#34

318 18 0
                                    

Харанхуй өрөөнд тог тог хийсэн чимээ тасралтгүй үргэлжилнэ. Энэ чимээ сүүлийн 14 цаг гарч байгаа юм. Жаахан охины төрхтэй, нимгэн дугуй шилтэй, урт  хар үсээ дээш нь шууж боосон энэ бүсгүй зохиолч билээ. Хэдэн сар тасралтгүй туурвиж байгаа зохиолынхоо сүүлийн хэсгийг тэрлэж суугаа нь энэ юмсанж. Ширээнээс нь холгүй байх ор нь дээр бяцхан гөлөг сарвуугаа дэрлэн хэвтэнэ. Тэрээр чихэр горьдож байгаа бяцхан жаалтай тун төстэй төрх гаргажээ. Эзнийхээ энэхүү байдалд аль хэдийн дасаж орхисон учир чимээгүй л харуулдаж байв. Төд удалгүй тог тог хийсэн чимээ зогсов. Бяцхан залуугийн чих сортос хийн, толгойгоо өргөлөө. Бүсгүй сүүлийн цэгээ бахдалтай нь аргагүй тавьж тэр дороо л редактор руугаа эмайл ээр илгээв. Энэ удаа нэмэлт зурвас бичсэн нь хугацаагүй амралт авч байгаа тухай байлаа. Зохиол, бичвэрийг сонирхсоноос хойш анх удаа амралт авч байгаа нь энэ юм. Яг таг хэлвэл 11 жил тасралтгүй, бүр ганц ч өдөр алгасалгүй зохиол бичиж суусан учир аялалд гарахаар шийджээ. Дэлхийг илүү таньж мэдэхийн тулд, шинэ санаа олохын тулд, ирээдүйдээ шинэ хаалга бэлдэхийн тулд юм. Түүнд өөрийгөө болон эд хэрэглэлээ бэлдэхийн тулд ганцхан цаг зарцуулагдав. Аялалын том үүргэвчээ үүрээд онгоцны буудал руу хөдөллөө. Замаараа эцэг эх дээрээ очин аялалд явж байгаа тухай мэдэгдээд Бяхцан Коко-г үлдээв. Бүсгүй хамгийн эрсдэлтэй бүхэн рүү тэмүүлж байсан тул очих газраа сонгоогүй ажээ. Зүгээр л очоод хамгийн эхэнд хөөрөх онгоцны билет захиалав. Тэр нь Япон руу нисэх онгоц байлаа. Хамгийн ойрхон улс учир жаахан гонсойсон ч өмнө нь очиж байгаагүй тул дорхноо сэргэв. I зэрэглэлийн суудалд тухлаж аваад, кино үзэхээр өндийв. Хамгийн эхэнд харагдсан киног сонготол тэр нь романтик, гуниг төрлийн кино байж таарчээ. Хосуудын нэг нь сүүлчийн үсгээ шивнэж байхад зохиолч бүсгүй маань нус нулимсандаа хутгалдчилсан байж байв. Гэтэл онгоц газархад гэж байгааг санууллаа. Өнөөх чинь ганц үүргэвчээ үүрэхдээ, онгоцны үйлчлэгч эелдэг инээмсэглээд үдэхэд, нисэх буудлаас гарахдаа хүртэл уйлсаар л байсан. Бүсгүйтэй ижил аялалын үүргэвч үүрсэн, эелдэг инээмсэглэлтэй залуу түүнд алчуур сунгаад “Битгий уйл. Инээ” гэж хэлэхэд хүртэл уйлсаар байсан тул ээрч муурсаар талархал илэрхийлэв. Тэгээд сая л нэг тайвшраад эргэн тойрноо харахад одоо ч онгоцны буудлын үүдэнд байж байх нь тэр. Ямар ч төлөвлөгөөөгүй тэрээр таксинд суугаад буудалд очжээ. Тэрний хийж байгаа үйлдэл бүр үүргэвчтэй аялал хийж байгаа хүнтэй огтхон ч төсгүй байсан юм шүү. Хамгийн наад зах нь тэр I зэрэглэлд суусан шүү дээ. Бүсгүй буудалдаа үүргэвчээ үлдээгээд гарч алхаад, алхаад л байлаа. Гудамжинд тааралдсан бүхнээ сонирхон харна. Хүнээс асууж сакура цэцэглэх хүрээлэнд очин, тэнд үдийн цайгаа уухаар шийдэв. Сакура цэцэгсийн навчис салхинд туугдан, орчныг ягаанаар будна. Бүсгүй зургаа даруулах хүн хайсаар бүлтгэнэж байтал аялалын үүргэвч үүрсэн хүн моддын зургийг авч байв. Тэр хүн дээр очин
- Сайн байна уу? миний зургийг дараад өгөөч. Баярлалаа
Гэж хазгай муруй Англиар хэлэхэд
- Өө тэгэлгүй яахав
Энэ эмэгтэй Англиар ч тийм сайн ярьж чаддаггүй хэрнээ дэлхийг тойрно гээд гараад ирсэн юм шүү. Жинхэнэ зориг гэж үүнийг л хэлэх байх. Эелдэг инээмсэглэлтэй залууг бүсгүй таниагүй ч залуу түүнийг таньжээ. Онгоцны буудлын үүдэнд усан нүдлэх бүсгүйтэй тэр болгон таараад байхгүй шүү дээ. Залуу зургийг нь дараад, камерыг нь сунгахад бүсгүй
- Үнэхээр их баярлалаа. Энэ хавьд амттай хоолтой газар байдаг уу?
Гэж асуухдаа юмыг яаж мэдэх вэ гээд сүүлийн өгүүлбэрээ Солонгосоор хэлэв. Гэтэл залуу ч мөн Солонгос хүн байж тааржээ.
