# 12 Universe

602 51 17
                                    

2018 оны 9 дүгээр сар 8

Exo Шиүминд зориулав

Нэг эмэгтэй

Хүнгүй жижигхэн гудамж. Манантсан мэт бүүдгэрхэн орчинд ёлтолзон үзэгдэх гудамжны ганц гэрэл. Энд би цор ганцаараа эргэн тойронд салхины исэргээнээс өөр зүйл үл сонстоно. Өмнө минь уртаас урт зам манан дунд уусан үзэгдэх бөгөөд хэн нэгнийг хүлээх мэт зогсоно. Зөн совин минь эндээс холдож болохгүй гэж тархинд минь хандан чангаар хашиграх бөгөөд эзгүй газарт ганцаараа байх ч айдас огтоосоо төрсөнгүй. Салхины исэгрэх чимээ бага багаар бүдгэрэн бүдгэрсээр хэн нэгэний хоолой агаарт уусан хальтхан сонсогдох бөгөөд хэтэрхий алсаас учраас ойлгож үл чадна.

Дасал болсон зүүднээсээ сэрхэд сэтгэл зүрх минь тэнд үлдэж хоцороод харин би хөндий хоосон нэгэн болсон мэт санагдана.

Зөөлөн чийгний үнэр хамарт цорьгож шөнөжин орсон бороо үүрийн бүүдгэрхэн туяанаар ч үл татрах бөгөөд бараан өнгийн хувцасаар жигдэрсэн мэт хүмүүс бороон дунд алхан байгаа нь цонхны цаанаас үзэгдэнэ.

Шаргалхан нар бараан үүлсийн цаана халхлагджээ.

Дөнгөж саяхан чанасан халуун кофены үнэр, шиврэн орох борооны чийглэг үнэртэй холилдон хамарт цорьгиж тааламжит орчинг бүрдүүлнэ. Орох хаалганы дээр өлгөсөн жижигхэн хонх жингэнэн дуугарч хамгийн эхний үйлчүүлэгчийн гуталын чимээ хийн сонстоно.

Үргэлж л яг энэ цагтаа "Диваажингын цэцэрлэг" гэх бяцхан кафе үүдээ нээсэн дариуд нь орж ирдэг эрхэм өнөөдөр ч бас хамгийн эхний зочин болон орж ирлээ. Дунд хэрийн өндөртэй нуруу, тас хар өнгийн үс, давхараагүй хэдий ч том нүд, цагаан царай, инээх үед нь дээш өргөгдөх уруул, бараан саарал өнгийн хоолойтой цамц нь дээр давхарлан өмссөн дөрвөлжин шоотой зузаан хүрэм нь дэндүү сайхан зохьсон залуу цонхны цаадах орчинг тольдон сууна.

Бэлэн болсон захиалгыг нь хүргэж өгөхөд өнөөх л танил мэдрэмж төрж сэтгэл зүрх минь хэн нэгнийг үгүйлэн санан, хаа нэгтэйгээс хайх шиг.

Бүхэл насаараа амьдарсан хот, гэр бүл, найз нөхөд ажил мөрөөдөл бүхэл зүйл минь бүрэн бүтэн байх ч шалтгаангүй үл мэдэгдэх мэдрэмж амьсгалах тоолонд минь бүрхэн авна.

Хэзээ ч учирч байгаагүй, танихгүй нэгэнийг үгүйлэн санана гэдэг...

Нэг эрэгтэй

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдWo Geschichten leben. Entdecke jetzt