#11 Үзэсгэлэнт зүрх

566 59 2
                                    

Пак Жэхи бол ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч бас сургуулийнхаа алдартай охин. Тэр орой болгон үдэшлэг зугаа цэнгээ хөөж явдаг. Тэр бүх хүний анхаарлын төвд байх дуртай. Жэхигүй үдэшлэг үдэшлэг биш л гэсэн үг. Тэр архи ууж тамхи татах дуртай түүний амьдралын нэг хэсэг бол үдэшлэг архи тамхи гурав.

Өнгөрсөнд~

Сүжин: Манай Шикёныг оролдсон хүн яадгийг мэдмээр байна уу?

Жэхи: Хэн оролдсон гэж тэр чинь өөрөө л эхэлж намайг өдсөн? Гэтэл одоо би буруутай гэж үү? ёжтой инээх

Сүжин: Муу галзуу новш!!! гэж хэлэн Жэхигийн үснээс зулгааж авлаа.

Жэхигийн уур дээд цэгтээ хүрэн өнөөх охины үснээс тугаар нь зулгаагаад нүүрийг нь өвдгөөрөө хэд хэд цохиж аваад цустайгаа холилдсон Сүжинийг хараад бахаа ханатал инээлээ.

Жэхи: Хэнд ч хэрэггүй амьтан!

~~Захирал: Пак Жэхи энэ чиний хэддэх удаагийнх болохыг мэдэх үү? Өмнөх удаад бид чамайг дахиж ингэх юм бол хөөнө гэж хэлсэн байх аа. Одоо хувийн хэргээ аваад эндээс явж болно.

Би: Ээж би өөр сургууль руу шилжлээ. Би хувийн хэргээ авчихсан болохоор маргааш гэхэд шинэ сургууль олчихоорой таслах

Ямар шилжиж сураагүй биш!! Яршиг л байна даг.

Би: Сайн уу залуусаа Пак Жэхи гэдэг. Таатай байна инээх

Хөвгүүд анги дүүрэн орилолдож охидууд нь Жэхи руу муухай харна.

Эхний цаг завсарлангуут ангийх нь үүдээр өөр ангийн хөвгүүд овооролдон зогсох бөгөөд бүгд л Жэхиг харна. Тиймээ Жэхи бол хэний ч харцыг булаам яг л сахиусан тэнгэр шиг охин.

Гэхдээ Жэхиг орж ирсэн цагаас хойш түүний анхаарлыг нэг л хүүхэд татаж байлаа. Тэр бол хамгийн урд суух царайлаг хөвгүүн. Түүний энгэр дээр Бюн Бэкхён гэсэн байлаа.

Жэхи босч очоод: Сайн уу залуу минь гараа сунгах

Бэкхён бас гараа сунгаад:Бюн Бэкхён гэж зөөлөх хэллээ.

Энэ хүүхэд их л хачин. Бусад нь Жэхитэй ингэж ярихыг хүсэж байхад энэ Бэкхён л ганцаараа зайлсхийгээд байгаа мэт.

Бэкхёныг ингэх тусам Жэхигийн сонирхол хөдөлж байлаа. Анх удаагаа л хөвгүүнтэй яриа өдөж анх удаагаа л гологдож байгаа юм шиг санагдана.

Завсарлагаанаар Жэхиг тайван байлгасангүй. Бүгд л дугаарыг нь авна. Жэхи ч татгалзалгүй өгнө. Учир нь энэ түүний жинхэнэ дугаар биш. Зүгээр л өнгөцхөн дугаар гуйсан хүмүүст өгчихдөг хуучин дугаар нь харин өөрөө шинэ дугаараараа эцэг эхтэйгээ ярихад л ашигладаг. Орой болж Жэхи өнөөх дасал болсон зангаараа үдэшлэг рүү явлаа. Шөнөжин наргисны эцэст үүр цайх дөхөхөд гэртээ орж ирэн унтлаа. Сэрүүлгэний аймар дуугаар сэрэн шүршүүрт орчихоод доош буун өөртөө идчихээр зүйлс гаргаж идчихээд сургууль руугаа гарлаа. Хоёрхон цаг унтсан болоод ч тэр үү нойр нь хүрэн нүд нь анилдана. Ангидаа орж ирэн ширээ дэрлэн хэвтэх төдийд л нүд нь анилдаад унтаад өгөв. Хэдэн цаг унтсныг мэдэхгүй сэрээд харвал урд нь хэн нэгэн ном тавьчихсан байлаа. Хажуу тийшээ харвал өнөөх гайхалтай ноомой банди болох Бэкхён түүний хажууд хичээлээ их л нухацтай бичин сууна. Хонх дуугармагч Жэхи "Чи энд юу хийж байгаа юм?" "Чамд тусалсан юм." "Би баярлалаа гэж хэлэх ёстой юу?" "Өөрөө л мэд." гэж хэлэн босон явлаа. Би түүний хойноос "Баярлалаа" гэж ориллоо. Уул нь энэ бандийн хувцаслалтийг л засчихвал тэр чигтээ өөр хүн болж хувирах байхдаа. Хичээл тараад би Бэкхён дээр очоод "Өнөөдөр цуг явья. Би чамд баярласан сэтгэлээ илэрхийлмээр байна" гэж хэлэн түүнийг сугадаад сургуулиас гарлаа. Би дэлгүүр хэсэн түүнд өмд цамц цаг гээд бүхий л гоё гэсэн зүйлсийг авч өглөө. Харин дараа нь үсчин орон үсийг нь янзлууллаа. Тэрний үс л өөрчлөгдөх төдийд тэр яг л өөр хүн болчихсон мэт харагдаж байлаа. "Надад энэ таалагдахгүй байна" гэж Бэкхён хэлнэ. "Харин надад таалагдаж байна. Дуугүй дагаад яв" гэж хэлэн түүнийг өдөржингөө дагуулж явсаар орой нь саллаа. Өнөөдөр үдэшлэгт явахгүй байхаар шийдлээ. Учир нь хэтэрхий их ядарчихаж. Бүх бие нь салаад унах нь холгүй санагдана. Тэр бараг анх удаагаа л үдэшлэгнээс татгалзаж байгаа нь энэ. Тэр орой нь Бэкхён руу мессеж бичлээ. "Сайхан амраарай:)" гэсэн мессежны хариунд Бэкхён зөвхөн "За" гэсэн үгээр хариу өглөө. Мэдрэмжгүй амьтан! Түүний төлөө гэсэн хэдэн мянган залуус байвч тэр зөвхөн Бэкхёнтой л тулж харьцаж байлаа. ~~Өдөр ирэх тусам Бэкхёны хувцаслалт өөрчлөгдөж улам л царайлаг төрх нь ил гарч байлаа. Жэхи ч бас өдөр ирэх тутам Бэкхёнд дасаж байсан нь тодорхой. Бэкхён "Хоёулаа өнөөдөр кино үзэх үү?" "Болзоо юм уу?" гэж намайг асуухад "Хммм болох л юм" гэж хариуллаа.

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon