#1

3.2K 116 4
                                    


Улаан цагаан хоёр өнгө энэ дэлхий дээрх хамгийн төгс зохицдог өнгө гэдгийг мэдэх үү? Тэд хаана ч энэ дэлхийн хамгийн төгс зохицол байж чаддаг. Зэвхий дааж хүйт оргисон цагаан сүмбэн хуруун дээгүүр энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай цус урсаж гайхалтай хоршин харагдана. Мөн хамгийн сонсголонтой аялгуу нийлнэ........

Аврал эрж буй түүний минь хоолой хүслийг минь улам өдөөнө. Бэкхёнаа. Чи анхнаасаа ийм хүн болж төрөх ёсгүй байсан юм. Чи энэ дэлхий дээр зөвхөн минийх болж төрөх ёстой байсан юм. Цав цагаан царайтай ув улаан уруултай. Чи хэтэрхий төгс учраас зөвхөн би л чамайг харах ёстой. Энэ бол миний дүрэм.

Цав цагаан арьсан дээгүүр ув улаан шингэхэн цус урсах ямар гайхалтай харагддаг гээч.

- хэрэггүй ээ. Битгий ийм зүйл хий. Чи ингэхийг хүсэхгүй байгаа. Минжи одоо боль тоглоом чинь хэтэрч байна.

- тоглоом гэнээ. Хүсэхгүй байгаа гэнээ. Чи эргэн тойрноо хардаа бүх зүйл цагаан байхад би хүсэхгүй байна гэнээ тоглож байна гэсэн үү? Харин ч би үнэхээр их хүсэж байна хүрдхан шиг л чамайг хөнөөчихмөөр байна шүү!

- Минжи. Чи надад хайртай гэсэн байж яагаад ингэж байгаа юм*ханиалгах*. Би чамд хайртай хэрвээ чи миний цусыг авмаар байгаа бол аваач дээ. Чамайг жаргалтай болгож л байвал яасан яахав.

- хайр гэнээ Бэкхёнаа. Чи үнэхээр тэнэг юм. Хайр гэж байдаггүй юм. Хүсэл гэж л байдаг юм. Харин би чамайг маш их хүссэн. Одоо хамтдаа үхэцгээе тэгэх үү? Тэгвэл энэ миний чамайг хайрлаж байгаа хайр болог. .........

Байшингийн гадаа цагдаагийн дуут дохио хангинаж хаалганы гадаа хэдэн залуус хашгирч хаалга өшгилнө. Өрөөн дотор цагаахан орон дээр залуу хосууд хайрандаа сохорн тэврэлдэн хэвтэн. Харин ор хэдийн тэдний цус болжээ.

"Би чамд хайртай Бюн Бэкхён" , " би ч бас чамд хайртай Юн Минжи". 'Эцэст нь хайр дурлал дэлхийн хамгийн гайхамшигтай мөн хамгийн аймшигтай зүйл байж чаддаг юм'





ТА БҮХЭН ӨӨРТ ТААЛАГДСАН ONESHOT-НХОО ДООР ЗААВАЛ СЭТГЭГДЭЛ БИЧИН VOTE ДАРНА УУ. ТА БҮХНИЙ САНАЛААР ЯЛАГЧ ТОДРОХ БОЛНО

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдWhere stories live. Discover now