# 32

317 18 0
                                    

~Намайг Пак Чанёол гэдэг... Би ахлах сургуулийн төгсөх анги~

Надад хааяаа үнэхээр сонин бодлууд орж ирдэг.

Жишээлбэл би төсөөллийн найз охинтой...

Хүмүүс намайг хачин гэж бодох байх л даа.. Гэхдээ надад бол энэ хачин зүйл биш.

Би өдөр бүр тэр охиноо төсөөлдөг. Урт хар үстэй, давхраатай алаг нүдтэй, их сайхан инээмсэглэлтэй, ягаахан уруултай... Би өдөр бүр түүнийг төсөөлөн зурдаг.

Сандал дээр сууж буй.. Хичээлээ хийж буй,,, Дуу сонсож байгаа гээд л.. Бүгдэнг нь төсөөлөн зурдаг.

"Яаа Чанёол наад төсөөллийн юм аа хаяад надтай тоглоодох!!!"

"Чадахгүй эээ"

"Чи өдөр болгон наад нэг юм аа зурах юм аа? Залхахгүй байна уу? Шал тэнэг!"

"Яаа Бюн Бэкхён!!! Чи үхмээр байна уу? Яаж миний Сэхиг тэнэг гэж байна аа?"

"Аан бас И Сэхи гээд нэр өгчихжээ. Чи ер нь төсөөлөн бодох чадварын тэмцээнд орвол таарна"

Хүмүүс юу гэх нь надад хамаагүй ээ. Сэхи хэзээ ч хүмүүс шиг намайг хуурч, намайг орхиж явахгүй, үргэлж миний оюун санаанд амьдрах болно.

Гажиг ч гэсэн надад энэ нь таалагддаг. Хүмүүсийн юу гэх нь хамаагүй ээ зөвхөн Сэхи байхад би жаргалтай.

"Яаа чи бас л нөгөө Сэхигээ зураад шөнө унтаагүй юу?" гэж Сухо хён асуулаа.

Би толгой дохиод "Гэхдээ зүгээрээ" гэж хэлэн инээмсэглэлээ.

"Энэ яг галзуурчихаж" гэж Кёнсүү үг хэлэхэд Бэкхён хажуунаас нь "Тэнэг амьтан" гэж үг нэмлээ.

Заримдаа эмэгтэй хүн бүхэн Сэхи болж харагдаад, багшийг хүртэл Сэхигээр төсөөлж байлаа.

Кай "Өнөөдөр бөөнөөрөө буудацгаах уу?" гэж асуухад би үгүй гэмээр байсан ч намайг тэгж хэлвэл дахиад л Сэхиг муулна. Тиймээс энэ удаад зөвшөөрлөө.

"Одоо л хүн болж байна. Бяцхан жаал" гэж хэлээд Бэкхён мөрөн дээр гараа тавихад би мөрөө татаж авбал тэр газар уначих нь тэр...

Яагаад ч юм тэрнийг босгомооргүй инээгээд л баймаар байлаа. Ойрд ийм хөгжилтэй байсангүй шүү.

"Өнөөдөр л манай жинхэнэ Чанёол буцаад ирж" гэж хэлэх нь надад таалагдаж байлаа.

Гэхдээ Сэхи энэ хорвоо дээр байдаггүй нь харамсалтай. Тэгсэн бол би үргэлж түүний хажууд байж хамгаалах байсан юм.




ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдWhere stories live. Discover now