#14

371 27 2
                                    



Эхлэл Ахынхаа санал болгосноор бас өөрийнхөө сонирхлоор бариста болохоор нэгэн кофе шопын ажилд орох зарын дагуу анкетээ барьсаар орлоо. Менежер гэх нэгэн царайлаг цагаан ах угтаж аваад ажлын ярилцлага тэр дор нь хийв. Харин маргааш нь над луу нэгэн дугаараас залгаж тэнцсэнг минь хэлсэн юм эндээс л бүх зүйл эхэлсэн Эхний хэд хоног надаар зөвхөн ойр зуурын цэвэрлэгээ л хийлгээд байв. Гэхдээ хий гэснийг нь л хийж байж бариста болно гэж өөртөө дахин дахин сануулсаар 2 долоо хонох үед чөлөөтэй байсан ахлах бариста ирэх үед түүнийг яаж тийм төгс байдгийг гайхсаар өдрийг өнгөрөөж билээ. 

Түүнийг Чанёол гэдэг бас бариста болоод бүхэл бүтэн 6 жил болчихсон гэдгийг сонсоод үнэхээр гайхаж билээ. Өдөр болгон харьцдаг ч би түүнтэй ярих тал дээр үргэлж л сандардаг байлаа. Анх намайг бариста болмоор байгаагаа хэлэхэд энэ жижигхэн гараар хийж чадах үгүйг минь асуух үед догдлох ямар ч зүйл байхгүй байхад миний зүрх үнэхээр хүчтэй цохилж билээ. Өдөр хоног өнгөрсөөр л.

 Гэхдээ Чанёолтэй ярихад сандардаг хэвээр л бас тэгдгээсээ болоод нүд рүү нь ч удаан харж чадахгүй зугтсаар л. Нэг л өдөр тэр надаас яагаад бусадтай нь зүгээр харьцчихаад намайг үл тоогоод байгаа юм бэ гэсэн. Дотроо сандраад гэж байсан ч түүнд таниас айгаад гээд хэлчихсэн. Тэр үеэс надтай ярих гэж тэр их оролддог болж би ч зүгээр л ахлах ажилтан гэж харьцах гэж хичээн баристагын сургалт болж хэд хоног хичээлд суун ажил дээрээ очиж чадахгүй явсаар сургалт дуусаж ажилдаа ирсэн өдөр тэр шууд л намайг тэвэрч билээ. 

Хэсэг гацаж зогссон ч бусад хүн харахаас өмнө тэврэлтээс нь гарахад дахиад тэврүүлэх хүсэл төрж билээ. Тэр явдлаас хойш хэд хоног нүүр тулж ярьж чадахгүй их л хэцүү санагдсан. Гэхдээ нээх удалгүй хэн хэн маань урьдынх шигээ байдаг болсон учраас бид хоорондоо дотно ажилтнууд болсон. 

Одоо бодоход Чанёол анхны алхмыг хийж байсан юм шиг. Тэрнийгээ өдөржин ч ширтэж чадах хэмжээний сайн байснаа одоо ч тод санаж байна. Тэр минь өвдөж 7 хоног ажилдаа ирээгүй үед л ямар нэгэн алхам хийх хэрэгтэйгээ ойлгож ажилдаа ирсэн өдөр нь яг л тэрэн шиг түүнийгээ тэвэрч билээ. Том алаг нүд нь хичнээн гайхсаныг нь илтгэх шиг бүр ч том болж хөдөлж ч чадахгүй байсан нь нүднээ илхэн байсансан. 

Ингээд л бид ажлын газрын ахлах ажилтан дагалдан биш жинхэнэ хосууд болсон. Одоо харин бид өөрсдийн гэсэн кофе шоптой болсон. Өнөөдрийн хамгийн жаргалтай эмэгтэй болсон юм шиг санагдаж байна. Жаргалтайгаар инээх түүнийхээ өөдөөс харан инээмсэглэн зогсоно. Яг л бид бие биендээ зориулагдсан юм шиг тийм л мэдрэмж зүрхийг минь дүүргэж амьсгалах агаар уух ус шиг минь тэр минь надад хэрэгтэй болжээ. Хурим гэдэг нь бидний хайрыг баталж ирээдүйд тулгарах бэрхшээлийг дан дангаараа бус яг л нэгэн хүн шиг хамт шийдэн бие биендээ бүхнээ зориулна гэдгээ амлах амлалт маань юм. Амьдрал минь одоо л эхэлж байна цаашдаа 20,30, түүнээс ч олон жилийг хамт туулъя хайрт минь



  ТА БҮХЭН ӨӨРТ ТААЛАГДСАН ONESHOT-НХОО ДООР ЗААВАЛ СЭТГЭГДЭЛ БИЧИН VOTE ДАРНА УУ. ТА БҮХНИЙ САНАЛААР ЯЛАГЧ ТОДРОХ БОЛНО   

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдDonde viven las historias. Descúbrelo ahora