22. Дайн

286 40 3
                                    




"Дайны төгсгөл хэзээ ч аз жаргалтай байгаагүй"

Сэлэм хоршилдох дуу...

Зорилго нь үл мэдэгдэх хүмүүсийн тулаан....

Тэр дунд ганцаараа сондгойрох Кан Ханбёл.

Ханбёл дайчдын дундуур салхи мэт зүсэн гарж ирэхэд эргэн тойрон дох бүх дайчид нь гэмтсэн байлаа.

Тэр онцгой хүчтэй. Тэр оюун бодлоороо юу ч хийж чадах ч гэлээ тэрэнд үргэлжид золиос шаарддаг байв. Эхлээд тэрний бие муудсан дараа нь тэр эргэн тойрондох хүмүүсээ алдаж эхэлсэн. Аавыгаа хүртэл. Тиймээс тэр хүчээрээ биш зэвсгийн эрдмээрээ онцгойрдог нэгэн болж хувирсан. Гэхдээ одоо хүртэл түүний биед онцгой харагдах цэцгийн хүч байгаа.



Шархдаж бэртсэн олны дундуур хурдан мориорой давхих Эра.

Тэр бусдын нүдэнд яг л хий зүйл мэт санагдана. Учир нь тэр зүгээр л агаарт замхарчихсан хийтэй адил. Тэр хааны удамд мэндэлсэн ганц охин байсан. Одоо бүгд түүнийг төсөөллийн найз хэмээх нэрний ардаас л санаж байна.

Тэр бол үнэхээр гайхамшигтай хүчтэн. Тэр ирээдүйг зөгнөж, ирэх эрсдэл аюулаас сэргийлж чадна. Гэхдээ энэ бас л золиос шаарддаг байв. Эхлээд тэр ухаан санаагаа алдаж эхэлсэн. Дараа нь тэр ойр тойрны хүмүүсээ алдах болсон. Тэгээд л тэр хүчгүй ч гайхалтай харвах чадвараараа онцгойрохыг хүссэн юм. Тэр өдөр бүр бэлтгэл хийсэн. Тиймээс ч тэр бол гайхалтай харваач.

Энд тэндгүй шилжин тулалдах Юнги. Тэр тулалдах явцдаа морин дээр мордсон байх Эрагаас харцаа салгаж чадсангүй. Тэр нь ч түүний сул тал болсон байх. Тэр гэмтчихлээ. Гарандаа маш том шархтай хоцорлоо.

Асар их хүчээрээ эргэн тойрондох бүх хүмүүсээ амархан унагаах Тэхён. Гэхдээ тэр сэлэм бариад бусадтай тулалдах Ханбёлоос харцаа салгаж чадсангүй. Энэ нь ч түүний сул тал болсон байх. Тэр бэртчихлээ. Тэр хөлөндөө том шархтай хоцорлоо.

Харин талбарын төвд хамгийн гол дайн өрнөж байлаа. Сайн болон муугийн хамгийн том төлөөлөгчид гардан тулаан хийж байсан юм. Жимин болон Жонгүг. Тэдний дайны гол учир нь муу болон сайн талын төлөө ч яг үнэндээ Дахэгийн төлөө ч бас тулалдаж байсан юм.

Жимин гаран дах шархаа үл тоон Жонгүгрүү инээмсэглэн

:-"Бид сүй тавьсан. Бурхан бидний гэрч болсон. Хэрвэ чи Дахэг авна гэж бодож байгаа бол намайг алсныхаа дараа л яв"

Special |Completed ✅|Where stories live. Discover now