7. Түүх

465 51 0
                                    




"Үргэлж шахам уйлдаг байсан тэр жаахан охины өөрчлөлт чамайг айлгаж байна уу?

Дахэ толгойгоо барьсаар арай ядан сэргэхэд Ханбёл түүний халууныг үзээд

:-"Ашгүйдээ. Бүхэл бүтэн 3 хоног ухаангүй байгаад байхаар чинь үхчихлээ л гэж бодлоошд"

Дахэ ярвайн:-"Үхчихвэл чамд л амар биз?"

Гэнэт тэр Ханбёлыг харсандаа баярлан түүнийг чангаар тэврэж

:-"Бурхан минь. Ханбёл чи байна шүү дээ. Яншаа ядаргаатай охин байна."

Ханбёл түүнийг нудран

:-"Тоглоом чинь хэтэрч байна. Гэхдээ амьд эргэж ирсэнд баярлалаа. Бас чи одоо хүчээ эргүүлэн авсан шүү дээ"

Дахэ гайхан

:-"Байз чи яаж мэддэг юм? Чи үнэхээр хэн юм?"

Ханбёл түүнд өөрийнх нь номыг эргүүлэн өгөөд

:-"Би чиний бүх түүхийг эндээс уншчихсан. Тэгэлхээр одоо чамд түүхээ ярьж өгсөн нь зүйтэй байх"

.......

Онцгой нэгнийг төрсөн цагаас нь эхлэн хамгаалагчдыг томилодог байжээ. Мөн сайн талд 2 захирагч байдаг байж. Тэнгэрээс тэрхүү хоёр захирагчийн  охидыг хамгаалагчдаар сонгон бага байхад нь баруун гар дээр нь тэмдэг буюу сорви үлдээжээ. Тэрхүү тэмдэг нь онцгой нэгний дэргэд үргэлж байх хаалга нь болж өгдөг байв.

......

Ханбёл:-"Тэгэхээр би чиний хамгаалагчаар сонгогдсон эхний хүн"

Дахэ:-"Мэдсэн юмаа! Чи бусдаас нэг л онцгой байсан юм. Тэгвэл 2дох хамгаалагч нь хэн гэж"

.......

Хоёр захирагч хоорондоо тэрсэлдэн илүү хүчтэй нь хүчгүйгээ буулган авсан юм. Хүчгүй нэгэн нь өөртөө хорон санаа өвөрлөж муу талд урвасан. Тэр өшөө авахыг хүссэн. Гэхдээ энэ үнэгүй биш байв. Тэрээр өөрийн төрсөн ганц охиноо буюу 2дох хамгаалагчийг муу талд зарчихсан.

.....

Дахэ:-"Тэгэхлээр тэр нь Эра гэсэн үг үү?"

Ханбёл:-"Тийм л болж таарлаа"

Дахэ:-"Тэгээд л тэр намайг аварсан байх нь."

Ханбёл:-"Гэхдээ ингээд Эрагийн түүх дуусчхаагүй юм!"

........

Эра Ханбёл 2 зөвхөн хамгаалагчид биш найз нөхдийн хувиар гүн харьцаатай байв. Тэдний нөхөрлөл бат бөх гүн гүнзгий байсан ч одоо бол тэд өстөн дайснууд.

Special |Completed ✅|Where stories live. Discover now