6. Төсөөллийн ертөнц

458 50 0
                                    




"Хэрвээ чи үхэх ёстой юм бол би амьд байгаад ямар хэрэгтэй билээ"


Энд тэндгүй үзэсгэлэнт цэцэгс, цэвэр тунгалаг урсах гол цөөрөм, ногоорон харагдах модод, цурайх үүлгүй хөх тэнгэр. Бодит ертөнцөд ч ийм сайхан газар байхгүй л болов уу гэмээр нүдийг баясгана.

Дахэгийн нүүр шүлсэнд будагдаж Дахэ зочис хийн босохдоо өөрийг нь зогсолтгүй урт хэлээрээ долоох өхөөрдөм гөлөгийг олж харлаа.

Тэрээр нүүрээ гараараа арчаад эргэн тойрноо харвал үнэхээр үзэсгэлэнтэй байгаль харагдаж байлаа.

Дахэ:-"Би хаана...?"

Гөлөг түүний өвөр дээр гаран эрхлэхэд Дахэ тэсэлгүй түүнийг эрхлүүлж өхөөрдөм гөлөгийг харан баясана.

Дахэ:-"Үнэхээр үзэсгэлэнтэй байна"

Дахэ босож зогсоод хувцсаа гөвөхөд гөлөг түүнийг ямар нэгэн газарлуу дагуулж явахыг хүссэн мэт хувцаснаас нь зуурж байлаа.

Дахэ:-"За за. Би чамайг дагаад явах гэж байна"

Дахэ гөлөгний ард гаран түүнийг даган явж орчин тойрноо нэгд нэгэнгүй ажиглан харна

Гөлөг нэгэн уйлж буй хүүгийн дэргэд ирэхэд Дахэ хүүгийн хажууд суусан байлаа.

Дахэ:-"Юу болсон бэ жаалаа? Ийм сайхан газар байхад яагаад уйлаад байгаа юм?"

Хүү нулимсаа гараараа арчин

:-"Ээж намайг айлгаад байна"

Дааэ:-"Тийм гэж үү? Яаж? Эх хүн хүүгээ айлгах биш хайрлах  л ёстойдоо"

Хүү:-"Тэр дэндүү аймшигтай. Миний... Миний аавыг алчихсан "

Дахэ хүүг цээжиндээ чангаар наан

:-"Ээж чинь бишээ. Тэр хүн чамайг 9 сар тээж төрүүлсэн шүү дээ. Чиний аавыг алсан байх учиргүй. Зүгээр л аав чинь золгүй явдлаар өнгөрсөн байх"

Хүүг арай тайвшран гүнзгий амьсгаа авахад Дахэ түүнийг өөрлүүгээ харуулан

:-"Тэгэхээр жаалаа! Өөрийнхөө нэрийг хэлээч. Хоёулаа танилцья"

Хүү:-"Намайг Жон гэж дуудаж болноо. Харин таныг?"

Дахэ:-"Дахэ. Сун Дахэ. Танилцахад таатай байна"

Хүү:-"Надад ч бас"

Дахэ хүүг хүйтэн газар дээрээс босгон хувцсыг нь гөвж өгөөд

:-"Тэгэхээр.. Ийм үзэсгэлэнтэй газар Дэлхийн яг хаана оршдогийг хэлж болох уу Жон? Урьд нь ийм газар хараагүй болохоор надад их сонирхолтой байна л даа"

Special |Completed ✅|Where stories live. Discover now