Дайны талбар дээр зөвхөн Дахэ Жонгүг 2 зогсох аж. Бусад нь шархнаасаа болоод бүгд ухаангүй хэвтэнэ.Дахэ Жонгүгрүү алхангаа өөрийнхөө зүүдэндээ харсан зүйлсийг эргэцүүлнэ бодно.
Миний үхэл ногоон талд болсон. Тэгвэл бид ой руу дөхөх хэрэгтэй бололтой.
Дахэ Жонгүг рүү ганц хоёр алхмаар дөхөж байхад Жонгүг ч бас түүн рүү дөхнө. Эцэст нь тэдний хооронд ердөө 5н алхмын зай үлдлээ.
Жонгүг Дахэг эрүүл саруул байгааг нь харахдаа үнэхээр баярлаж байлаа. Үнэндээ одоо түүний дотор ямар ч хар муу санаа байсангүй. Гэнэн цайлган сахайн сэтгэлт ханхүү эргэн ирсэн байлаа. Жонгүг Дахэрүү ширтсээр инээмсэглэж байв.
Одоо очоод түүнийгээ тэврэхэд л хангалттай. Миний хийсэн юм бүхний нүгэл хязгаартаа хүрсэн. Одоо дахин хэнийг ч алахгүй. Зөвхөн хайрлах болно. Би үхсэн ч бай зөвхөн түүнийг хайрлаж бас хамгаалах болно.
Жонгүг дотроо бодсоор Дахэ рүү дөхнө. Тэдний хооронд 1 алхам үлдэхэд Жонгүг инээмсэглэн түүнийг тэврэх гэтэл түүний өмнө Жимин гэнэт л гарж ирээд Жонгүгын гэдсэнд сэлэм зоогоод өөрөө унаад өгөв.
......
Нэг залууг сэлмээрээ гэмтээсэн Тэхён гэнэт л газар гэдсээ тэвэрсээр унах нь тэр.
Түүнийг холоос ажиглаж байсан Ханбёл эргэн тойрноо үл хайхран түүний дэргэд ирэв.
Ханбёл:-"Бурхан минь чи зүгээр үү?"
Тэхён тэнгэрлүү харсаар инээмсэглэх аж.
:-"Намайг үхэж байхад Тэнгэр үнэхээр цэлмэг байна гээч"
Ханбёл сандран түүний биеийг шалгаж үзвэл ямар ч гэмтсэн шинж байсангүй.
Гэнэт Тэхён цусаар ханиалгаж
:-"Бид бүгд Жонгүгын төлөө цусаа өргөсөн хүмүүс. Хэрвээ Жонгүг үхвэл. Бид ч бас үхэх болно."
Харин Ханбёл толгой сэгсрэн бүх зүйлийг худлаа байгаасай хэмээн хүснэ.
......
Юнги эра руу харж байхад Гэнэт л Эра мориноосоо уначих нь тэр.
YOU ARE READING
Special |Completed ✅|
FantasyЧиний надруу зоох хутга илүү гүн орвол чи намайг мартана гэж амлах уу? Хэлээч дээ! Хурдан! Учир нь би үхэж байна. Since:2017-11-09 End:2018-01-04