# 18"Од"

323 27 0
                                    

-"Чамд фенүүдийнхээ захиаг унших л үлдлээ дээ. Би лав явлаа. Ногоортлоо суучихлаа" гэсээр Чэнд хэлэн Бэкхён суниасаар босож явлаа. Чэн ч хэдэн зузаан боодолтой захидал дундаас нэгэн захиаг сонгож авлаа. Энэ захиа бусад захиаг бодвол гадуураа илүү дутуу зүйл бичээгүй буюу даруухан маягаар хаягласан энгийн нэг захиа байв. Тэр нь ч Чэний сонирхлыг татсан байж магадгүй юм. 

-"Нэр хаягаа бичээгүй байх юм. Дотор нь байгаа юм байх даа?" гээд захиаг задлаад хэний гарын бичээс гэдгийг шууд мэдэв. Энэ түүний зүрхэндээ нандигнан хайрладаг нэгнийнх байв. "Сайн уу, Жун-аа? Ямартай ч сайн байгаа биз дээ? Сайн байх ёстой шүү! Тэгээд өөрийгөө зовоогоод шөнө оройгоор нойргүй яваад байв аа. Чи нойр эсвэл хоол муутай байхаараа ёстой муухай ааштай болоод хүн амьтантай хэрэлдээд байдаг шүү. Гэснээс чи над дээр ирээгүй 3 сар болох гэж байна уу даа? Бараг дөхөж байгаа байх шүү. Гэхдээ би уурлахгүй ээ. Чи л сайн явж байвал надад ганцаараа байх нэг их хамаагүй. Үнэнийг хэлэхэд би чамайг маш их санадаг. Яг л зүрхний өрөөснөө алдчихсан юм шиг. Чамайг байхгүй болохоор хоолоо ч идэж чаддаггүй. Чи яг л өмнөх шигээ өөдөөс харан хоолыг минь идэж, буйдан дээр цээжинд минь шигдэн телевиз үзэж, миний хамран дээр үнсэн намайг тайвшруулж, хоол хийлгэхгүй ардаас тэврээд хүзүүн дээр минь үнсэж, хамтдаа бөмбөлөг гаргадаг тоглоомоор тоглоод, нойрмоглон зогсох чиний шүдийг угааж өгж, согтохоороо намайг газар үлдээлгүй үнсэж, оройтсон ч гэсэн над дээр ирээд 'Санасан' гэж хэлж, миний үеэл дүүг хамтдаа харахдаа гэр бүл болсон мэт санаж, надтай хамт хүссэн бүгдийг минь биелүүлж, хөзөр тоглоод хожигдохоороо хүслээр минь эмэгтэй хувцас өмсөж, намайг уурлаж бухимдахаар энгэртээ наан аргадах хэрэгтэй байна. Би чамаар дутагдаж байна. Яг л хүмүүн бид модгүй бол үхэх мэт. Чи санаж байна уу? Би чамд хүүхэд гаргаж өгөөд, хоёулаа саарал үстэй эмээ өвөө болоод үхэх хүртлээ бие биенийхээ гарыг тавихгүй гэж амлалт өгснийг. Одоо бодох нь ээ. Тэр амлалт биелчих шиг санагдаж байна. Би одоог хүртэл санадаг. Чи надад хүүхэд гаргахгүй ааштай айлын авгай болсон ч хамаагүй хайрлаж, хаяж явахгүй гэсэн амлалт өгөөд дараа нь намайг шоолж инээснийг чинь. Би чиний тэр инээдийг харахыг хүсдэг. Чин сэтгэлээсээ инээхийг чинь болохоос худал инээмсэглэлийн баг зүүхийг биш. Тиймээс тайзан дээр ч бай, хаана ч бай зүрхнээсээ инээ. Ядаж л шүтэн бишрэгчид чинь баярлана шүү дээ. -"Би чиний хувьд яг хэн бэ?" гэсээр үс нь нүдийг хааснаас болж хаашаа харж байгаа нь мэдэгдэхгүй басхүү хэцүү байгаа мэт санагдахаар нь чиний гялалзсан алаг нүднээс чинь үсийг нь холдуулаад, духан дээр чинь үнслээ. -"Чи миний ертөнцөд тодоор гэрэлтэх од. Зөвхөн миний од!!!" гэхэд чи минь над руу ширтэж ширтэж байгаад үнсэж билээ. Энэ явдал миний зүрхэнд зүгээр л сийлэгдчихсэн. Яагаад