- Тэнд гудамжны хоолнууд байдаг юм. Их амттай гэж сонссон.
- Солонгос хүн байсан байх нь ээ. Их баярлалаа. Яг хаана байдаг юм бэ?
- Би тийшээ явах гэж байсан юм. Хүсвэл хамт явах уу?
- Тэгье л даа.
Хоёр аялагч маань олон хоолны сонголттой бараг л “Хоолны гудам”руу ороод ирлээ. Тэнд төрөл бүрийн хоолыг газар дээр нь хийж, хүмүүс их амтархан иднэ. Тэд бүх хоолыг их амтархан идэхийн хажуугаар дотно танилцаад авав. Бүсгүй ямар ч төлөвлөгөөгүй бол залуу бүх зүйлээ төлөвлөжээ. Тэдэнд ганц ижил тал байсан нь хоёул дэлхийг тойрч байгаа явдал юм. Залуу бүсгүйн гэнэтийн санааг их сонирхолтой гэж боджээ. Харин бүсгүйд залуу шиг төлөвлөгөө гаргах хэрэгтэй юм шиг санагдав. Бүсгүй түүнд хэрхэн онгоцонд суусан, суугаад яасан, газардаад бас юу хийсэн гэдгээ нэг нэгэнгүй ярьж өгөхөд залуу инээв. Харин залуу хэрхэн оффисийн ажлаас чөлөө авсан, бүх төлөвлөгөө яаж гаргасан, онгоцны буудлын үүдэнд хачин эмэгтэйтэй тааралдсанаа ярихад бүсгүй өөрийгөө таниад, ичсэндээ бараг л дахиад уйлах шахжээ. Орой болтол ярьж явсаны эцэст тэд японоор хамт аялахаар тохиролцов.
- Тэгэхээр Минжи-яа маргааш уулзацгаая
- За. Сайхан амраарай Жүнмён-ши.
- Сухо гэж дуудсан ч болно шүү. Сайхан амраарай.
Сухо дэлхий дээрх хамгийн эелдэг инээмсэглэлэл Минжид бэлэглээд явлаа. Маргааш нь тэр хоёрын аялал илүү үр өгөөжтэй эхлэв. Тэд Токиогоос Хаконэ, Фүжи, Кёото, Нара, Осака, Каназава, Такаяама, Нагано хүртэл аялсан. Минжи Сухо ын төлөвлөгөөгөөр аялсан нь энэ аж. Энэ хугацаанд нэгэндээ бишгүй дасжээ. Минжи ийн хөгжилтэй зан, Сухо ын эелдэг зан хоёр төгс тохирч бараг л хамгийн нандин аялал боллоо. Каназава ын оройн хоолны дараа дуртай зохиолын тухай ярилцлага болоход Сухо өөрийнхөө хүндэлж явдаг зохиолчтой хамт аялж байгаагаа мэдэв. Харин Минжи шинэ бүтээлийн дараа түүнд ирдэг бэлэгнүүдээс нүдэнд тусахуйц онцгой чимэглэлтэй том цэцгийн баглаа, шоколадны цуглуулганы эзэнтэй өдөр бүрийг хамт эхлүүлж бас дуусгаж мэджээ. Үүнээс хойш тэдний харилцаа бүр ч дотно болсон юм. Япон дахь аялалд дуусч Токиогийн онгоцны буудал дээр ирэхэд Минжи
⁃ Чи одоо хаачих вэ? 
Сухо дэвтрээ эргүүлж хараад
⁃ Одоо шууд Тайланд явна. Харин чи?
⁃ Одоо шууд хамгийн эхэнд хөөрөх онгоцонд сууна даа
гэхэд Сухо бараг л татаж унахаа шахав.
⁃ За тэгвэл очоод хараад ир.
Минжи очоод хамгийн эхэнд хөөрөх онгоцны тасалбарыг авахад хувь тавилан ч юм уу, энгийн тохиолдол ч юм уу Тайланд явах онгоц байв. Ингээд тэд хамт явлаа. Суудал нь хол байсан учир хамт явж байгаа гэхээргүй байв. Хоёр цаг тусдаа суухад ганцаараа аялж яваа хүний мэдрэмж тэднийг бүчсэн бөгөөд аль алинд нь таалагдсангүй. Тайланд дахь таван өдрийг тэд дахиад л хамт өнгөрүүлжээ. Эцсийн мөчид хамтдаа гаргасан шийдвэр нь хамгийн сайхан санаа байлаа. Тэд онгоцны буудал дээр очоод хамгийн эхэнд хөөрөх онгоцонд сууна, очсон оронд нь хийх зүйлсийн жагсаалт Суход бэлэн байдаг. Ийм янзаар аялахад хоёр биедээ татагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Парисын дарь эхийн сүмийн урд Сухо Минжи-ийн өмнө сөхөрч суугаад
⁃ Чамтай хамт байх мөчүүд эцэс төгсгөлгүй байгаасай гэж хүснэ. Хэдий бид цаг хугацааны боол боловч түүний надад өгч чадах бүхий л мөчийг чамтай хамт өнгөрүүлмээр байна. Чи миний дэргэд, би чиний дэргэд амьдралынхаа төгсгөл хүртэл хамт байхыг зөвшөөрөх үү? Надтай гэрлээч?
гэж асуухад Минжи үүнийг л хүлээж байсан мэт нүдэндээ нулимстай, огтхон ч эргэлзэлгүй  зөвшөөрсөн юм. 1 жил хагас сарын аялалын дараа эх нутагтаа эргэн ирэхэд Минжи-ийн гаранд сүйн бөгж гялалзан, ганц бие явсан хүмүүс гурвуул болоод буцаж ирэв.

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдWo Geschichten leben. Entdecke jetzt