# 19 Аз жаргал ( Oneshot )

867 209 54
                                    



Сайн уу?... Өдрийн тэмдэглэл яаж эхлүүлдэг талаар мэдэхгүй юм. Юу ч гэсэн өөрийгөө танилцуулъя. Намайг НаНа гэдэг. Үнэндээ энэ бол миний хамгаас хайртай хүн өгсөн нэр. Харин жинхэнэ нэрийг минь Бюн Наён гэдэг. Маргааш миний төрсөн өдөр.... 

Хүн болгоны хүсэж хүлээдэг энэ өдөрт би үнэхээр дургүй. Энэ өдөр хүмүүс өөртөө жижиг байсан ч нэг зүйлийг нэмж байдаг бол, харин надаас бүхэл амьдралыг минь булаасан тэр өдөр. Яг л тэр өдөр болсон зүйл маргааш надад санагдаж, мэдрэгдэж, намайг амьдаар минь тарчлаах учраас нэг өдрийн өмнө ч болов зовлонгоо хугаслах гэж нэг л өдрийн тэмдэглэл дээр нэгэн амьдралынхаа түүхийг хүүрнэх гэж сууна....

 Хотын гудмаар өндөр өсгийт хангинуулан алхахдаа харц унагаах залуусыг сонжин, дажгүй нэгэнд нь ханд өгөх залуу бүсгүй. Хаанаас нь ч харсан өөлөмгүй булбарай арьс, төгс гэхэд ч багадах урт хөл, нарийн бэлхүүс гээд эмэгтэй хүн бүрийн магад эрэгтэй хүний ч хүсдэг биеийн хэмжээ. Хаяа хаяахан үсээ шидлэх нь бүр хэн болгоны хүслэн болсон Үзэсгэлэн Гоо мэт. Тиймээ энэ бол би. Гэвч энэ их Үзэсгэлэнгийн ард нуугдах шаналал, худал инээмсэглэл, юу ч үл илэрхийлэх харцыг хэн ч олж харсангүй гагцхүү бүгд л өлсгөлөн чоно шиг нүдээр намайг цоо ширтэх нь үнэхээр аймшигтай. Баяр баясал дүүрэн инээж, ээж аавынхаа гараас хөтлөн хажуугаар минь өнгөрөх хүүхдүүдийг ганцаардал дүүрэн харах нь намайг дэндүү өрөвдөлтэй харагдуулж байна. Нар ч шингэж, цэцэрлэгт хүрээлэнд хүн үзэгдэхээ болих үед намайг харихаар зэхэж байхад нэгэн эгч, дүү 2 хажууханд минь ирж суулаа. Тэр хүүгийн шулганасан яриаг ойлгож ядан, хайр дүүрэн харцаар харах нь энэ эгч, дүү 2-ыг үнэхээр жаргалтай харагдуулж байлаа. Гэтэл тэр өхөөрдөм хүү эгчээсээ "Аз жаргал гэж юу юм бэ?" гэж асуув. Энэ асуулт зүрхийг минь зүсэх шиг л боллоо. Харин эгчийн хариултыг сонсвол "Чи бол миний Аз жаргал" гэж хариулахад нүд минь харанхуйлж, цээжний минь хаа нэгтээ "Намайг гаргаач" гэх шиг шаналалын өвдөлт цээжийг минь балбав. •Яг л бид 2 шиг юм• (санаа алдах) 

Flash back -1998 оны намрын нэг орой- 

Гар гараасаа хөтлөлцөн хацар, хамар нь улайсан эгч дүүс гаднаа даарсан ч, хамтдаа байхдаа дулаацан явж буй эгч дүү хоёр. Бие бие лүүгээ инээж, халуун яриа өрнүүлж байгаа тэднийг хоорондоо юуг тийм баяр хөөртэйгөөр ярьж буйг сонсвол:

 Дүү: Төлсөн өдлийн мэнд хүлгье! НаНа. Хайлтай шүү 

Эгч: Вуаа, Миний дүү ч том болжээ. Зиа баярлалаа. Аниа нь ингээд 16 хүрлээ шүү дээ. Удахгүй сургуулиа төгсөөд аниа нь дүүгээ өөр дээрээ авч хамтдаа амьдарна аа, за. Тэр болтол асрамжийн газрын эгч нартайгаа сайхан тоглоод, томоотой байж байгаарай за юу. Дүү: За, 

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдWhere stories live. Discover now