# 21

431 52 14
                                    

-Сохён-

 Өглөө нойрноосоо сэрэхэд нөхөр маань өрөөндөө байхгүй байсанд бага зэрэг санаа минь зовж байсан ч гал тогоонд юм түжигнэх дуу гарахад сэтгэл минь амар ч хамаагүй дээрдлээ. Гал тогооны өрөөнд түүнийг цочиохоор зөөлхөн зөөлхөн гишгэлэн ороход манай хүн хүү бид хоёрыг сэрээхгүй гэсэндээ дуу гаргахгүйг хичээн их л анхаарлаа төвлөрүүлэн хоёр хоногийн өмнө заалгасан өндөг шарах аргаараа өндөг шаран зогсож байлаа. 

"Ханиа яагаад ийм эрт сэрчихсэн юм бэ? Ажилдаа явахад хоёр цаг дутуу байгаа биз дээ" миний хоолой гэнэт гарсанд гайхсан бололтой манай хүн цочсондоо хайруулын тавгаа унагаахан дөхөөд барьж авчихаад над руу гэм хийсэн хүүхдийн цариа гарган зогсох нь ямар өхөөрдмөөр гэж санана. 

"Өнөөдөр ямар өдөр гэдгийг санаж байна уу? Бюн хадагтай" нөхөр маань нүүрний сайн хувиралттай хүн л дээ. Саяхан загнуулсан хүүхэд шиг унжсан байсан царай нь гэнэтхэн л өөрчлөгдөн өөрийнхөө баргил хоолойгоор хэлэхэд нь л би өнөөдөр ямар өдөр гэдгийг саналаа. Өнөөдөр бидний хүүхдийг төрсөн өдөр юм байна шүү дээ. Миний мартхан дөхсөн баярын өдрийг нөхөр маань санаад өглөө маш эрт босон бид хоёрт өглөөний цай бэлдэнэ гэдэг. Миний нөхөр ийм л сайн хүн. Болдог бол хамгийн сайн нөхөр гэсэн цол гаргаад нөхөртөө эхний байрыг нь эзлүүлчих юмсан.

 Бэкхён "Ханиа өнгөрсөн жилийн энэ өдөр би ямар их айж бас баярласан гээч" "Яагаад айсан гэж" гэж хэлэхтэй зэрэгцэн хүүгийн маань уйлах сонсогдлоо. Намайг босох гэхтэй зэрэгцэн Бэкхён гарнаас минь зөөлөн татан буцааж суулгаад өөрөө хүүгийн өрөө рүү гүйлээ. Миний амьдралд дутагдах зүйл гэж нэгч байхгүй. Дэндүү халамжтай хани бас бидний хайрын үргэлжлэл бяцхан хүү минь байна. 

Нэг их удалгүй нөхөр маань хүүгээ тэвэрсээр бууж ирээд хүүгээ хоолны ширээнд нь суулгаад ширээн дээр өглөөний цайг өрж эхэллээ. 

"Хөөх ханиа чи яаж ийм олон хоол хийсэн юм бэ?" Үнэндээ би нөхрөөрөө хоол хийлгэж байгаагүй хүн л дээ. Үйлчлэгч эгчээр хийлгэнэ эсвэл бүгдийг нь өөрөө хийдэг. Бэкхён "Үйлчлэгч эгч зааж өгсөн юм аа" 

"Нээрээ өнөөдөр үйлчлэгчид хаачихсан болоод чи хоол хийж байгаа юм." Бэкхён "Үйлчлэгчдийг амар гээд хэлчихсэн. Өнөөдөр та хоёртоо өөрийн гараар хоол хийж өгөх гэсэн юм. Би энэ хоолуудыг хэр удаан заалгасныг чи ч мэдэхгүй л дээ." гэж хэлэхдээ хөмсгөө зангидан толгой сэгсрэнэ. 

"Баярлалаа хайрт минь. Би нүүрээ угаачихаад ирье" гэж хэлэн босоход Бэкхён намайг өөртөө татан үнсэхчихээд "Өнөөдрийн шүд угаалт таалагдсан биз дээ хадагтай" гэж хэлэхэд нь би толгой дохиод бид гурав хоолны ширээ тойрон суун хамтдаа хооллоллоо. Манай хүн өөрийн гараар хүүдээ нэмэлт хоолыг нь хийсэн байхыг нь хараад ямар их хайр хүрсэн гээч. Би хүүгээ хооллоё гэж хэлэхэд зөрүүдэлсээр байгаад өөрөө хүүдээ хоолыг нь халбагдаж өгөхөөр болсон. Хоолны амтны хувьд гэвэл хаанаас ч дахиад амтагдахааргүй тийм сайхан амттай байсан. Бас нөхрийн минь хичээсэн сэтгэл энэ хоолыг улам чимэж байсныг хэлэх нь зөв байх. 

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдDonde viven las historias. Descúbrelo ahora