# 25 "Хайрын төгсгөл"

451 27 0
                                    

Хорвоо дээр олон мянган хүн бий олон мянган хайр ч бий харин тэдний нэгийг өнөөдөр та унших болно. Та энэ хайрын түүхийг сонсож чадахгүй ч унших болсон нь сайн хэрэг. Энэ түүх магадгүй алаг нүд нь нүүрэндээ томдсон гэмээр жижигхэн биетэй 6 настай хүү шинэ гэртээ нүүж ирсэн тэр өдрөөс ч эхэлсэн байж мэдэх юм. 

Аль эсвэл хөөрхий охины гадаа тоглох хүүг харж бяцхан атаархлыг нүдэндээ хураасан тэр цагаас ч эхэлсэн байж болох юм. Гэвч энэ аль эрт 14 жилийн өмнө эхэлсэн байтал өрөвдөлтэй нь тэд одоо л нэгнийгээ ойроос харж байгаа нь энэ юм. 

 Кёнсүү түүнийг харахын тулд түүнтэй уулзахын тулд гэрт нь орж ирчихээд тэр нэгэн охиныг хүлээн суух ажээ. Анх 14 жилийн өмнө цонхоор нь түүниг хараад нэгч удаа гэрээсээ гарч байхыг нь хараагүй өөрөөнхий гайхмаар эсвэл өрөвдөлтэй нь үл мэдэгдэх найзаа хүлээн суух ажээ. Тэд заримдаа цонхоороо цаасаар юм бичиж харилцдаг ч энэ нь Кёнсүүд хангалттай санагдаагүй юм. 

 Ингээд л тэр анх удаагаа Сынваны гэрт нь орж түүнтэй уулзаж найзлахыг хүссэндээ амьдралдаа анх удаа томоохон зориг гаргаж энэ гэрт орж иржээ ингэж л тэдний найзын харилцаа эхэлсэн юм түүнийг хэт эмзэг мэдрэмтгийгээсээ болж гадаад орчинд гарч чаддаггүй түүний бие энгийн хүмүүсийнх шиг нян эгэл биетнийг эсэргүүцэх хангалттай чадалтай биш болохыг мэдсэн юм. Тэгээд тэр өдөр бүр Сынвантай уулзах гэж гэрт нь ирдэг болж Сынван ч мөн түүнийг үргэлж хүлээдэг болж тэд илүү сайн найзууд болсон юм. 

 Кёнсүү өдөр бүр сургуулиа тарчихаад Сынваныд очиж орой болтол түүнтэй олон зүйлсийн тухай ярьдаг ч тэдний ярианд төгсгөл хязгаар гэж байдаггүй тэд хаанаас л бол хаанаас ярих сэдэв олчихдог нь хачирхалтай Кёнсүү Сынванд сургууль дээрх сонин хачин гадаад орчны талаар ярьж Сынван тэрний яриаг чих тавин сонсож толгойн дотроо төсөөлөн боддог байлаа. Ингэж тэдний гэр доторх бяцхан болзоо үргэлжилсээр сар гарны хугацаа өнгөрсөн юм. 

Энэ өнгөрсөн нэг сар Сынваны хувьд амьдарлынх нь 18 жилийн хугацааг нийлүүлсэнээс ч илүүтэй дурсамжтай баяр хөөртэй жаргалтай цаг хугацаа нь болсоноор зогсохгүй цаг хугацаа явахын хирээр тэр гэр дотрох сэнсний биш жинхэнэ салхийг мэдрэхийг хүсч, цонхоор тусах нарны гэрлийг бус нарны шаргал туяанд арьсаа ээхийг хүсч, зуны улиралд бороог өвлийн улиралд цасыг алган дээрээ мэдрэхийг урьд урьдынхаасаа илүү хүсч үүнээс илүүтэйгээр энэ бүхнийг Кёнсүүтэй хамт хийж үзнэ гэх томоогүй хүсэл түүнийг дотроос нь идэж байлаа гэвч тэр энэ бүхэн боломжгүй гэдгийг мэднэ тэр гадаа гарч чадахгүй тэр төрсөн цагаасаа л ийм байсан тэрний амьдарлын 18 жилийн турших амьдарлын дурсамжинд энэ гэр доторх орчин л байдгаас бусдаар гадаад ертөнц гэж огт байхгүй энэ үнэхээр өрөвдөлтэй харуусмаар тавилан юм.

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдTempat cerita menjadi hidup. Temukan sekarang