5. Гүй!

485 51 4
                                    



"Чи намайг сул дорой, уйламхай нэгэн гэж бодож болно. Учир нь чиний бодол надад хамаагүй"


Ханбёл номын хуудсуудыг дахин дахин эргүүлсээр нэг чухал зүйлийг хайна.

Ханбёл:-"Тэдний нэр..? Энэ номон дээр ямар хосуудын талаар гараад байгаа юм болоо?"

Ханбёл хуудас болгоныг эргүүлэх ч учир нь үл мэдэгдэх үгс болон хоосон цааснууд л түүнийг угтана.

Гэнэт нэг хуудсан дээрх бичээс түүнийг байранд нь гацааж орхилоо.

*3онА*

Ямар утгатай, ямар учиртай үг гэдгийг мэдэхгүй ч Ханбёл харсан цагаасаа эхлэн сувдан нулимс унагаах аж.

..........

:-"За тэгээд болзоо ямар байв?"

:-"Энэ зүгээр л өмнөх тамлалтууд шиг нь л байсан"

үүний үнсэлт намайг дэндүү цочролд оруулсан байлаа.*

:-"Тийм гэж үү? Уг нь тэр чамд гайхалтай болзоог бэлэглэсэн гэж бодсон юмсан"

:-"Үнэхээр тэнэг байлаа"

*Яг л тэсрэх бөмбөг шиг. Хэрвээ тэр дахиад жоохон гүнзгий үнсвэл би дэлбэрчих байх.*

:-"Мм.. Тэгвэл бид өнөө орой хамт байгаагүй өчнөөн олон жилийнхээ талаар ярилцаж болох юм?"

*Худлаа инээмсэглэх хэрэггүй. Гуйя. Энэ чинь намайг зүсэх шиг болж байна*

:-"Тэрний оронд хуучны дурсамжаа ярьвал яаж байна"

Эраг толгой дохиход Дахэ ямар нэгэн зүйлийг эргэцүүлэн бодож байгаа мэт нүдээ аажмаар анина.

........

:-"Мм тэгээд ямар нэр?"

Дахэ Эрагийн үсийг 2 салаалж шүлжиж, харин эра өөрсдийг нь илэрхийлэх нэр хэрэгтэй талаар Дахэд хэлнэ.

Эра:-"Биднийг бүрэн төгс илэрхийлж чадах нэр."

Дахэ:-"Мм тэгүүл Д+Э. Эсвэл Э+Д болгох юм уу?"

Эра зөөлхөн толгойгоо сэгсрэн

:-"3онА ямар байна?"

Дахэ:-"3ын тоо оруулж яаж байгаа юм? Бид 2 уулаа биздээ"

Эра:-"Зүгээр л чамтай хамт байхаар яг л гурвуулаа байгаа юм шиг санагддаг. Бас бидний нэрэнд А үсэг байна. Гоё биш гэж үү?"

Special |Completed ✅|Where stories live. Discover now