйлсийг нэгтгээд нэг асуултанд багтааж үзсэнийхээ дараа ч би энэ асуултыг дахин дахин өөрөөсөө асууна.
Яагаад би Харү болоод байгаа гэж. Би Дахэ байтал өөр хүнийг толгойдоо нэвтрүүлж байна. Энэ дэндүү тэнэг биш гэж үү? Энэнтэй адил нэг хүнийг ч бас илүү ихээр, сайнаар харах болсон юм.
Тэр бол баатар. Тэр зун нь ган болоход ард иргэддээ тариа зөөж өгдөг байсан. Зудтай өвөл таарвал тэр хүмүүсийг дулаан байхад нь тусалдаг байсан.
Гэхдээ одоо тэрний тэр халуун дулаан сэтгэл нь хаана байгаа юм бэ? Дэлхийн нөгөө тийшээ оргоод зугтчихсан юм уу? Эсвэл агаарт утаа шиг л замхарчихсан юм болов уу?
Одоо ч санаж байна. Түүний гэх тодотголтой зүйлсийг. Түүний сайхан дурсамжууд, түүний зовлон шаналалтай мөч болгоныг нь. Гэхдээ энэ бол би биш Харү. Би хэзээ өөрийгөө эргүүлэн авах бол?
......
----Зохиолчийн талаас---
Дахэ өглөө босмогцоо инээмсэглэн хөшгөө татаад гадаах орчин байдлаа нэг харчхаад хамгаалагчийн хувцсаа өмсөхөөр мөн илдээ авахаас яарж байлаа.
YOU ARE READING
Special |Completed ✅|
FantasyЧиний надруу зоох хутга илүү гүн орвол чи намайг мартана гэж амлах уу? Хэлээч дээ! Хурдан! Учир нь би үхэж байна. Since:2017-11-09 End:2018-01-04