гэдгийг мэдэхгүй ч чамайг явсны дараагаас хойш энэ явдлыг байнга зүүдлэх болсон. Инээдтэй байгаа биз? Би мартаагүй тодоор санаж байгаа бол, чи мартсан эсэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Ингээд бодох нь ээ, бид яг л нууцаар гэрлэчихсэн улс шиг байсан шүү. Хамт байхдаа гэрээс ч гарч чадахгүй, гарахаар болбол шөнө, баахан хар хувцас өмсөөд л. Нэг удаа намайг гадуур гармаар байна гэхэд чи арга буюу зөвшөөрч, хоёр биенийгээ хар хувцсаар булсан. Тэгээд гараад явж байхад 'Чи яг бандгар нинжа шиг харагдаж байна' гэсэн үгнээс чинь болж би гомдоод, чи шөнөжин намайг инээлгэхийн тулд өөрийнхөө нойрыг хугаслаж, үүр цайх үед миний гомдол арилж чи минь унтахаар хэвтсэн. Гэсэн ч төд удалгүй Шиүмин убба чам руу залгаж ирэхийг шаардсан. Чи нойр дутуу, хөмсгөө зангидаад гарах гэхэд нь би чамайг татаад уучлалт гуйсан ч чи над руу харж инээчихээд хамран дээр минь үнсээд гарсан. Тэр өдөр зураг авалттай байсныг мэдээд би өөрөө хэчнээн ихээр харааж зүхсэн гээч? Тэнэг хүүхэн, хайртай залуугаа тамлаад гээд л! Надад чиний ч мэдэхгүй зурагнууд байгаа гэвэл чи итгэх үү? Чи надад үргэлж мөнгө өгдөг байсан. Авахгүй гэвэл заавал өгнө гээд, эсвэл шууд дансанд хийчихнэ. Үнэхээр хэцүү. Тэгсэн ч чиний өгсөн тэр мөнгөөр чинь би жижигхэн ч гэсэн дүрсний чанар өндөртэй нэг зургын аппарат авсан. Тэгээд л чинийхээ зургыг авж эхлэсэн хэрэг. Шүдээ угаах гээд нүдээ нээж чадахгүй байгаа чиний нойрмоглон зогсох үе, миний төрсөн өдрөөр хоол хийх гээд хайруулын тавгаа түлээд хаясан үе, намайг тэврэн нам унтах чинийхээ царайг, хацар нь ягааран нүд нь анилдсан согтуу үеийн гээд л хэлээд байвал дуусахгүй их. Би энэ 3 сар тэр хэдэн зургуудаар л амь зогоолоо. Чамгүй байж чадахгүй байна, би. Би л чамайг ирээгүй шалтгаан байх, тийм үү? Бидний хэрүүлийн шалтгаан нь би болохоор энэ бүгдийг миний буруу гэдгийг мэдэж байна. Энэ 3 сар би яг л амьд үхдэл шиг байлаа. Чи дэргэд байхгүй болохоор. Гэхдээ бүх зүйлээ чиний саналгүйгээр шийддэг миний буруу ч, чамдаа тээр болж, төсөөлөгдөхөөргүй гайхалтай амжилтыг чинь баллахыг хүсээгүй юм. Дэлхийд алдартай Өмнөд Солонгосын Эксу гэх хамтлагийн ирээдүйн амжилтыг би баллаж магадгүй гэж айсан юм. Яагаад гэвэл, намайг жирэмсэн гэвэл чи хамтлагаа орхиод над дээр ирэх байсан учраас. Гэтэл чи бүх зүйл өнгөрсөн хойно мэдсэн. Миний ариун цэврийн өрөөнөөс гаргаж хаяхаа мартсан байсан сорилыг шүдээ угаахдаа нойрмог чи гэнэтхэн л олоод ирсэн. Би миний гэдсэнд бүрэлдэж байгаа хүүхдийг бодон баярлаж байсан бол би нэгэнт хоосон болсон гэдсээ илэн уйлж байсан. Чи миний нулимсыг хараад шууд л ойлгочихсон. Тэр шөнө миний тархинаас хэзээ ч салахгүй байх. Нэг шөнийн дотор би чамайг бас бидний гэсэн зүйлсээ алдсан. Гэсэн ч чинийхээ гэрэлтэх замд саад болоогүй учраас би өөртөө баярлаж явдаг. Тэр шөнөөс хойш би чинийхээ царайг телевиз эсвэл ухаалаг утсаараа л хардаг болсон. