# 15 Don't go

418 43 2
                                    

Сөүл хот Хангүг эмнэлэг
Эмнэлэгийн цонхоор гадаахийг харан тэргэнцэр дээр суух охиныг гаднаас нь харвал нүдэндэх гал цог нь аль хэдийн унтарч, царай нь цонхийж нүдэн доогуур нь хар зураас татсан байх бөгөөд эмнэлэгийн хаалгаар орж буй нэгнийг хараад аль хэдийн үхмэл мэт болсон царайнд нь бяцхан мишээл тодроно. Энэ охиныг Ким Хёнжи гэдэг боловч тэр энэ нэрэндээ туйлын дургүй нэгэн гэр бүлийн асуудлаас болоод тийм байх харин түүний ойр дотны хүмүүс л түүнийг Наби гэж дууддаг. Наби гэдэг нь эрвээхий гэсэн утгатай бөгөөд эрвээхий нь өөрийн хүссэн газартаа эрх дураараа байдаг болохоор тэр энэ нэрэнд дуртай байдаг биз. Наби энэ эмнэлэгт жилийн өмнө авто машины осолд ороод ирсэн бөгөөд 7н сар сэхээн амьдруулах тасагт хэвтсэн бөгөөд 3 сарын өмнө сэрсэн ба сэрэхдээ аль хэдийн алхах чадвараа алдсан бөгөөд түүн шиг урлагт хайртай урлаг дундаа бүжигт хайртай хүнд маш том цохилт болсон бөгөөд түүгээр ч зогсохгүй эмчилгээний явцад тархины хорт хавдартай гэж оншлогдсон нь Набигийн амьдрал хэдхэн минутын дотор сүйрсэнийг илтгэх шиг харин энэ аймшигт амьдралд нь гэрэл болж орсон хүмүүс бол Хангүг эмнэлэгийнхэн байсан бөгөөд үхлээ хүлээгээд хэвтэж байсан түүнийг хаялгүйгээр өдий хүртэл эмчилгээ хийж байгаа бөгөөд ямар нэгэн төлбөр нэхээгүй нь түүнд үхэхээс нь өмнө өгч буй бурханы бэлэг гэлтэй. Гэхдээ Наби л мэдээгүй болохоос биш эмнэлэгийн төлбөр нэхэгдэж байсан ба Набигийн оронд төлбөр төлж байгаа хүмүүс бол энэ эмнэлэгийн эмч нар болох Шиүмин, Крис, Лухан, Сухо, Лэе нар юм.
Набигийн талаас
Хаалга онгойх шиг болохоор нь харвал намайг ухаан орсноос хойш надад сэтгэлийн дэм өгч надад тусалж байгаа найзууд маань болох Кай, Сэүн, Чанёол, Ди.Өү, Чэн, Тао нар байх бөгөөд тэдний хажууд намайг сэхээнд байхаас эхлээд асарсан харин одоо бол миний хайртай залуу болох Бэкхён нар байх бөгөөд баахан хоол барьчихсан өмнөх шигээ дуу шуутай байх бөгөөд удалгүй манай 5н эмч орж ирэхэд бүгд ахаа ахаа гэсээр угтана нэмж хэлэхэд энэ хэд бүгдээрээ маш сайн найзууд ба бүгд маш царайлаг би гэж хүн энэ хэдийнхээ хажууд л өөрийгөө амьд мэт мэдэрдэг тэр хэдийг орж ирсний дараа бүгд хоолоо идэж эхлэх ба Сухо өнөөх л утгагүй онигоогоо ярих бол Шиүмин ах дэмжин бусад нь тэднийг шоолон сууна. Миний нэг өдөр ингэж өнгөрдөг харин эднийг явсны дараа Бэкхён үргэлж үлдэж намайг унттал асардаг яг одоо Бэкхён цааш харан амандаа дуу аялсаар миний орыг засаж байна
Би: Бэкхёнаа
Бэкхён: за... яасан ямар нэгэн юм хэрэг болоо юу Шиүмин ахыг дуудхуу??
Би: үгүй ээ зүгээр Бэкхёнаа ийшээ суудаа гэсээр хажуудах суудалруугаа гараараа дохиход Бэкхён хэдий гайхсан ч за гэсээр суухад нь
Би: Бэкхёнаа би дахиад хэр удахаа мэдэх-
Бэкхён: боль
Би: Бэкхёнаа
Бэкхён: Набияа битгий ийм зүйл ярь гуй гэхэд нь түүний нүд рүү харвал аль хэдийн нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байхыг хараад шууд л бууж өглөө
Би: за яахав энэ тухай ярихаа болий харин хэдүүлээ аялалд явий тэхүү
Бэкхён нулимсаа арчаад наадах чинь харин болж байна дараагийн амралтын өдөр явцгаая би бусаддаа хэлчий болжийнуу гэсээр өнөөх л эгдүүтэй инээмсэглэлээ тодруулна ийм хүнийг би яаж хаяж явхийм бэ ингэж бодох төдийд л нүдэнд минь нулимс хурж арай хийн нулимсаа залгин түүнрүү харахад тэр миний нотны дэвтэрийг бариад зогсож байлаа Үгүй ээ болохгүй шүү дээ Бэкхёнаааа орилох
Бэкхён цочих яасан бэ?
Би: наад дэвтрээ наашаа өгчих гэсээр түүнрүү гараа сунгахад
Бэкхён: энэ юу болоод ингэж сүртэй царайлаад байгаан гээд их л чухал харснаа энд арай... нэг хөмсгөө өргөх миний тухай бичсэн байгаа юу?? гэгэлзэх
Би: цуцуццу арай ч дээ гэж бодсон ч инээгээд тиймээ тийм болохоор одоо надаа өгчих миний хажууд унших чинь эвгүүшдэ ганцаараа байхдаа уншаарай ммм
Бэкхён: нээрээ тийм шүү тэгэх чинь их эвгүүшдээ гэсээр миний дэтрийг буцаагаад тавьчихлаа
Би: фүүүү ашгүүдээ
Бэкхён: зза унтацгаая гэсээр намайг орон дээр хэвтүүлэхэд нь би хажуудаа зай гаргаад гараараа дохисоор энд хэвт гэхэд Бэкхён дуртай нь аргагүй хажууд хэвтээд намайг бүүвэйлэн зөөлөн дуу аялж эхэллээ
Аялалд явах өдөр эмнэлэгийн өрөөнд
Шиүмин: Чи итгэлтэй байна уу? чиний бие улам л дордож байна хэрвээ энэ эмийг уувал өнөөдөртөө бие чинь өвдөхгүй ч биед чинь байгаа хавдрууд өмнөхөөсөө хурдацтай тархана
Би: Ахаа би зүгээрээ харин энийг Бэкхён болон бусаддаа битгий хэлээрэй би ядаж өнөөдрийг тэдэнтэй хөгжилтэй өнгөрөөмөөр байна би угаасаа тийм ч удахгүй гэдгийг та мэдэж байгаашдэ
Шиүмин: мангар хүүхэд битгий ийм юм ярь алив гэсээр Набиг тэвэрэхэд нь түүний нүдэнд аль хэдийн нулимс цийлэгнэсэн байлаа
Удалгүй нөгөө хэд маань бөөн дуу шуу болсоор орж ирээд тэднийг хараад гацахад
Бэкхён: АХААА түүнээс холд та арайчдээ гэсээр худлаа уйлагнана
Шиүмин Наби 2 тэдэнд харуулахгүй гэсэндээ нулимсаа хурдхан арчихад Бэкхёнаас бусад нь бүгд харсан юм.
Шиүмин: золиг чинь ахтайгаа хардаад байна уу даа гэсээр муухан инээнэ
Крисийн зуслангын байшинд
Зуслан дээр ирээд бүгд машинаасаа буун авсан юмнуудаа зөөх гэхэд Сэүн Тао Кай 3 макнэ гээд зугтчих нь тэр харин Бэкхён Чанёол Крис 3 намайг оруулна гэсэн шалтигаар бас бултчихсан бол Шиүмин ах ёооё гэдэс2 гэсээр нойл руу гүйчихлээ гүэ мөн хүүхэд шиг хүмүүс шүү
Байшинд орон Ди.Өү Чэн 2 хоол хийх бол Шиүмин Лухан Лэе 3 тэдэнд тусалж бусад нь гадаа тоглоно далайруу нэг нэгээрээ орж гарч бие биерүүгээ ус цацаж тоглох нь тэднийг яг л бяцхан жаалууд шиг харагдуулна. Удалгүй байшингаас "Хоолоо идээрэй" гэх дуунаар бүгд байшин луу уралдлаа.
