9. Хувь заяаны төөрөг

463 50 0
                                    




"Худал хуурмагт хязгаар гэж бий. Хэрвээ чи тэрнийг давбал чөтгөр болон хувирна. Үнэнд хязгаар гэж бий. Хэрвээ чи тэрнийг давбал бусдад муу хүн болно. Аль ч сонголтыг хийсэн чи бол чөтгөр"


••Намайг Харү гэдэг. Би бол онцгой нэгэн. Гэхдээ энийгээ нэг ламтай уулзсан цагтаа л олж мэдсэн. Миний хүч асар их. Тэрхүү лам хэлэхдээ намайг анхны онцгой гэсэн. Энэ хорвоо дээр мэндлээд аль хэдийн 98 жилийг ардаа үджээ. Одоо хүртэл миний үс хар, арьс минь толигор байгаа нь гайхалтай. Тиймээс ч би энэ хорвоо дээр амар амгалан амьдарж чадахгүй.....••

Дахэ гайхан Жиминрүү харан

:-"Дараагийн хуудас нь хаана байгаа юм?"

Жимин түүнд Дахэгийн гар дахаас ч зузаан номыг өгөн толгойг нь нэг илснээ

:-"Энд байна жоохон хүүхэд минь! Наадхаа хурдхан уншчихаад унтаж үз. Маргааш бэлтгэлтэй"

Хэмээн хэлэхэд Дахэ муухай царайлан амандаа "Өөдгүй" гэх үгийг аяархан шивнээд амжив. Жимин номын сангаас гарах гэж байснаа болин

:-"Сая юу гэсэн бэ"

Дахэ мэдэн будилж байгаа мэт царайлж

:-"Юу ч гээгүй"

Жимин толгойгоо зөөлхөн сэгсрээд

:-"Эртхэн унтаж л үзээрэй. Маргааш Пандатай уулзмааргүй л байна шүү"

Дахэ баярлан Жимины өгсөн зузаан номын эхний хуудсыг нээхэд нэгэн бичээс байлаа.

Дахэ:-"Хувь заяаны төөрөг?"

Гэх гарчигны доор нэгэн зураг байсан нь үнэхээр нүд хальтирмаар. Нэгэн бүсгүй байх бөгөөд эртний хувцастай, бүр тодруулж харвал эрхэс дээдсийн хувцастай этгээдэд хутгалуулсан байх ажээ. Дахэ олон юм бодолгүй Харү гэх бүсгүйн талаар үргэлжлүүлэн уншлаа.

•••Би хувь заяаны төөргийг үнэн гэдэгт итгэдэг. Харин надтай таарсан ламын надад өгсөн зураг миний аймшигтай үхлийг харуулж байна. Энэ бүхэн үнэхээр үнэн гэж үү? Би итгэх хэрэгтэй юу?•••

Дахэ амаа даран өмнөх хуудсын зургийг дахин нягталж харвал үнэхээр танил хүн тэрхүү хутгыг барьсан байлаа. Гэхдээ хэн гэдгийг санахгүй нь.

Special |Completed ✅|Where stories live. Discover now