# 8 Жаргалтай бөгөөд гунигтай

689 39 0
                                    

Нүдээ нээх төдийд л түүний минь өөгүй үзэсгэлэнтэй царай нүдэнд үзэгдэнэ. Эрэгтэй хүнд үзэсгэлэнтэй гэж хэлэх зохихгүй ч өөр түүнийг минь илэрхийлэх үг олдохгүй байгаа нь тун харамсалтай. Хэдий бусдын нүдэнд их зантай, биеэ тоосон мэт харагдаж магадгүй. Гэхдээ энэ бол тэдний л бодол. Надад хамаагүй... Түүнтэй нөхөрлөөд 8 жил, сайн болоод 5жил. Түүнийгээ нууцхан хайрласаар аль хэдийн 5 жилийг ардаа орхижээ. Энэ бүх хугацаанд бид хоёрт сайн муу олон зүйлс л тохиолдсон. Гэхдээ тэр бүхнийг даван туулаад өдий болтол хамт байгаа минь л чухал. Найзууд болсон хойно хэрэлдэж муудалцах явдал байлгүй л яахав. Тэр болгонд нь гуниж, гутраад яваад байвал юу болох юм болж байна. Тийм биздээ???

Намён, Бэкхён, Сэүн бас миний бие болох Кэт. Зүү орох зайгүй сайн найзууд гэж худлаа хэлэхийг хүсэхгүй байгаа ч хэцүү үед үргэлж хамт байдаг, гэр бүлээс минь ч дутахааргүй үнэ цэнэтэй хүмүүс.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Өнөөдөр бол бидний 5 жилийн ойн баяр, мөн миний төрсөн өдөр. Жил бүрийн энэ өдөр л би хамгийн их жаргалтай байдаг. Хичээл ном, гэр бүлээ ч умартан өдөржингөө хөгжилддөг биднийг ганц өдөр.

Бэкхён, Намён хоёр бүх зүйлээ зохицуулна гээд байсан болохоор Сэүн бид хоёр хүнсээ цуглуулахаар гэрийн ойролцоох дэлгүүр оров. Сэүн сагсаа түрэн би энд тэндээс хүнсээ цуглуулан явна. Амттаны тасаг руу явж байтал урдаас нэг өндөр залуу хүрч ирээд түүнтэй гар хөлөө цохилцоод байхаар нь тэднээс холдон гоймонгийн тасаг руу яван хоёр уутыг авч нууцаар сагсандаа хийн юу ч болоогүй мэт тэдний дэргэд очиход азаар тэдний яриа өндөрлөж байх нь тэр. Сэүн түүнд дараа уулзая гэж хэлээд эргэн амттаны тасаг руу явлаа.

Би: юун залуу вэ? Харж байгаагүй юм байна.

Сэүн: Чанёол! Гадаадад хамт сурдаг байсан юм.

Би: мм дажгүй л юм.

Сэүн: олон юм яриад байгаарай! Чамайг арай ч энэ дэлдэн чөтгөрт өгөх дээрээ тулаагүй байна! Хурдхан шиг явъя!

Нөгөө хоёрынхоо идэх дуртай зүйлсийг аваад явах гэтэл Сэүн гэнэт зогсчихов. Гайхсандаа хойш эргэн хараад "явахгүй юм уу? Юугаа бодоод гөлийчихөв дөө? Хурдан явъя аа өлбөрч үхлээ! Би үхвэл чам дээр шүү!" гэхэд Сэүн надруу нэг муухай харснаа сагснаас миний арайхын нууж хийсэн гоймонг гаргаж ирээд "мэдсэн юм аа. Кэт чамд хэдэн удаа хэлэх болж байнаа. Гоймон биед муу гэдгийг чи мэднэ ш дээ. Тэрний оронд арай гайгүйгээр нь явж чипс авчихаад ир!" гэв. Муу чөтгөр чинь яаж мэдчихдэг байнаа. Хошуугаа унжуулан түүний хажуугаар зөрж явахад тэр гоймонг буцаан тавиур дээр тавьж байв. Нүднийхээ булангаар муухай харахад Сэүн надруу алхаж ирснээ "уучлаарай хонгор минь! Чиний төлөө л хэлж байна! Чи идэж болохгүй ш дээ!" гэж аргадах төдий хэлэхэд нь "мэднээ, анхаарал тавьсанд баярлалаа" гээд түүний урд гарч алхав.

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдWhere stories live. Discover now