Ширээгээр дүүрэн амттай хоолнууд өрөөтөй байх ба Чанёол шууд л дайрах гэхэд Ди.Өү гарлуу нь цохиод явж гараа угаа гэхэд Чанёол уруулаа унжуулсаар явах бол бусад нь түүнийг шоолж инээсээр араас нь явлаа
Би: уучлаарай ганц эмэгтэй нь байж тусалж ч чадахгүй
Ди.Өү: зүгээрдээ чиний ингээд өвдөхгүй байж байгаа чинь л сайн хэрэг гэхэд бүгд л санал нэгдэн тийм шүү гэх бол энэ дундаас нэг л хүн надруу өрөвдсөн басхүү санаа зовсон харцаар харна тэр хүн мэдээж Шиүмин ах байсан юм.
Бүгд л ширээ тойрон сууж амаа олохгүй идсэний дараагаар гадаа түүдэг асаан сууж Чанёол Лэе нар гитар тоглон бусад нь дуулан сууна. Тэднийг харан сууж байтал Бэкхён ирэн ядарч байна уу?
Би: зүгээрдээ 2уулаа өөр газар очий тэхүү
Бэкхён: за гэсээр гэрийн хажууд байх савлуур дээр намайг суулгаад өөрөө хажууд минь суун намайг адиалаар хучлаа би түүний мөрийг дэрлэн суух бол тэр миний гараар тоглон сууна
Бэкхён: нээрээ би чамд зориулаад дуу зохиож байгаа мэдээж Чанёол Лэе ах нар тусалж байгаа л даа гэсээр инээх нь надад мэдрэгдэнэ
Би: тийм гэжүү вуаа би үнэхээр азтай юмаа тэр дуугаа юу ч болж байсан хамаагүй надад сонсгоорой бас дэлхийд алдартай дуучин болоорой за юу надад амла гэхэд
Бэкхён: мэдээж амлаж байна...
Би: Гэхдээ Бэкхёнаа уучлаарай миний бие сульдаж байгааг би мэдэрч байна Бэкхёнаа ийм хурдан орхиж явж байгаад уучлаарай яг одоо л хэлэхгүй бол оройтох гээд байгаа юм шиг санагдаад байна
Бэкхён: Боль гуй
Би: Бэкхёнаа миний хэлэхийг сонсооч дээ
Бэкхён: БОЛИООД ӨГӨӨЧ БИТГИЙ ИНГЭЖ ЯРЬ орилох
Бэкхёны орилохыг сонссон залуус сандран ирсэн ч удалгүй яасныг нь ойлгон хий дэмий л нулимсаа урсгахгүйг хичээнэ
Би: Бэкхёнаа гуй миний хажууд суулдаа тэхүү сул дуугаар хэлэх Бэкхён хажууд нь суух Би түүний мөрийг нь дэрлэн
Бэкхёнаа би чамд хайртай хэн хүнээс илүү ганцхан чамдаа л хайртай намайг уучлаарай удаан хамт байгаагүйд нүдээ аних гар нь аажмаар суларсаар эцэст нь амьсгал хураалаа
Бэкхён: Набияа чи тоглож байгаа биздээ намайг битгий орхилдоо НАБИИ ЯАА БЁН НАБИИ БОСООД ИРЭЛДЭЭ ЗАЛУУСАА ЯМАР НЭГЭН ЮМ ХИЙЛДЭЭ ШИҮМИН АХАА КРИС АХАА СУХО АХАА ГУУЙ ЯМАР НЭГЭН ЮМ ХИЙЛДЭЭ ТА НАР ЧИНЬ ЭМЧ БИЗДЭЭ ТҮҮНИЙГ МИНЬ АВЧИРАЛДАА гэсээр цурхиран уйлах бол залуус ч бас нулимсаа тэвчиж чадахгүй нэг нэгээрээ ихэр татан уйлна.
