#2 "If we love again"

1.9K 121 14
                                    

Oршил хэсгийн оронд таньд бяцхан зүйл хэлэхэд энэ магадгүй таны уншсан хамгийн хачин бас гунигтай түүх байх болно. +Fifty shades of Grey+ энэ киног та нар үзсэн л биз? Грэй-ийн амьдралын 50н сүүдэр. Хууран мэхлэлт , хайр дурлал , хүсэл шуналын хязгааргүйн талаарх бүтээл. 

Би өтлөж үгүй болохын цагтаа яг үүн шиг өөрийн амьдралын сүүдрийг бусдад дэлгэхийг хүссэн. Бусдын мэдэхгүй огт оргүй сүүдэр. Урт хугацааны дараа одоо би ярьж эхлэнэ. Хаанаас нь эхлэх вэ? 

Эхлэл цэг нь миний Sm энтэртайнмэнтад бэлтгэгчээр орох үеэс тавигдсан. Миний тухайд гэвэл бага зэрэг... За яахав юуг ч үл нууж хаая. Аймшигтай том дэлдэн чих , туулайг санагдуулам бүлтгэр том нүд. Пак Чанёол гэдэг хүнийг ингэж тодорхойлж болно. Компани даяараа намайг дэлдэн гэж хочилно. Энэ нь ч надад таалагдаж байсан. Би удахгүй алдартай болоод тайзан дээр харваж буй оддоос ч тод гялалзах учир энэ зэрэг юу ч биш. 

Шүтэн бишрэгчид минь ч бас миний энэ төрхөнд хайртай. Хамтлаг минь 12 гишүүнээс бүрдэж байв. 4 нь хятад гишүүн. Бид хамтдаа бүхий л хүч чадлаа шавхан дайчлан өнгөрөөнө. Уйлах үе , хана цохиод орилох үе , бүхнийг хаяад гарах үе ч байлаа. Гэвч хамтлагийн маань ахлагч Ким Жүнмён буюу Сухо бүхий л цаг мөчид биднийг нэгтгэж , дэм өгч , эрхлүүлж , амттан хүртэл авч өгдөг байсан нь нь энэ өндөрлөгт хүрэхэд тусалсан биз. 

Хэт их нуршаад байна уу? Тэгвэл гол яриандаа орьё. Хэзээнээс эхлэж ийм болсноо мэдэхгүй ч би бол нийгмийн цөөнх. Бисехсуал. Хүмүүс ингэж хэлэхээр дөлж зугтаж эвэртэй туулай харсан мэт шивэр авир хийлдэнэ. Цор ганц ойлгодог хүн байсан нь миний хувийн сэтгэл зүйч Марк Туан.

 Тэр гайхалтай сэтгэл зүйч мөн үнэхээр сайхан залуу гэдэгтэй нь хэн ч маргахгүй. Энэ л миний нууцалж байсан сүүдэртээ хүртэл үл хэлсэн нууц. Насаараа нууж амьдрая гэсэн ч сэтгэл гэдгийг бид жолоодож , хайр гэгчээс урьдчилан сэргийлж чадах биш. Хүн төрлөхтөн хайрын эсрэг эм тарилга гаргачихсан бол бүх зүйл эсрэг эргэх байлаа. Хамтлагаасаа хамгийн дотно нөхөрлөдөг хоёр хүн минь Сухо бас Ким Жунин буюу Кай. Бүхий л охидын хүслэн болсон залуу. 

Бүжиглэж байхдаа тэр хэн ч мансуурам гайхалтай хөдөлгөөн хийж өөртөө соронз адил татан ёроол нь мэдэгдэхгүй их усруу түлхэж орхидог дур булаам нэгэн. Анхандаа түүнийг би зүгээр л найзаа хэмээн итгэж сайн дураар "Хамгийн сайн найз" гэх цолд өргөмжлөж байв. Гэхдээ энэ бүхэн "байсан". 

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдOpowieści tętniące życiem. Odkryj je teraz