#26 миний хүүхдүүдийн аав Бюн Бэкхён

546 44 2
                                    

  Далайн чийглэг бөгөөд жиндүүхэн агаар хацар илбэнэ. Шөнийн тэнгэрт одод түгж шүр сувдан далай мэт үзэсгэлэнтэй. Пянзны уянгалаг аялгуу цаанаа л нэг сонсоход таатай. Усан онгоцны тавцан дээр ихэмсэг гэгч нь улаан дарс шимэн суух залуу ноён дэгжин хээнцэр гэж жигтэйхэн. Нүдээ анин түшлэгээ налаад зүүд нойрны ертөнцөөр аялахад зэхлээ. 

 Энэ залууг Бюн Бэкхён гэдэг. Одоо 26 настай. HSK грүппийн гүйцэтгэх захирал. Ээж нь грүппийн ерөнхийлагч тул өв залгамжлах нь тодорхой. Бизнэс чадвар ээжээсээ дутахааргүй сайн тул хэл ам шар мэдээний бай болдоггүй. Дуулах авьяастай. Мөн багаасаа найзлаагүй ч хэнээс ч дотно хэдэн найзтай. Найзууд нь зарим нь язгуур угсааных зарим нь энгийн иргэдийн хүүхдүүд. Энэ амьдралаа хэзээ ч үгүйсгэж байгаагүй. 

Харин дутагдалтай тал гэвэл хүн хүндэлж мэддэггүй албан тушаалаараа ихэрхдэг, биеэ тоосон, дээгүүр зантай нэгэн байлаа. 

 Бэкхён:" Кан туслахаа өнөөдөр миний гутлан дээр гишгэсэн тэр ажилтныг хал" хэмээн их л жигшсэн маягтай хэлээд нүүрээ үрчийлгэв. 

 Кан туслах: " Мэдлээ залуу ноёнтоон гэхдээ их чадварлаг..." гэж үгээ хэлж дуусаагүй байтал 

Бэкхён: " Миний үгийг сөрдөг болооюу даа" гээд хөмсгөө өргөв. Кан туслах тэр дороо царай нь үнс шиг сааралтан барайж хэлэх ч үггүй болов. Тэр хэдий ийм сэхүүн их зантай хэдий ч энэ зан нь ажил хэрэг дээр өчүүхэн ч илэрдэггүй. Хэрэв зочид төлөөлөгчдөд ингэж аашилвал гэрээ хэлэлцээр хийнэ гэж үү. Оройн 12 цаг болж байхад ядарсан царайтай Бэкхён ажлын өрөөнөөсөө гарч ирлээ. Компанид нэг ч хүн байхгүй бүгд гэр гэртээ харьсан байлаа. Жолоочид нь ажил явдал гарсан учир тэр машинаа өөрөө барих болов. Өнөөдөр түүний хувьд урьдын л адил ачаалалтай өдөр байлаа. Нойроо сэргээх үүднээс ажлынхаа доод талын кофе шопоос Американо аваад машиндаа суув. Машин барьж байхад нь аньсага өөрийн эрхгүй нийлэх бөгөөд хариугүй унтчих гээд байсан тул хаашаа явж байгаагаа ч анзаарсангүй. Замын хажууд зогсоод дуудлагын жолооч дуудах гээд тормос гишгэтэл ажилласангүй. Амандаа хараан тормосоо ахин дахин гишгэсэн ч ажиллахгүй хэвээр. Оройн цаг учир машин цөөхөн тул осол гаргасангүй. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гээд хурдны зам руу ороод давхисаар байв. Магадгүй хотоос гарсан байх. Гэнэт машины руль ажиллагаагүй болж машин бүрэн удирдлагаас гарчихав. Замын хажуу руу орох тэрхэн мөчид цаг хугацаа зогсох мэт болж нүдний өмнө бүх л дурсамж үзэгдэн өнгөрч зөөлөн шингэн зүйл бие бүрхэн авлаа. Төд удалгүй нүд харанхуйлж ухаан балартав. Тэр олон хүний амьдарлыг бусниулж хоногийн хоолноос нь салгасаны төлөөс нь миний амь нас бололтой.

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдOù les histoires vivent. Découvrez maintenant