Наби нас бараад аль хэдийн 3 хоносон байх ба өнөөдөр залуус бүгд Набигийн эмнэлэгийн зүйлсийг хураах гэж ирсэн ба Бэкхёныг харахад нүд нь бүлцийж хавдаж нүдэн доогуур нь хөх зураас татаж уруул нь омголтож хатсан байх ба хамаг сүр сүлд нь унасан амьтан явахыг нь харсан найзууд нь түүнд санаа зовно. Лухан Набигийн орыг хурааж байтал дэрэн доороос нь Набигийн тэмдэглийн дэвтэр унаад ирэх ба дотор нь нямбайлан тависан захиа болон ноот бичсэн цаас байх ба захиаг нь аван харвал Миний бяцхан ханхүү болон хамгаалагч 11сахиусан тэнгэрүүдэд гэсэн хаягтай нямбайлан бичсэн захиа байлаа... Бэкхён болон бусад нь захиаг хараад унших үгүйгээ бодож байтал Чэн чангаар уншиж эхэллээ
" Та нартаа энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе... Та нар энэ захиаг уншиж байнаа гэдэг чинь би аль хэдийн энэ дэлхий дээр байхгүй болсон гэсэн үг байх тиймүү?? гэхдээ би байхгүй байлаа гээд та нарыг надаас болоод шаналаасай гэж хүсэхгүй байна. Та нарыг гарч ирсний дараа би авто осолд орсондоо баярладаг болсон сонин байгаа биз... ингэж боддог гэхээр өөрийгөө ч шоолох шиг гэхдээ миний амьдралын сүүлийн 1жилийн хугацаа нь надад өмнө нь байгаагүй аз жаргалтай өдөр хоногууд байсан юм шүү. Аз жаргалгүй зуу насалснаас ийм аз жаргалтайгаар 1жил насалсан нь надад хамаагүй дээр санагдах болсон тийм болохоор надгүйгээр байсан ч хамаагүй өнгөрсөндөө байгаад байлгүй ирээдүйрүүгээ тэмүүлж алхаарай залуусаа гуй. Харин миний бяцхан Бэкхён өнгөрсөн дурсамжиндаа амьдраад байлгүй ирээдүйрүүгээ тэмүүлж дуучин болно гэсэн мөрөөдөлдөө заавал хүрээрэй бас миний бичсэн дууг чи минь заавал дуулаарай хайртай шүү Бэкхёнаа... Залуусдаа ч бас хайртай шүү...... та нарын бяцхан эрвээхийгээс..."
Оршуулах ёслол
Набигийн оршуулах ёслол өнөөдөр болж байгаа. Тэр үнэхээр сайн хүүхэд байсан тул түүний оршуулган дээр олон хүн ирсэн бөгөөд түүний хүслээр Бэкхён, Чэн, Шиүмин нар түүний зохиосон дууг дуулсан бөгөөд "EXO-CBX CRY" энэ үнэхээр гүн утгатай бөгөөд өөр хэл дээр байсан ч, залуус маань энэ дууг амьлуулж чадахаас гадна дуулж байх явцад нь бүгдэнгийнх нь аньсгыг нь даган нулимас урсана харин Бэкхён түүнд өөрийнхөө зохиосон дууг заавал сонсгоно гэж амласан учир тэр ч бас дуугаа дуулсан "EXO-DON'T GO" бөгөөд энэ дууг сонсоход Набиг нэрнийх нь утгаар буюу эрвээхийгээр төлөөлүүлж зохиосон нь гайхалтай болсон байлаа. Бэкхёны дуулсан 2 дууг хүмүүс интернетэд тавьснаар түүний дуунууд хит болж Бэкхёнд том энтээс санал ирснээр тэр дуучин болох мөрөөдлөө бараг л биелүүлсэн юм
Бэкхён: Набияа би бүх чадлаараа хичээх болноо би заавал дэлхийд танигдсан дуучин болноо I promise you
(уншсаныхаа дараа заавал cry, don't go дуунуудаа хадмалаар нь сонсоорой тэгвэл өгүүллэгээ илүү сайн ойлгох байх)

ТА БҮХЭН ӨӨРТ ТААЛАГДСАН ONESHOT-НХОО ДООР ЗААВАЛ СЭТГЭГДЭЛ БИЧИН VOTE ДАРНА УУ. ТА БҮХНИЙ САНАЛААР ЯЛАГЧ ТОДРОХ БОЛНО

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдحيث تعيش القصص. اكتشف الآن