# 16 "Хүчирхэг хайр"

409 33 0
                                    

Энэ бол Мёнжү ахлах сургууль.

Энэ сургуульд алдартай нэг бүлгэм бий тэр бол ЭКСО.

Харин тэд нар дундаас сургуульдаа хамгийн алдартай нь КАЙ.

~~Намайг Ким Хэри гэдэг. Одоо төгсөх анги эцэг эх маань намайг сайн сургуульд төгс гээд Мёнжү ахлах сургууль руу шилжүүлсэн.

Багш: За хүүхдүүдээ шинэ сурагч шилжиж ирсэн.

Охид: Эрэгтэй юу багшаа???

Хөвгүүд: Үгүй эмэгтэй тэ багшаа???

Багш: За миний охин орж ирээд өөрийгөө танилцуулаарай.

Би хаалга зөөлөн онгойлгон орвол тэд бүгд намайг ямар үйлдэл хийх бол гэсэн харцтай ажиглана.

Би: Намайг Ким Хэри гэдэг таатай байна бөхийх

Багш: За Хэриг хаана суулгах вэ? Ангийг тойруулан хараад Тэр хоёрдугаар салааны хамгийн ард байгаа хүүхэдтэй суучих.

???: Багшаа яагаад би гэж?

Багш: Энд чамаас өөр ганцаараа сууж байгаа хүүхэд алга Кай!

Кай: Би наадхантай чинь суумааргүй байна!

Багш: Кай!

Кай босон миний хажуугаар зөрөн хаалга саван гарлаа. Би харин түүний ширээний хажууд очин суулаа.

Дараагийн цаг дээр нөгөө хажууд талын банди ирээд: Миний суудлаас босчихгүй юу?

Би: Чи энд суухад л болоо юм биш үү?

Хүүхдүүд "Үүү,өөө" гэж орилолдоно. Яагаад тэр ганцаараа ийм эрх дархтай юм?

Кай: Охин минь хэн ч миний үгнээс зөрдөггүй юм?

Би: Зөрсөн хүнийг чи яадаг юм?

Кай надаас холдон зай тавьхад өөдөөс ус цацагдаж эхэллээ. Мэдээж хүүхдүүд над руу усан буугаар буудаж байсан юм. Би уурлан ангиас гарч угаалгын өрөө орлоо. Хамаг норсон зүйлсээ мушгин хатахыг хүлээнэ. Нэг хичээлийн цаг орсны дараа би буцан ангидаа орж ирэн өнөөх суудалд суулаа. Танихгүй банди ирээд: Чи ч буруу хүнтэйгээ орооцолдлоо доо? Тэрний үгийг биелүүлэхгүй л бол чи тэрний араанд зуугдсан гэсэн үг.

Би: Чи бас хэн юм? Яагаад намайг дээрэлхэх гээд байгаа юм?

...:Ууртай юм гээч. Намайг У Сэүн гэдэг. Би Кайн найз. Бас зүгээр л чамд зөвлөгөө өгсөн юм. Баяртай гэж хэлэн зөрөөд явлаа.

Би нойтон хувцастай сандал дээрээ суугаад хичээлийн хонх хүлээнэ.

Хонх дуугарахын өмнө өнөөх ууртай хөвгүүн орж ирээд над руу муухай харснаа сандал дээрээ суулаа.

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдWhere stories live. Discover now