# 9 To Yixing

536 63 1
                                    

Ахлах сургуулийн төгсөх анги байсан санагдана. Бүгд л сайн их сургуульд элсэн орохын тулд сөхөрч унатлаа хичээнэ. Би ч тэдний адил хичээнэ, эсвэл хэд дахин илүү ч байж мэднэ. Учир нь миний хүсэх хүсэл дэндүү өндөрт орших уулын оргил шиг л санагддаг байж билээ.

Ургах нартай уралдан сургуулийн үүдээр ороод үдшийн бүрийгээр гарч ирдэг ядаргаатай гэмээр ахлах сургуулийн амьдралын минь хэсэгхэн ч гэсэн амрах зай нь миний найз залуу байсан юм.

Түүнийг минь Жан Ишин гэдэг байсан ба надаас ах учир их сургуульд сурахыг хажуугаар аавынхаа компаниг өвлөж авахдаа бэлддэг байлаа.

Ядарч туйлдсан би сургуулиас гарч ирэхэд тэр сургуулийн үүдэнд намайг хүлээн сууж байдаг нь дурсамжинд тодхон зурайна.

Ишин дулаахан инээмсэглэлээрээ хамаг ядаргааг минь тайлчихаад бид хөтлөлцсөөр манай гэрийн зүг алхдаг байж билээ. Гэрт хүргэж өгөөд орохоос минь өмнө духан дээр минь зөөлөн үнсээд үддэгсэн. Энэ бидний богинохон бөгөөд үнэ цэнэтэй болзоо.

Өдөр хоног урсан хөнгөрсөөр шалгалтууд ч дөхөв. Хүүхдүүд хичээлээ улайран хийж байхад харин би их ядрамтгай болоод унтаж идэх нь л ихсээд байдаг болчихлоо.

"Заа хаврын ядаргаа юм байлгүй" гээд нэг их тоолгүй өнгөрсөн ч номын санд ухаан алдаад эмчийн өрөөнд сэрэхдээ би ганцаараа биш гэдгээ мэдээд гүн шооконд орчихов.

Ээж аавын ууртай царай нүдэнд харагдаж, Ишин үүнийг яаж хүлээж авах бол гэхээс санаа зовно. Бас түүний эцэг эх нь намайг баян тансаг айлын охин биш болохоор дургүй байдаг юм чинь хүүхдийг минь ч бас үзэн чадах байхдаа хэмээн бодсоор хэдэн өдөр дутуу нойртой явсны эцэст Ишинд утсаар хэлээд тавьчихлаа.

Намайг ярьж дуусвуу гүй юу л дуудлага тасарчихдаг юм байна. "Ээ хорвоо заа ингээд эцэггүй хүүхэдтэй бэлбэсэн хүүхэн болдог юм байжээ" гэж бодон нус нулимстайгаа хутгалдан хэвтэж байтал өрөөний хаалга онгойн Ишин сүр сар хийсээр орж ирээд шууд л тэврээд авав.

Би сайн сонсож чадахгүй байсан ч "Баярлалаа бас Хайртай шүү" гэх үгийг зогсоо зайгүй бувтнаж байсан санагдана.
Ингээд л өнөөх том нууцаа ганцаараа биш хүүхдийнхээ аавтай цуг хадгалах боллоо.

Гэвч Ишин "Алийн болгон нууж явах вээ?" гээд 2 талынхаа эцэг эхэд хэллээ. Эхэндээ ч аль аль тал нь дургүйцэж байсан ч нүдэн дээр нь цүдийгээд байгаа охиноо хараад манай аав ээж буулт хийн биднийг хүлээн зөвшөөрсөн юм. Харин Ишиний гэрийнхэн нүүр өгөх царайгүй шүү.

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдOnde histórias criam vida. Descubra agora