#24 Заяаны хань

607 78 16
                                    

Бурхадын ертөнцөд маш том хэрүүл болж байна. Дайны бурхан Арес болон хайрын бурхан Амор нар нэлээд ширүүхэн хэрэлдэх аж.

Арес "зүгээр мөрөөрөө учраа олсон байгаа хосуудыг тайван орхи л доо" хэмээн шүд зуун хэлэхэд

Амор хоёр гараа ташаандаа аван муухай харж зогсоод "БИТГИЙ ХҮНИЙ АЖИЛД ХОШУУ ДҮРЭЭД БАЙ, ХАМТ БАЙХ ЗАЯАГҮЙ ХОСУУД ХЭДИЙ БИЕ БИЕДЭЭ САЙН Ч ЗААВАЛ САЛДАГ ЮМ. ХАЙРЫН ЖАГСААЛТ ГЭДЭГ ЧИНИЙ ЦУСТАЙ ХОЛИЛДСОН ҮХЛИЙН ЖАДНААС ЧИНЬ ХАМААГҮЙ ИЛҮҮ ЗҮЙЛ ЮМ ШҮҮ" хэмээхэд

Арес улам уурлан "ЮУ ЦУСТАЙ ХОЛИЛДСОН ЖАД ГЭНЭ ЭЭ? ТЭГЭЭД Ч БИЕ БИЕДЭЭ САЙН ХҮМҮҮСИЙГ ХАМТ БАЙЛГАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ? ЯАГААД ЗААВАЛ МИНИЙ УГСАА ЗАЛГАМЖЛАХ ОХИН ТЭНГЭРИЙГ ТЭР МУУ СУЛ ДОРОЙ ХҮНД ӨГӨХ ГЭЭД БАЙГАА ЮМ???" гэж галзуу мэт орилоход

Амор "ҮХЛИЙН ОХИН ТЭНГЭР БОЛОН ТЭР ЭНГИЙН ЗАЛУУ ХАЙРЫН ЖАГСААЛТАД БАГТСАН БҮР ТУСГАЙ ХЭСЭГТ ШҮҮ, ТУСГАЙ ХЭСЭГ ГЭЖ ЮУ БОЛОХЫГ ЧИ МЭДЭХ ҮҮ? УСАН ТОЛГОЙТОО. ТУСГАЙ ХЭСЭГ ГЭДЭГ БОЛ САЯД НЭГ ДОХИОХ МАШ ХОВОР УЧРАЛ, ХЭЗЭЭ Ч МӨХӨХГҮЙ ЖИНХЭНЭ ХАЙРЫГ ХЭЛДЭГ ЮМ" гэж хэлээд хамраа сөхөн өөр тийш харлаа.

Арес "би чамд хэлээд байна ш дээ, дайны охин тэнгэр Хэра бол зүй ёсоор миний суудлыг залгамжилж чадах цор ганц хүн гэтэл чи түүнийг дэлхий дээр үлдээх гээд байдаг. Тэр энгийн хүнтэй гэрлэх юм бол мөнх нас нь үгүй болно гэдгийг ойлгож байна уу? мангар амьтан минь" гэхэд

Амор улам муухай харан "ойлгохын дээдээр ойлгож байна, гэвч ямар ч хайранд золиос хэрэгтэй, хүн бүрд ирээд байдаггүй жинхэнэ хайртайгаа учирсан байхад тэр муу мөнх насаар чинь яах юм. Зүгээр л миний ажилд саад болохгүй тэр дайн тулаандаа явж үз" гэж хэлээд буруу харан зогслоо.

Арес "чамайг ингэсээр байвал би тэр муу залуугийн чинь толгойг өөрийн гараар таслах болно шүү" гэж сануулахад

Амор "үнэхээр чи ингэж байгаа бол би дэлхий рүү явж тэднийг хамгаална" гээд муухай харлаа.

Арес "харж л байгаарай тэр залуу чинь миний охин тэнгэрт нэг ч алхам ойртож чадахгүй" гээд хүйтэн инээмсэглэл тодруулна.

==================

Дайны бурхан Арес болон хайрын бурхан Амор нар дэлхий рүү оюун бодлоороо шилжихээр шийдэв. Учир нь бурхдын хот дэлхийгээс дэндүү хол тул өөрийн биеэр очиход цаг их орох ба тэд өөрсдийн оюун бодлоо дэлхийд байгаа хүний тархи руу шилжүүлж байгаа нь энэ. Бас хэн хэн нь нөгөө залуутай аль болох ойр дотно байдаг хүний биед шилжихээр төлөвлөсөн юм.

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдOpowieści tętniące życiem. Odkryj je teraz