# 20 " exo, saranghaja!"

497 55 6
                                    


Жүнмён тайзан дээр суугаад, өмнө нь ярайх хоосон суудлууд руу нэг, өнөө оройн тоглолтын хөтөлбөртэй цаас руу нэг харлаа. Тэд зургаа, одоо долоон жил энэ хөтөлбөрөөр амьдарч байна шүү дээ. Бээжинд ч адилхан, Сөүлд ч адилхан. Гэхдээ, Жүнмён "сүүлчийн" гэдэг тодотгол үгэнд хоргодон, цаасыг нугалаад, халаасандаа хийчихэж зүрхэлсэнгүй. Минсокийн цэрэгт явах өдөр товлогдсон мөчөөс л эхлэн, энэ үг тэднийг сүнс мэт дагаж эхэлсэн. "Сүүлчийн." Тайзны ар талаас, тоглолтын хувцсаа аль хэдийн өмссөн Ишин гарч ирэн, хажууд нь суух хүртэл, Жүнмён тэр цаас руу ширтсээр л байв. Тэдний хэн нь ч юм дуугарсангүй. Энэ бүхэн юуны ч төгсгөл биш шүү дээ. Тэд магадгүй, нэлээн хэдэн жилийн дараа, энэ тайзан дээр ахиад зогсож байж болно. ЭКСО тараагүй, тарах ч үгүй. Зүгээр л, түр зуурын завсарлага. Тэгвэл, яагаад бүх юм төгсөж эхэлсэн гэдгийг хүн болгон мэдрээд байгаа юм бол оо? Яг адилхан мөрөөдлийг дахин дахин давтан амьдрах өсвөр насны хүүхдүүдийн цуваа SM энтертайнментийн хаалгаар тасралтгүй үргэлжлэх болохоор, тэднийг олон нийт амархан мартчихна гэдгийг? Маргааш...

Маргааш, тэднийг нэгтгэж байсан нэг зүйл байхгүй болох болно. Магадгүй, Жундэ соло цомог гаргаж, Ишин Солонгосоос бусад бүх газар байж, Минсокыг эргэж ирэхийг хүлээх байх. Эсвэл, есөн сарын дараа, Чанёолыг хуримын урилгаа тараахад, Бэкхён хөндүүртэй зүрх, гунигтай инээмсэглэлтэйгээр түүнд баяр хүргэж ч магадгүй. Тэгээд, тэдний гурван сард нэг удаа оройн хоолонд ордог байсан нь, зургаан сард нэг удаа болж, дараа нь жилдээ ганцхан уулзалддаг болно. Магадгүй, тэд танихгүй хүмүүсээс бие биенийхээ хэсгийг олсон үедээ л, өнгөрсөнийг дурсан, хурдаа сааруулах байх. "Харж байна уу, тэнд бидний зураг байна шүү дээ." Эсвэл, тэдний хэн нь ч, "бид" гэх үгийг ахиж хэлэхгүй байж болох юм.

Гэхдээ, өнөө орой тэд ЭКСО байх болно. Тайзны гэрэл унтарч, фенүүдийнх нь хашхираан, алга ташилт зогсох хүртэл, тэд есүүлээ зогсоно. Түүхийн номонд энэ талаар бичихгүй ч, ЭКСО нулимстай нүдтэй Сэүн, Жунин хоёрын, Жүнмёны гарыг хэтэрхий чанга атгах Кёнсуугийн, тэд есүүлэнгийнх нь, магадгүй арван хоёруулангийнх нь зүрхэнд үүрд үлдэнэ. Бүдгэрч болох ч, мартагдахгүй. Маргааш, тэд тус тусын замаар, соло цомог, кино зураг авалт, загварын шоу руу салах ч, өнөөдөр л биш. Өнөөдөр тэд хамтдаа, өнөөдөр тэд ЭКСО байх болно!

we are one, we are exo!




ТА БҮХЭН ӨӨРТ ТААЛАГДСАН ONESHOT-НХОО ДООР ЗААВАЛ СЭТГЭГДЭЛ БИЧИН VOTE ДАРНА УУ. ТА БҮХНИЙ САНАЛААР ЯЛАГЧ ТОДРОХ БОЛНО

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдWhere stories live. Discover now