# 30

346 31 0
                                    

  Өнөөдөр бол миний хувьд онцгой өдөр миний 18 насны төрсөн өдөр.Гэвч надтай хамт тэмдэглэх хүмүүс байхгүй манай гэр бүлийнхэн бүгд гадаадад байдаг. Би зөвхөн сургуулиа төгсөхийн төлөө л энд үлдсэн. Өөрөөр хэлбэл надад зөвхөн төрсөн өдрийн мэндчилгээ л ирнэ.Харин одоо бол өөртөө зориулж авсан жижиг бялуун дээрх лаагаа үлээх гээд хүслээ бодож буй би. Э

эж минь надад хэрвээ итгэх л юм бол чиний хүсэл биелэх болно гэж үргэлж хэлдэг байсан.Лаагаа үлээсний дараа яг л хэвэндээ, үргэлжилдэг зүйлс үргэлжилсээр унтах цаг болж гүн нойрондоо автна.Өглөө хүмүүсийн ярилцах дуу үнэхээр хэцүү сонсогдож аргагүйн эрхэнд нойрноосоо сэртэл намайг тойроод амьдралдаа нэг ч харж байгаагүй 9н хөвгүүн намайг тойроод зогсож байсанд нь айсандаа болоод юу ч дуугарч чадалгүй таг хөшчихөв.

Тэгтэл тэр дунд байсан өндөр ширүүн царайтай нь "хөөе чи яах гэж биднийг дуудсан юм"гэтэл хамгийн намхан нь инээмсэглээд "манай дүүг уучлаарай тэр өглөө унтаж байхад нь сэрээчихсэн болохоор бага зэрэг ааш муутай байгаа юм"гээд өөдөөс харав. Арай гэж дуугараад 

"Т-Та нар яаж манайд орж ирсэн юм?Та нар хэн юм?"гэхэд

 "Намайг Шиүмин гэдэг . Саяны муухай ааштыг Сэүн .Энэ бол Чанёол цаана нь байгаа хэд бол Бэкхён, Сухо, Чэн , Кай , Кёнсүү , Лэе.

Бид бол хүсэл биелүүлэгч сахиусан тэнгэрүүд хүмүүсийн онцгой хүслийг биелүүлдэг юм. Харин чиний хүсэл биднийг дуудсан.Гэхдээ чиний хүслээ бодохдоо бодсон үг чинь биш чиний итгэх итгэл чинь дуудсан. Хүмүүс насанд хүрэх хүртэл итгэх итгэл нь багассаар байгаад иймэрхүү лаанд хүслээ шивнэх зэрэг жижиг зүйлсд итгэхээ болиод ёс төдий боддог болчихдог" гэтэл 

Сэүн "Хэрвээ чи юу бодсоноо дахиад бодоод үзвэл бараг 5 настай хүүхэд шиг зүйл бодсон."гэхэд нь гэнэт уур хүрээд дотор гомдох сэтгэл төрсөндөө бодсоноо шууд хэлчихэв"харин ч тэр хүсэл минь миний хувьд таван настай хүүхдийх шиг биш байсан.Чи хүсэл биелүүлэгч сахиусан тэнгэр гэчихээд харин ч илүү ихээр хүнийг ойлгох ёстой биздээ.Чам шиг ийм хөлдүү сахиусан тэнгэр байдаггүй юм за"гэтэл Сэүн сонин царайлаад Шиүминий араар ороод зогсчихно тэр. 

Байдал сонин болсныг мэдсэн бололтой Сухо "Сэүн маань хамгийн бага нь болохоор бага зэрэг бодлогогүй үгс хэлчихээд байдаг юм л даа" гээд инээх аядав."Та нар тэгвэл энд юу хийх юм" гэж намайг асуухад Бэкхён"Бид чиний хүсэл биелтэл чамтай хамт амьдрах болно"гэж хэлээд дуусахад Чанёол "бас танайх их олон өрөөтэй юм билээ.Чи ганцаараа амьдардаг байж ийм олон өрөөгөөр яадаг юм"гэв.

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдOnde histórias criam vida. Descubra agora