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд харамсаж эхлэсэн шүү. Би чамайг намайг ойлгон, талархлын үг хэлж тайвшруулна гэж бодсон тэнэг эмэгтэй. Гэтэл чи эсрэгээрээ маш их уурлан, манайхаас тэр чигтээ явсан. Ахиж ирэхгүйгээр. Би чамайг ирэх байх гэж хаалга руугаа харсаар өдрийг өнгөрөөж, ирэх болно гэж буйдан дээрээ суусаар шөнийг өнгөрөөж ирсэн. Гэтэл би буруу бодсон байна лээ. Чи ахиж хэзээ ч ирэхгүй гэдгийг чинь би хараахан ойлгоогүй юм шиг байсан. Чи ирэхгүй бол би очно гээд би танай дорм руу очсон ч чи байгаагүй. Харин Шиүмин ах надад их уурласан. Надад бусад хүний уурлах, загнах, гомдох хамаагүй. Надад чи л хамаатай байсан. Даанч би чамайг над руу ахиж ирэхгүй гэдгийг чинь гэртээ орж ирээд намайг мөрлөн өрөөнийхөө хаалгыг савсны дараа мэдсэн. Би үнэхээр тэнэг юм. Одоо би чамд баяртай гэж хэлэхээр энэ захидлыг бичсэн юм. Намайг битгий хайгаарай бас өөрийгөө буруутгах хэрэггүй шүү. Би өөрийнхөө гаргасан ухаан мунхаг шийдвэрээс болж бурхан надад зохих ёсны шийтгэлийг нь өгсөн. Энэ миний анхны жирэмслэлт байсан юм. Анхны жирэмслэлтээ авахуулбал дахиж ураг олох магадлал маш бага байдаг гэнэ лээ. Хэлэхэд харамсалтай ч би ахиж ураг олж чадахааргүй болсон. Гунигтай ч гэсэн би зүгээр дээ. Чи минь л сайн явж байвал. Жун-аа, надтай хамт 2 жил байсанд баярлалаа. Би чамаас л хайр гэж юу байдгийг мэдэж авсан. Хайр бол тоглоом биш ч би тоглоом мэт санаж үнэт эрдэнээ хаясан. Одоо ахиж ирэхгүйг нь саяхан л мэдлээ. Хайрын үндэс ирвэл түлхэх бус хурдхан шиг барьж авах ёстойг би бүх зүйлээ алдсан хойноо л ойлгосон. Харин чи минь одоо ирэх насны хайраа намайг яаж хайрласан тэр хайраасаа илүүтэйгээр хайрлаарай. Битгий гуниглаарай. Би чамайг харж байгаа шүү. Нэг юм гуйхад, намайг битгий мартаарай. Баяртай, Ким Жундэ!!! Чи миний гэсэн ертөнцөд тодоор гэрэлтэх од бол би чинийхээ ертөнцөд мөхөшгүй гэрэлтэх од байхыг хүснэм! Чинийх байсан тэнэгхэн эмэгтэйгээс" Энэ захидлыг уншиж суусан Чэний нүднээс нулимс урсаж байлаа. Тэр ч гэсэн түүнээс салахыг хүсээгүй гэдэг нь энэ үйлдлээс тодорхой бус гэж үү. Чэн нулимстай нүдтэйгээр өнөөх захиаг гартаа атгасан чигээр өрөөнөөс гарлаа. Чэн өөрийнхөө эмэгтэй рүү эсвэл үлдсэн гишүүд рүүгээ гүйж байгаа юу гэдгийг хэлж мэдэхгүй ч өөрийнхөө ирээдүйд хэрэгтэй зүйлээ хийхээр явж байгаа нь илэрхий. Энэ гунигтай ч гэсэн бие биенээ гэсэн хайрын түүхийг уншсан хэн ч бай, нэг л зүйлийг санаж яваарай. Хайртай л бол зүгээр мэдрэмжиндээ даатгаад, бүх асуудлаа хамт шийдэж байгаарай. Хайрын үндэс ирвэл түлхэх бус хурдхан шиг барьж авах ёстойг үргэлж санаж яваарай!!!



  ТА БҮХЭН ӨӨРТ ТААЛАГДСАН ONESHOT-НХОО ДООР ЗААВАЛ СЭТГЭГДЭЛ БИЧИН VOTE ДАРНА УУ. ТА БҮХНИЙ САНАЛААР ЯЛАГЧ ТОДРОХ БОЛНО   

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдOù les histoires vivent. Découvrez maintenant